जगन्नाथ

Хүн гээч араатны тухай эргэцүүлэл

Эрт урьдын цагт болсон явдал юм даа. Сүмбэр уулыг шалбааг байхад, далай тэнгис уул байхад болсон явдал гэдэг. Флоренц хот Европын дундад зуунд их юм дуулгаж байсан хот байж. Одоо ч байгаа. Эрт урьд цагт тэр хотод нэгэн лам амьдардаг байсан юм- нэр алдрыг нь Жироламо Саванарола гэдэг байв. Жироламо хотынхоо иргэдийг гэмшиж, бусад италичуудыг ёс зүйн хэм хэмжээг хянахыг уриалдаг байв. Хэрэгтэй үед нь бүлт үсэрч, хэрэгтэй үедээ тэмцэлдээ хүч хэрэглэдэг сонин нөхөр байсан юм. Гэвч ихэвчлэн бүлт үсэрдэг байсан. Түүний бүлт үсрэлт нь манайхны "Таван жилийн дотор Азийн бар болно" гэсэн уриатай нилдээ төстэй.

Муусайн новшнууд та нар гэмшиж, хулгай хийж, нэг нэгнийхээ бөгсийг ухаж, бусад маягаар садар самуунд автахаа болихгүй бол, тэнгэрийн хараал бууж Итали оронд бүрмөсөн арчигдах болно гэж талбай гудамжаар орилдог байсан юм. Флоренц хотынхон маш анхааралтайгаар түүнийг чагнан зогсдог байж л. Учир нь тэр цагийн Флоренцын иргэд садар самууны тухай их сайн мэддэг байсан юм. Мөн тэр цагийн Флоренцын иргэн гэдэг, ижил хүйстэн ба амьтантай нөхцөгч гэдэг үгтэй адил байсан цаг юм. Харин ижил хүйстнүүдээс гадна, бөөн хулгайч дээрэмчид гудамжаар нь холхилддог байсан юм.



Ер нь бүлт үсрэхдээ мань лам тун гаргууд байсан юм. Иргэд амаа ангайн чагнаж байв. Бүлт үсрэлт нь бүр Ватиканы толгойлогчдын чихэнд хүрдэг байсан юм. Харин Жироламо Саванарола өөр өөрийгөө бурхны бодол дамжуулагч гэж, бусдад өөрийгөө танилцуулдаг байсан юм. Өөрийн үгээ библийн үгээр чимж, хүнийг итгэтэл нь бүлтэрдэг байсан юм- харин иргэд итгээд л байв. Хүн гэж, ер нь их арчаагүй амьтан. Байнга чихээ дэлдийлгэн, нэг юманд итгэж байх шаардлагатай байдаг юм.

Саванаролагын илтгэлийнх нь дараа, иргэд баян ядуугүй үй олноороо гэмшиж, мөнгөө сүмд авчирдаг байв. Ядуучууд нь мөнгө багатай юм болохоор, хийх гэм нь бага байдаг. Харин баячууд томоор нүгэлддэг байсан болохоор, томоор гэмшдэг байв. Эсвэл тэр цагийн хэллэгээр хулгайн мөнгөнийхөө үлдэгдлийг лам нарт зөөлцөж байв. Тэр цагийн олигарх ба хулгайч дээрэмчдийн ивээн тэтгэгч Лоренцо Медичи гэж хүн Флоренцыг захирдаг байсан юм. Лоренцо тэр дор нь ламын бүлт үсрэлт аюултай болохыг харж, нэн даруй түүнийг хориглохыг оролдож гэнэ. Ядуучуудыг цөлмөдөг европчуудын татварын системийг нурж байхыг хараад суухгүй нь ойлгомжтой.  Гэвч байдал тэс өөрөөр эргэж, Лоренцо өөрөө Флоренцээс өрсөлдөгчөөсөө нуугдан зайлах болов.

Улс төрийн дайсангүй болсон Саванарола нэн даруй Флоренц хотын иргэдийн тархийг шуурхай угааж эхлэв. Флоренц хотын захирагчаар Есүс Христийг томилж, өөрийгөө Есүс Христийн амбан сайдаар томилж гэнэ. Хот даяар хөгжиж нааддаг хүмүүс дуугүй болж, шөнийн клуб дискогоор хүний мөр тасарч, бүгд гэр гэртээ залбиран гэмшицгээж эхлэв.

Саванаролаг ихэвчлэн ядуучууд дэмждэг байсан юм. Яагаад гэвэл, ядуучуудад хагартлаа идэх ба завхралд автах санхүүгийн бололцоо байгаагүй болохоор тэр. Энэхүү үзэн ядалт нь зөвхөн монгол хүний зан биш юм- баячуудад хаа газар дургүй байдаг. Гэвч баячууд бууж өгөлгүй, иргэдийг завхайралд уруу татдаг байв. Улмаар баячуудыг Саванарола чөтгөрийн тоглоом хэмээн нэрлэж гэнэ. Яахлаараа хотын захирагч Есүс болсон байхад, хулгайч луйварчид завхраад байдаг билээ? гээд л.

Улмаар шударга ариун байдалд тулгамдсан ард түмэн өдөр шөнөгүй магтаал дуу уншиж, сүмд өдөр шөнөгүй өнждөг болжээ. Удалгүй порно зурагтай ном судар хураах зарлиг гарч, хөзөр, толь, хиймэл үс, гоёл чимэглэлийн хэрэглэл, бүр даалуу хураах зарлигийг Саванарола гаргаж гэнэ. Хураагдсан бүх зүйлээр том талбай дээр овоо босгож, хөгжмийн зэмсгээр чимж бүгдийг нь нэг дор шатааж гэнэ. Зураач Микеланжело үүнийг дэмжээгүй болохоор, Флоренц хотоос дүрвэж, өөр газар зурагаа зурах болсон гэдэг. Харин зураач Ботичелли гэмшиж, өөрийн урласан зургаа түүдэгт хаядаг байв. Гэвч нэн удалгүй хөзөр даалуугүй болсон иргэдийн сэтгэлийн байдал тун тавгүй болж хувирав.

Энэ байдал нь өнөөх чөтгөрийн тоглоом буюу хулгайч луйварчдад таалагддаггүй байв. Хэрэв хагартлаа идэж, завхралд автаж болдоггүй юм бол, мөнгөний хэрэгцээ юу билээ? Хэрэггүй болно. Өнөөдөр ч адил. "Чи баян болоод, хамгийн түрүүнд яах бэ?" гэж дэлхийн аль ч өнцөгт дундаж иргэнийг асуувал, хагартлаа идэж, ханатлаа завхарна гэж хариулах болно. Баяжигтун, биеийн жаргалаа бодогтун хэмээх уриан дор 20 жилийн өмнө манайхан "хувьсгал" нэртэй юм хийсэн. Энэхүү уриа нь 70 жилийн өмнө хүчинтэй байсан, 400 жилийн өмнө ч, 2000 жилийн өмнө ч тэр. Хүн байгаа цагт энэхүү урианд автах хүн ховордохгүй. Тун удалгүй завхрал хүссэн ард түмэн Жироламог төв талбай дээр дүүжлэн хороож гэнэ. Дүүжлэн хороосны дараа, үй түмэн ард иргэд цуглан, хүүрийг нь шөнө шатааж гэнэ.
Хамгийн тэргүүний эгнээнд нь ижил хүйстнүүд бүжин баясаж, арын эгнээнд нь баячууд бүжиглэж байв. Учир нь тэд дахин найр наадам хийж, харанхуй бүдүүлэг иргэдийг хууран мэхэлж, дийлдэшгүй хүүтэй зээл өгч, олсон мөнгөөрөө хагартлаа идэж, ханатлаа завхрах боломж нь дахин олдсонд баярлан хөөрөх нь дамжиггүй.

Саванаролагийн хүүр шатаж дуусаагүй байхад, өчигдөрхөн гэмшиж, өчигдөрхөн өргөж байсан ариун явдлын тангаргаа умартсан иргэд шал согтуу төв талбай дээрээ нэг нэгэнтэйгээ шаалцаж, бөгсөө ухалцаж байв. Ийнхүү бүх юм хэвийн байдалдаа орсон гэдэг. Хүн гээч, арчаагүй амьтан. Завхралгүй ба хагартлаа идэж уулгүй амьдарч чадахгүй ийм тэнэг амьтан юм.

18:39 - 2012-08-01 - Сэтгэгдэл бичих

жаргал гээч чинь зугаа цэнгэл л юм даа. Өөр юу ч биш

dadido - 21:38 - 2012-08-21

хүн гэдэг, үргэлж нэг юманд хууртаж байх ёстой, бүр хуурагдахыг хүсдэг. байнга чихээ дэлдийлгээд явж байдаг юм. заавал мэдлэг боловсролгүй байх албагүй.

AmonRa - 15:32 - 2012-08-02

Саванарола гэж одоо дуулж байна.

"Ард олныг мунхруулж байхын тулд мэдлэг боловсролгүй байлгах ёстой" гэдэг үг байдаг билүү?

Zurai - 13:41 - 2012-08-02

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax