जगन्नाथ

Обри Бэлфорд: "Монголын уул уурхайн ниргэлт дундах бузар баян ба арьс өнгөөр ялгаварлагчид" сурвалжилга

Бичсэн: Гэрлийн хүч
Би хувьдаа гэрэл зураг асар их сонирхдог хүн. Зав гарсан нөхцөлд, өөрөө бас авдаг. Гэрэл зургийн тусламжтайгаар үгээр илэрхийлж болдоггүйг илэрхийлэн, хоромхон зуурын хугацаанд үзэл бодлоо ба олж мэдсэнээ үзэгчтэйгээ хуваалцан ойлголцож болдог. Гэвч дүрс гэдэг дангаараа, бас л бүгдийг ойлгуулж чаддаггүй. Энэ учраас зарим гэрэл зурагчид тухтайхан шиг сууж, зурганд буугаагүйг үгээр буулгаж эхэлдэг.

Зарим тасархай гэрэл зурагчид тасархай зургаа тасархай нийтлэлтэй хослуулдаг. Тэр болоод уу, сурвалжилга надад бусад зураг авалтын чиглэлүүдээс онцгой гоё санагддаг.

Энэхүү нийтлэл
маш их сонирхол татлаа. Сурвалжлагчийн ярьж байгаа зүйл нь оргүй биш, ортой. Таалагдсан- таалагдаагүй, нүдээ аньсан- аниагүй. Өөрийгөө хөөргөсөн хөөргөөгүй- ялгаагүй. Өгүүллийг товчлон  сийрүүлбэл:
 
Өөрчлөн байгуулалтаа эхлэхдээ, өөрчлөн байгуулалтыг сэтгэсэн хүмүүст, иргэдийн цааших хувь заяа огтхон ч сонин биш байсан юм. Өөрчлөн байгуулалт гэж нэрлэгдээд байгаа арга хэмжээнд, иргэдийн амьдралын төвшинг дээшлүүлэх зорилго багтаж байгаагүй. Тэдний гол зорилго бол, баяжигтун лоозонгийн дор аль болгон ихийг өөртөө хамах байсан юм.

Зарим иргэд энэ бүгд бодлоггүйгээс ба ардчиллыг ойлгоогүйгээс гэж үздэг боловч, эсрэгээрээ юм. Бүх юм бодлоготойгоор, тооцоотойгоор ба хараа хяналт дор өрнөж буй юм. Эх баригчдид гэмт хэргийн өсөлттэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс (авахыг хүсээгүйгээс), эрх мэдэл аажим аажмаар өөрсдийн л ашиг сонирхлоо харгалзсан бүлэглэлүүдийн гарт орж байгаа юм. Яагаад бэ гэвэл, эдийн засгаа хараа хяналтгүй шокон арга барилаар чөлөөлсөн тул, бизнес гэж нэрлэгдээд байгаа зүйл төрийн хараа хяналтнаас бүрэн алдагдаж, бизнесийн болон нийгмийн гэмт хэрэгжилт ихссэн юм. Улмаар, бидний нийгэмд гэмт хэрэг өдөр тутмын үзэгдэл болж, нийгмийн сэтгэхүй гэмт хэрэгтний сэтгэхүйгээр нэвшрэх үзэгдлээр харагдаж байгаа юм.

Гэмт хэрэгжилт нь өөр хоорондоо гарсан асуудлаа чулуун зэвсгийн үеийн маягаар шийддэг, ухамсартайгаар ба хариуцлагтайгаар асуудлаа шийдэх хэмжээний төлөвшил суугаагүй гэсэн үг. Сэхээтнүүд нь хүртэл. Хүмүүс байн байн ардчиллын гавьяа болон үгийн эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө гэдэг боловч, тэр бүгд нь бодит байдалтай огт нийцдэггүй. Бодит байдал нь бол, капиталист буюу хөрөнгөтний эрх ашгийг л хамгаалдаг нийгэм бүрдсэн тухай юм. Энэ бодит байдлаас зугтах боломжгүй. Бодит байдал нь баялгийн ивээл юм. Энэхүү ивээл нь, нийгмийг баян ядуугийн ангал шиг ялгаа үүсгэж хагалснаар, ивээл нь хараал болон хувирч, хөршийнхөө хараа хяналтад орж түүх давтагдана.



Обри Бэлфорд: "Монголын уул уурхайн ниргэлт дундах бузар баян ба арьс өнгөөр ялгаварлагчид" сурвалжилга


Бас нэг танилцаад авахад буруутахгүй сурвалжилга. Өнгөрсөн 2011 оны Германы Фото Зурагт номын гэх мэт уралдаануудын тэргүүн шагнал хүртсэн юм. Тасархай өгүүлэлтэй, тасархай зурагтай:

Кристиан Лутц: "Tropical Gift" сурвалжилга

16:21 - 2012-02-08 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax