जगन्नाथ

Жорлонгийн тухай

Түрүүхэн нарийн технологийн судалгааны төвд орж үзлээ. Мэдээж хэрэг, судалгааны төв нь манайхны судалгааны төвүүдээс тэс өөр. Жорлонгоос нь эхсүүлэн бүх юм нь цэвэрхэн, эмх цэгц, энд тэнд хэрэглэсэн 00-ийн цаас салхинд хийсч, хоосон архины лонх, тамхины иш хэвтэхгүй. Муулж байгаа юм биш шүү,зөвөөр ойлгоорой!

Жорлонгынх нь тухай бичдэг маань бас учиртай. Жорлон ба цагдаагаар тухайн нийгмийн сэтгэхүйн ба ухамсрын төвшинг ажиглаж болдог. Иргэн хүн жорлондоо ажил хэргээ дуусгасны дараа, ямар байдалтай тэр жорлонгоо үлдээдэг бэ гэдгээс асар их юм харагддаг. Зарим нь бохирынхоо тормозны мөр үлдээх бүү хэл, наад захын усаа таталгүй, гадуур нь буудах тохиолдол ч бий. Улмаар жорлонд 2-р дэлхийн дайн болоод өнгөрсөн мэт харагддаг.

Уг судалгааны төвийн жорлон нь, зүгээр нэг жорлон биш. Иргэдэд ч ая тухтай бааж шээлгэхэд биш, бас цэвэрлэгч нь жорлонг цэвэрлэхэд эвтэйгээр байрлуулсан байх нь харагдаж байх юм. Зөвхөн цэвэрлэгчийн ажлыг хөнгөвчлөхийн тулд биш. Ирээдүйд заавал хийх шаардлагтай засварын барилгачны, цахилгаанчны, сантехникчдийн хөдөлмөрийг үнэлж, хүндэтгэсэндээ тэр. Улмаар жорлонгийн зохион бүтээгчээс эхсүүлэн, архитектор нь иргэдийнхээ хэрэгцээг мөн л харгалзан хүндэтгэсний жишээг харж болно. Байшин барилгын төлөвлөгч нь барилгаа хүлээн авахдаа, естой л эзэн хүн шиг хар зурган дээр хуруугаараа энд тэнд зааж, хүмүүсийн ясыг цайлгаж байсан байна. Xасахыг хасаж, нэмэхийг нэмж байсан нь харагдаад байгаа юм. Зүгээр л цэвэрлэгч, цахилгаанч сантехникчдийн хөдөлмөрийг үнэлж, ая тухыг нь бодсондоо биш. Зочилсон бүх хүн ая тухтай байгаасай гэж.

Зөвхөн жорлонгийн тухай өгүүлээгүйг уншигч ойлгоосой. Зориудаар хамгийн их хүн ирдэг цагт хүлээлтийн танхимд хүлээхэд, зохион байгуулалтын өндөр бэлтгэлд өөрийн эрхгүй гайхав. Хүмүүсийг удаан хүлээлгэхгүй гэж, жижүүрүүдэд хүрэлцээтэй зай. Холбосон тэнхим, заалуудыг хооронд нь холбосон байдал. Төөрч будилалгүйгээр, хэрэгтэй өрөөгөө олох коридор, агааржуулалтын систем. Ирээдүйд зочлох хүн бүрт амар. Ийнхүү ирээдүйн хүнээ хүндэтгэж, сайныг хүсэж барьж төлөвлөсөн нь ил байх юм. Өөрийнхөө амьдралын эцэст иймэрхүү ажлын саяны нэгийг үлдээж үхвэл, харамсах юмгүй үхэх шинжтэй.

17:11 - 2011-07-18 - Сэтгэгдэл бичих

http://www.itet.ethz.ch/

AmonRa - 03:18 - 2011-08-28

Boldoo

Хаана байдаг ямар нэртэй технологийн төв вэ? Хаягийг нь өгөөч хө, Би бас очиж үзмээр байна

Зочин - 02:33 - 2011-08-28

Жорлон ч асуудал шүү !

бидний хэсэг гэр бүл наадмын дараа гацуурт тийш голын эрэгт салхинд гарцгаав. энд бараг наадам болж байгаа мэт хүн машин майхан гэж ихээ. Харин нэг ч байгаагүй юм нь ЖОРЛОН. Ёстой хэцүү юм чинь энэ. тэр хавьд бут ч байхгүй. Уг нь хүмүүс их төвлөрч салхилдаг газар нэг жорлон барьчихвал хүний хэрэгцээ л юм чинь. . . , тэр хавийн байгаль ч бохирдохгүй шүү дээ, Эсвэл тэр боловсон жорлонгоосоо нэгийг тавиад үүдэнд нь хүн суулгаад л 200 төг-ОК гээд л болоош дээ.

Би зүгээр л бичмээр байна - 14:27 - 2011-07-19

http://warrior.blogmn.net/40388/dizain,-chip,-chanartai-uildverleliin-tuhai.html

энэ сэдэвт баахан бичсэн байгаа.
технологийн тэргүүний ололтуудыг үйлдвэрлэлд хямдаар нэвтрүүлэх этрийг судалдын

AmonRa - 13:58 - 2011-07-19

нарийн технологи судалдаг :)

AmonRa - 13:45 - 2011-07-19

Нарийн технологийн судалгааны төвийн гаднах байдал тиймэрхүү харин юуг судлахиймдээ тэнд ккккк

Хүслийнжигүүр - 11:38 - 2011-07-19

гэвч дийлэнхдээ манай иргэдийн дийлэнх нь ядаж цэвэрхэн биеэ засаад, ардаа цэвэрхэн үлдээж чаддаггүй нь, нууц биш шүү дээ. хүмүүсийн толгойнд юу болж байгааг гэрчилж байгаа хэрэг.
"би цэвэрлэхгүй юм чинь, гадуур нь баасан ч яадын" гээл...

AmonRa - 19:04 - 2011-07-18

ариун цэврийн өрөө бус жор-лон гэж манайд л байдаг байх дөө, лагерууд, гэр хорооллын, нийтийн байрны жор-лон ч ...

гэхдээ бас ч гэж яахав ээ, хаа нэг арай гайгүй газар ч байдымаа

Zurai - 18:07 - 2011-07-18

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax