जगन्नाथ

Мэргэжлийнхээ тухай

Мэргэжлийг минь хүмүүс асуудаг байсан, тэр болгон хариулан ойлгуулж тайлбарлахад их төвөгтэй байдаг. Нээг их амархан хялбар мэргэжил биш болохоор л тэр. Энэ учраас нэг мөсөн бичээд постлохоор шийдэв. Мэргэжлийг минь Урлаг ба шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм. Энэхүү мэргэжилд гоо зүйн таашаал, дүрслэн зурж чаддаг зураач графикчийн мэргэжлийн мэдлэгээс гадна сэтгэл зүйн, программ хангамж, техник хангамж, материал судлаач ба нийгмийн ухааны факторууд гэх мэт, олон төрлийн өргөн хүрээний мэдлэг шаарддаг.

Энэхүү чиглэл нь бусад техникийн шинжлэх ухаантай харьцуулбал шинэ бөгөөд, харьцангуй залуу чиглэл. 19-р зууны эцэст, томоохон үйлдвэрлэгч орнуудад энэ мэргэжлийн хэрэгцээ бий болно гэж таамаг үүсэж байсан ч, мэдлэгийн ба техникийн бааз хангалтгүй байсан тул, энэ асуудлыг хойшлогдож байсан юм. Өнөө цагт мэдлэг ба техникийн бааз нь дүүрэн бүрдсэн. Гэвч энэхүү мэргэжлийн орчин үеийн зах зээл ба техникийн салбаруудад хэрэгцээ ба ач холбогдол нь ихэссээр байгаа. Учир нь өнөө цаг бол техник ба технологийн хөгжил асар хурдтай явагдаж байгаа цаг. Цаашид ч хөгжлийн хурд ба хэмнэл нь өндөрсөх болно. Энэхүү хэмнэл нь компани ба корпорацуудын өмнө техник ба технологийн, программ хангамж болон зах зээлийн шинэлэг  өсөлтийн стратегийн бодлого, өрсөлдөх чадвар ба чанарын шаардлага болон дизайны шаардлагын заагийг мөн адил өндөрсгөхөд хүргэдэг.  Чанар нь зөвхөн материалын онцлог шинж буюу өнгө, бат бөх байдал гэх мэтээс гадна, хүн төрөлхтний урьд өмнөх түүхэнд байгаагүй хэмжээний их нөөцийн хослолыг шаардагддаг болсон. Үйлчилгээний өмнө тавигдах шаардлагыг хангаж, дасан зохицож чадаагүй үйлдвэрлэгч нь зах зээлээс шахагдан зайлуулагдаж, илүү ухаантайгийнх болдог.

Одоо цагт бүтээгдэхүүний зориулалт нь улам нарийсаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд улам их хүн хүч ба ховор нандин түүхий эдийн нөөц шаардагддаг болсон. Цаасан дээр төсөөлөн зурсан ирээдүйн бүтээгдэхүүнийг уншигч таны өмнө ширээн дээр тавилаа гэж бодье л.
Миний мэргэжлийн дагуу бол, тэр цаасан дээрх бүтээгдэхүүний бүдүүвчийг мехатроникчдод ойлгомжтойгоор, бүтээгдэхүүний хэм хэмжээг мм-т (хэрэгцээтэй бол нанометрт) нь яг тааруулсан үйлдвэрийн шугам зураг гаргаж сайжруулан дүрслэхээс гадна, бүрдүүлэгч материалын эскиз буюу хар зураг болон, программ хангамжийн бүдүүвч, процессор байгаа бол, ямар? гэх мэт хариултуудад хариулсан байх хэрэгтэй байдаг.
Өөрөөр хэлбэл физикийн, техник ба үйлдвэрлэлийн технологийн мэдлэгийн өндөр шаардлага тавигддаг.

Гэвч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс гадна, тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчийн гарт хүлээлгэн өгөх хэрэгтэй. Энэ учраас маркетологчид, худалдааны сүлжээнийнхэн, хэвлэл мэдээллийн албанууд, эцэстээ дэлгүүрийн лангуу, дэлгүүрийн лангуунаас хэрэглэгчийн гарт нь хүлээлгэн өгөх хэрэгтэй. Энэ бүгд нь өөр хоорондоо уялдаа холбоотой, нэгэн цагт өрнөх учиртай. Өч төчнөөн хүн ба хүний нөөц ажиллагаанд оролцоно. Харин мэргэжилтнүүдийн өмнө тавигдах шаардлага ба захиалгыг хэрэгжүүлж амжих бодит цаг хугацаа нь юу бэ? Өрсөлдөгчдөөсөө ялгарахаас гадна, зар сурталчилгааны кампани өрнүүлбэл, хаана нь зардлыг багасгаж, үйлдвэрлэлийнхээ аль хэсэгт нь тэр хэмнэсэн хүчээ залж, хаана хүн хүчээ хэмнэж болох бэ? Үүнийг мөн адил мэдэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төслийн менежмент ба маркетингийн мэдлэг шаардагддаг.

Гэвч үүгээр мэргэжлийн цар хүрээ нь хязгаарлагдахгүй болно. Байгууллагуудын өмнө үй түмэн асуудал хурцаар тавигддаг: дээрх харуулсан гинжин хэлхээ нь дуусаагүй. Хаана нь бүр илүү хэмнэж, цаг ба хүний нөөцөө улам бүр үр өгөөжтэй ашиглах бэ гэдэг асуулт алсын хараатай өсөхийг зорьсон компаниудын өмнө тавигдана. Энэ бол "Аль нийгмийн давхрагт зориулсан бүтээгдэхүүн бэ? Тухайн нийгмийн давхрагт зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч өрсөлдөгчдөөсөө яаж ялгаран танигдах бэ?" юм. Мөн, "Яавал мэдлэгээ буюу патентаа хаа хамаагүй тараачихгүйгээр, түншлэл хийлцэх бэ?" гэх мэт асуултууд байдаг. Бусад үйлдвэрлэгчдээс ялгарахын тулд, доорх мэдлэг шаардагдана:
хүний ба нийгмийн сэтгэл зүй, гоо зүй ба дизайны хэл. Гэвч үүгээр дуусаагүй: бүтээгдэхүүн болгон өөрийн гэсэн дуун ба дүрсний дохиотой бөгөөд, миний мэргэжилд хүний тархины физиологи ба үйл ажиллагааны горимуудыг сайн таньж мэдсэн, үйл ажиллагааны зарчмуудыг нь ойлгосон байх хэрэгтэй.

Өнөө цагийн бараа бүтээгдэхүүнээрээ дамжуулан компаниудын хооронд хурц өрсөлдөөн өрнөдөг. Энэ учраас байгууллагуудын өмнө алсын хараатай хөгжих, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах шаардлага хамгийн тэргүүнд тавигддаг зорилго болж хувирсан юм. Чанарын шаардлагад нийцэхийн тулд, олон төрлийн мэргэжлүүдийн талаарх өргөн ойлголттой хоорондын буюу завсрын мэргэжилтнүүдийн хэрэгцээ бий болсон юм.
Товчхондоо нэг иймэрхүү.

16:50 - 2012-10-23 - Сэтгэгдэл бичих

баярлалаа! хүсвэл хамтраарай.

AmonRa - 15:41 - 2012-11-08

sainuu

Bi tanitai adil mergejiltei hun odoo togsoh kurs tanii ene blog nadad mash ih taalagdalaa

Зочин - 23:59 - 2012-11-06

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax