जगन्नाथ

Хариx зам (уск)

Хэд хоногийн өмнө, хятадын уран сайхны Хариx зам нэртэй кану сонжив. Уг кануг Баатар бүтээлээрээ олны танил болсон Жан Имоу гэгч алдартай хятадын иргэн найруулсан юм. Баатар кану бол давгүй, ерөнхийдөө таалагдсан. Энэ удаад ч мөн адил, Имоу хөөрхөн зүйл зуурсан аж. Нэг киног сайн бүтээж чадсан найруулагч, дараагийн бүтээл дээрээ бүдэрч, тэнэг юм зууралдуулах тохиолдол маш их гардаг. Хуруу дарам найруулагчид киногоо үзэгчдэд хүртээмжтэй, ойлгомжтой бүтээдэг.

Энэ учраас анхандаа тун итгэл муутай байв, энэ хүн одоо юу л харуулах бол доо гэж. Учир нь шинээр гардаг хэдэн хятад кану таалагдах бүү хэл, ихэвчлэн бөөлжис хүргэдэг. Нэг бол хэтэрхий улс төржсөн, нэг бол хэтэрхий уйлагнасан, нэг бол дэндүү нялуун болоод явчдаг. Жишээ нь Ван Кор Вай байна. Хайран авьяас!

Гэвч иргэн Имоу энэ удаад xятадын гайхамшигтай том армиуд, гайхамшигтай нисдэг хүмүүс, гайхамшигтай зэвсгийн урлагийг харуулсангүй. Намынх нь заасан шугамаар биш, аль болгон энгийн хүмүүсийг харуулсан нь тун сайн санаа санагдав. Иймэрхүү маягаар, энгийн амьдралыг харуулдаг кино тун ховор. Амьдралын харгис үнэн, аль эсвэл амьдралын давааг давах явцад өөрчлөгдөх сэтгэл зүйн дүр зураг харуулах бүү хэл, бүрэн мартагддаг.

Энэ удаад хүнд бэрх давааг эмэгтэй эрэгтэй хоёр хэрхэн давж, хэрхэн нэг нэгнээ хайрлах сэтгэлээ цэвэр авч явсны тухай өгүүлсэн байх юм. Тэгээд мэдээж хэрэг, тэдний хайр сэтгэлийг унтраах гэсэн харын хүч. Гэвч юманд дэс дараа гэж бий.

Нэгэн энгийн хятадын тосгон байх юм гэнэ. Тэр тосгонд нэгэн хөгшин сургуулийн багш өнгөрч, хүү нь хотоос аавыгаа нутаглуулахаар иржээ. Гэвч зүгээр нэг нутаглуулж болохгүй. Хуучны хятад заншлаар тосгоныхоо хүнээ нутаглуулахдаа, тосгоны бүх хүн оролцдог бөгөөд, гэрт нь хүргэх ёстой юм гэнэ. Хүү хотынх юм болохоор, соёлтой загинахыг хичээтэл, ээж нь талийгаачийн сүнсийг гомдоохгүй гэж хүүгээ ятгана.

Тэр хооронд хүү нь аав ээжийнхээ хэрхэн танилцсан түүхийг үзэгчдэд ярьна. Тэр түүх нь хөөрхөн боловч энгийн, илүү дутуу нулимсгүй, нялууралгүй харуулсан нь тун авууштай санагдав. Залуухан багш нэгэн тосгонд ирж, хүүхдүүдэд эрдэм ном зааж эхэлнэ. Түүнийг харсан залуухан охин түүнд сэтгэл алдаж, бөөн юм болно. Бичиг үсэг тайлагдаагүй охин, залуухан багш хоёрын хооронд үүссэн тэр цэвэр мэдрэмжийн энгийн нэг түүх. Бараг л улс түмэн болгоны соёлын санд байдаг үлгэр.

Энэ удаад бол энгийн амьдрал дээр үлгэрчилсэн нь, авууштай гэж дахин хэлэхэд илүүдэхгүй. Кино нь бол үүний л тухай. Амьдралд хүнд бэрх даваа таардаг тухай. Бас хүн бүр тэр давааг дийлдэггүйн тухай. Гэвч чадсан нь үргэлж хождог тухай. Бас эр хүний чансаа хэлсэн ярьсан ганган сайхан үгээр нь биш, тарьсан үр ба үйлээр нь танигддаг тухай. Бас амьдрал бол хар цагаан биш, өнгөлөг шүү гэдэг тухай. Тэр бүгд эр хүнийг өнгөрсний дараа, гэртээ харих замд нь танигддаг.

02:01 - 2011-07-16 - Сэтгэгдэл бичих

үгүй ерөө... юу үзэж, юу уншихаа тэр хүнээс хамгийн түрүүнд асуух байж л дээ.
тэр хүн тэгээд өөрөө юу үздэг болдоо чааваас.

AmonRa - 17:21 - 2011-07-18

сайхан л наадсан байна.

Миний хувьд зарим нэг хятад кинонд сонирхолтой, арай ойрхон болоод ч тэр үү, үзэх ч дуртай
гэж хэлээд нэг хүнд аймаар хэлүүлж байснаа гэнэт саначлаа байна

Zurai - 16:30 - 2011-07-18

Гамбир болтлоо сайхан наадна шдэ.
Ажил, сургууль гээл. Өөр юманд зав гарч өгөхгүй, гоё болж өнгөрнө.
Үнэндээ надад баяр наадам сонин биш байдын.

AmonRa - 16:23 - 2011-07-18

Сайхөөн, сайхан наадлаа, энэ жил их онцгой наадам болж өнгөрлөө :)
Чи сайхан наадамлав уу, ер нь Наагуур чинь яажшуухан наадамладаг юм бол

Zurai - 15:46 - 2011-07-18

Аан, дуулсан юм байна.
Үзнээ. Ер нь хятадуудаас сураад авах юм их бий.

Сайхан наадсан уу Зурай.

AmonRa - 21:50 - 2011-07-16

Жан И Моу-н баатарлаг шинжтэй том том кинонуудаас гадна яг энгийн амьдралын тухай өөрийнх нь санааг илэрхийлсэн ганц хоёр киног нь үзэж байсан. Жишээ нь Raise the red lantern буюу Бүсгүй хүний хувь заяа гэж. Тухайн үеийн нийгмийн бас нэг бурангуй хэсгийг харуулсан кино.

Zurai - 19:29 - 2011-07-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax