जगन्नाथ

Цагаачдын тухай No. I

Хэд хоногийн өмнө сонин эргүүлэн, ер нь дэлхий дахинаар юу болоод байгаа тухай сонжив. Энд дайн, тэнд байдал тэнцвэргүй байх юм гэнэ. Түүх бичигдсээр л. Хуудас эргүүлж байтал, орон нутгийн мэдээнд монгол гэж томоор бичсэн байхыг хараад, амтархан уншив. Сонины нийтлэлийн тэр гарчиг нь "Монгол хүн хутгалж танхайрав" гэж байв.

Ер нь их хөөрхөн. Тэр танхайрсан залуугийн зургийг нь хүртэл тавьсан байх юм- зургийг нь сайтар ажиглавал, таньдаг царайны дух харагдана. Таньдаг болохоор, өхөөрдсөн байх. Таньдаг ч гэж дээ... Танилцаж байсан түүх нь бүр өрөвдөлтэй.

Мань эрт засаг даргын газрын хүүхдийн хүмүүжлийг хариуцсан албанд орчуулга хийж байсан юм. Эхнэр нь шоронд байгаа тул, 2 настай хүүхдээ ганцааранг нь гэртээ орхиж архидаж явж л дээ мань эр. Тэгтэл архидсан найз нь түүнийг хутгалаад л орхиж л. Эмнэлэгт хүргэгдэж, архины хордлогыг нь эмч нар тайлах гэж 2 хоног сэхээний тасагт байлгаж гэнэ. Гэтэл хутгалуулсан залуу 2 хоногийн дараа эргээд иртэл, хүүхэд нь байхгүй байв. Яасан бэ гэвэл, хүүхдийн асран хамгаалах төвийнхөн хүүхдийг нь авчихсан байж. Үүнд гомдол нэхэж, хүүхдийн эрх хамгаалагчдад тайлбар тавьж байсныг нь би орчуулж өгч байсан юм. Яагаад гэвэл, Европт 12 жил болж байгаа хүн германаар ярихгүй байгаа болохоор тэр. Хүүхдээ байнга асарч хамгаалдаг, хооллодог, юугаар ч дутаадаггүй, дахиж архи хэзээ ч уухгүй гэж итгүүлэн хүүхдээ авч байсан түүхтэй.

Тэгтэл, энэ удаад тэр залуу эхнэрээ сэлбэж шоронд орж байгаа бололтой. Өөрийг нь хутгалж байсан хүнтэйгээ дахин нийлэн архидаж, том гээч хутгаар гэдсэнд нь бүлсэн гэж байх юм. Иймэрхүү маягаар монголчуудыг австричууд их сайн мэддэг юм байна лээ. Архи ууж, хулгай хийж, ууснаа шингээлгүй нэг нэгнээ хутгалдаг ийм сайхан заншилтай хүмүүс бол монголчууд юм гэж. Миний таньдаг австричуудын хоорондын яриа нь "Энэ луйварчдыг шоронд хийж,  бидний нийгмийн мөнгийг үрэн таран хийх нь тэнэг явдал" гэх яриа их түгээмэл байдаг.

Зарим найзууд маань асуугаад л байдаг- манайхан гадаадад ямаршуухан амьдардаг бэ? гэж. Хариулахад ер нь бэрх. Сайнтай, муутай хүний хувь заяа өөрөө алаг эрэн байдаг болоод ч тэр үү. Бас цагаач, сурагч оюутан гэх мэт хооронд нь ялгаж салгах хэрэгтэй. Европт байгаа миний чихэнд хүрдэг монголчуудын тухай ихэнх мэдээ нь чихэнд чимэгтэй сайн сайхан байдаггүй. Цагаачид нь архи уугаад гүйгээд байх хамгийн их цаг зав, мөнгөтэй чөлөөтэй байдаг болоод ч тэр байх. Адгийн наад зах нь архи уух мөнгөгүй бол, дэлгүүрт хулгай хийчихнэ. Цагаачид бол иймэрхүү л байдлаар амьдардаг.

Цагаачид гэж, ер нь их өрөвдмөөр хүмүүс. Өрөвдөх сэтгэл төрүүлдэг юм нь гэвэл, тэд нийгмийн хамгийн доод төвшинд байдаг явдал нь. Тэд нарт хэзээ ч өөдлөх боломж олдохгүй- магадгүй тэрийгээ тэд өөрсдөө мэддэг байх. Хийх ажил нь цэвэрлэгээ, угаалга, шаврын ажил л байдаг. Бусад ажил эрхлэхэд мэргэжлийн сургалт хийсэн байх ёстой. Мэргэжлийн сургалт авахын тулд хэл мэдэж байх хэрэгтэй- гэвч тэр хэлний сургалтад цагаачид асар хайнга ханддаг.

19:50 - 2012-07-31 - Сэтгэгдэл бичих

Монголчууд тэгвэл тэр чигээрээ цагаач зан төрх, амьдралтай юм байна даа ер нь

dadido - 21:32 - 2012-08-21

@Education:
нэг бодлын үнэхээр ой гутмаар л. Нөгөө талаас эндхийн нийгмийнх нь дархлаа гэж юм цагаачдад том саад бартаа болдог. Олигтой ажил олдохгүй- зөвхөн баасны л ажил өгнө, эсвэл юм юмхан зөөж ачих гээд.
Тэгээд дээрээс нь нутгийн индианчууд цагаачидтай тоож харьцахгүй байх жишээ зөндөө байдаг. Хулгай хийсээр байгаад, дургүйг нь хүргэчихсэн болохоор тэр.

эзэн хичээвэл заяа хичээнэ гэж... Тун үнэн үг байна лээ шүү.

AmonRa - 20:41 - 2012-08-13

хн. 12 жил амьдраад хэл сураагүй хүн ойлгомжтой. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ ээ гэж

EDUCATION - 14:17 - 2012-08-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax