जगन्नाथ

Итгэлийн тухай

Итгэл гэж хүмүүс ярих дуртай. Нүдээ тас аниад, залбираад байвал бүх юм сайхан болчдог жишээтэй.

Болсон ч, болоогүй ч итгээд л байх хэрэгтэй. Худлаа юманд, дэмий юманд итгэж байгаа нь заримдаа хамаагүй байдаг – нүдээ аниж болдог болохоор тэр. Хөдөлшгүй нэгэн зарчим дээр тулгуурлаж, өөрийн итгэлээ бусдад тулгах, итгэлийн үүднээс өөрийгөө хамгийн зөв байран дээр зогсож байна хэмээн, өрөвдмөөр юм болдог. Гол нь өөрийн итгэлээсээ л няцахгүй байх хэрэгтэй. Итгэл үнэн үгүй нь хамаагүй. Энэ бол хөдөлгөөнт байдлыг эзэмшиж чаддаггүй сэтгэхүйн нэгэн чанар.

Мэдрэл муутангуудтай харьцахдаа, нэгэн сонирхолтой юм ажиглаж билээ: итгэлд өөрийн авралаа хайдаг хүмүүс ихэвчлэн өөрийн амьдралын эзэн байдаггүй. Өөр хэн нэгэн толгойных нь эзэн болсон байдаг. Есүсийн цуглаанд очивол, сонсож болно: амьдралдаа Есүсийг оруулснаар, та амьдралдаа сэтгэл санаагаа зовоогоод хэрэггүй- үл үзэгдэгч таны амьдралыг сайхан болгоно гэж. Энэ нь хүмүүний тогтвортой байдал хайсны илчлэл болов уу гэж би хувьдаа боддог.

Гэвч ертөнцөд ганц юм л тогтвортой байдаг- тэр нь өөрчлөлт. Өөрчлөлт бол байгалийн жам бөгөөд, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ үзэгдлийг сайтар ажиглавал, байгальд зөвхөн дасан зохицох чадвартай нь үр үндсээ хадгалан, нөлөө болон амьдрах орон зайгаа улам тэлдэг. Энэ бол хүчтэний хууль. Энэ бол ухаантай нь ертөнцийг захирдаг гэсэн үг.

Өрчлөлтөөс ямар ашиг гаргаж, яаж дасан зохицож байна гэдгээс хамааралтай. Сэтгэх гэдэг нь гарц. Сэтгэж, сэргэлэн байж, өөрийн дотоод хатаа нээж, баялгынхаа эзэн болохгүй бол өөр хэн нэгэн болно гэсэн үг. Чиний үр хүүхэд, хамаатан садан чинь өөр хэн нэгний доор орно гэсэн үг. Энэ учраас итгэл үнэмшлээр амьдардаг хүмүүс надад урсгал даган хөвөх баас санагдуулдаг болов уу? Энэ бүгдийг уншигч чамдаа би ямар учраас бичив..?

Итгэл гэдэг, мэдлэгийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж өөрчилдөг хүмүүсийн сэтгэхүйн илрэл юм. Баабрын дэмийрэлийг уншив уу? Итгээд, бөөн баяр болсон л биз дээ?

Гэтэл Дэкарт итгэлээр биш, сэтгэж байгаа болохоор оршин тогтнож байна гэж хэлсэн байдаг? Дэмийрэхээ болиод, амьдралынхаа эзэн бол. Баабрууд аль хэдийнээ чиний миний газар шороог зараад эхэлсэн- мөнгөнөөс өөр баялаг толгойнд нь байхгүй учир. Мөнгө гэдэг итгэл бишрэл нь юм. Өөрөө сэтгэж сур. Үгүй бол чи хэн нэгний итгэлийн золиос болно.

Заримдаа надад ирээдүй алс холын зам санагдуулдаг. Тэр алс хол замын эцэст, тэнгэрийн хаяанд нэгэн цэг харагдах юм гэнэ. Тэр цэг томорсоор, томорсоор. Нэгэн цагт чи бас ойлгоно: Тэр цэг нь маш том юм байжээ гэдгийг. Өмнө нь тийм том юм харж байгаагүй болохоор, айдаст автагдана. Сандарч балмагдана.

Гэвч тэр ирээдүйг яаж угтан авч, яаж үр хүүхдүүддээ амьдралаа олох боломжтой ирээдүй болгон хувиргах бэ гэдгийг сэтгэж олох нь чухал.
Гэвч чи удаад л байдаг. Бодоод л, итгээд л, хөвөөд л байдаг. Дан итгэлээр тэр ирээдүй гэрэлт ирээдүй болохгүй. 
Харсаар харсаар, тэр ирээдүйд бэлтгэлтэй угтан авахгүй бол, чамайг тэр итгэл үнэмшилтэй чинь хамт бяц дарах болно.

Эрүүл саруул яваарай андаа!

20:27 - 2010-12-12 - Сэтгэгдэл бичих

Хүн гэдэг өөрөө л өөдлөхөө мэддэг хойно.-энэ дээр нэмэлт тайлбар байна уу?. заримдаа өөрөө өөрийгөө ч мэдээгүй өөдөлчдөг хүмүүс байх шиг. Бас та юм "тэнцвэртай байдаг" тухай бас бичээрэй, боломжтой бол...

123 (зочин) - 06:40 - 2010-12-14

аахан

dadido - 20:16 - 2010-12-13

Итгэл гэдэг, ямар нэгэн бат суурин дээр тулдаггүй- хөрсгүй гэсэн үг. Шинжлэх ухааны хөрсгүй, байгаль танин мэдэхүйн хөрсгүй.
Надад тэгж бодоход амар болохоор, би ийнхүү бодож байна гэж хэлэх хүн ч байна.

Энэ бол хувь хүнийх нь шийдвэр, тийм үү. Итгэлээр байшин барихгүй нь лавтай!
Хүүхэд аяга шаазан хагалхыг завдаж байгааг харсаар байж, буцаад нааж болно гэж найдах нэг өөр. Харин хагалах нь байна гэж, зөн совин дохио өгч байгаа нь тэс өөр. Өмнө хуримталсан мэдлэг хөрс нь болдог.

Мэдээж хэрэг, үүнд тэнцвэр гэж маш чухал- алтан тэнцвэрийн ухааныг олон зууны тэртээгээс суут эрчүүд судласаар, ухаан мэдлэгээ тэлсээр тэнгэрийн хөвгүүд хэмээн нэрлэгдэн хүн төрлөхтний дурсглад үлдсэн. Үүний тухай дараагийн удаа бичиж болох юм.

За тэгээд, монгол хүний залхуу, тэнэг, архичин занг устгаж байж энэ мэдлэгт хүрэх боломжтой. Тэр занг үгүй хийнэ гэдэг, хүний өөр өөрийнх нь асуудал. Мянга бичээд нэмэргүй- уншаад ч нэмэргүй. Хүн гэдэг өөрөө л өөдлөхөө мэддэг хойно.

Бүгдэнд амжилт!

AmonRa - 14:45 - 2010-12-13

Бланстай амьдарч байгаа цагт Мэдлэг итгэл 2оор их зүйл хийнэ шүү дээ. гэхдээ итгэл нь найдвартай хамт явдагийм байна лээ. Найдвар алдагдахийн цагт мэдлэг байсан ч үхэж харагдана лээ Кинон дээр :)

Хүслийнжигүүр - 12:16 - 2010-12-13

Итгэл үнэн үгүй нь хамаагүй.Итгэл эргэлзээгийн нөгөө тал учраас. Үнэн үнэн, итгэл үйлдэлтэй хамт амьдлаг байна.Тэгэхгүй бол чамайг тэр итгэл үнэмшилшил чинь бяц дарах болно. Мэдлэг нь ашигтай юм шиг санагддаг, гэхдээ өөртэй итгэдэгүйн улмаас мундаг хүмүүс юу хийж чадахгүй, үхмэл байцгааж байна. Агуу амжилт=50итгэл 50мэдлэг магадгйү энэ харьцааг та судлаад тогтоогооч гэсэн санаа байна. Үргэлжлүүлээд бичээрэй сайхан болжээ.

123 (зочин) - 05:22 - 2010-12-13

Мэдээж. Тэр зөв. Өөрийн амьдралдаа гоё, том, сайхан зорилго тавьж байх нь зөв. Аавын хүү болж төрнө гэдэг, зоригтой бас зорилготой байх хэрэгтэй!

Гэвч юм болгонд өнөөх тэнцвэр гэж юм ихийг шийднэ.
Итгэлийг хамаагүй дотроо тээж болдоггүй - ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс итгэлээр биш, мэдлэгээ зорилгодоо буюу итгэлдээ нийцүүлэн хэрэгжүүлснээр, өөдөлсөн байдаг... Хуримтлагдсан мэдлэг зөв эсэх нь мэдээж итгэл харуулахгүй, амьдрал өөрөө харуулдаг юм шиг.

Дахиад л тэнцвэрийн асуудал гараад ирнэ дээ? Үл үзэгддэг, хий хоосон юманд итгэх нь зөв үү, эсвэл мэдлэгийг ашиглан хийж бүтээж байгаа болгоныхоо эзэн нь болох уу гэж? Үлгэрт хүртэл заадаг биз дээ- юмыг хүчээр биш, ухаанаар захирч, амьдралынхаа эзэн нь болдог.

Тэгэхээр тэр итгэл мэдлэг хоёрыг ялгаж, хамгийн хэрэгтэйгээр орлох хэрэгтэй.
Миний харж байгаагаар, итгэлээс мэдлэг хамаагүй хүчтэй.

энэ бол арай л дэндүү том бичлэг болно- гэхдээ бага багаар, бичээд л баймаар байна. Үзнэ дээ, мэдлэг итгэл хоёрын аль нь ашигтайг.

AmonRa - 01:47 - 2010-12-13


Итгэл алдаж гансрахгүйн тулд итгэлээ бүрэн дүүрэн өгч хүлээх хэрэггүй.

миний хамгийн дуртай зүйр ч юм уу юу ч юм нэг үг.

dadido - 22:07 - 2010-12-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax