जगन्नाथ

Орчин цагын Үйлдвэрлэлийн тухай

Бидний өргөнөөр хэрэглэж заншссан эд бараа (унаа тэрэгээс эхсүүлэн гар утас г.м) ихэвчлэн хөнгөн цагаан, төмөр, пиавраар хийгддэг. Архинаас бусад. 

Хоёр шалтгаанаар энэхүү материал ашигладаг: хэмнэл ба технологчлол. Хэмнэлийн хувьд бүгд ойлгомжтой: харьцангүй хямд газрын тос, нүүрс, энерги байгаа цагт пиавар ба хөнгөн цагаан мөн адил хямд байх болно.
Төмрийг боловсруулахад бас их энерги хэрэглэдэг, гэвч хэмнэл дээр тулгуурлан уг энергийн алдагдлыг түргэн нөхөж болдог. Түүхий эдийг олборлоход бас нээг их бэрхшээл гардаггүй- сайн шавар, төмөрлөг олборлодог газрууд дүүрэн байдаг.

Технологчлол. Асар олон тооны деталь, эд хэрэгсэллийг цутгах аргаар хийдэг. Пиавар маш бага хэмд хайлдаг боловч, түргэн хөрдөг. Хөнгөн цагаан 610°С -д хайлдаг- бас боломжийн хэм. Харин төмөр, түүний хольцтой ноцолдоно гэдэг хамаагүй ядаргаатай, ээдрээтэй байдаг. Гэвч төмөр нь бат бөхөөр өөр ямар нэгэн материалаар орлож болдоггүй болохоор хэрэглэхээс өөр аргаггүй. Тэр учраас төмрийг аль болгон аль болгон түргэн ба хялбар аргаар хэлбэрт оруулахын тулд прокатан арга хэрэглэдэг.

Одоо цагт хэрэглэгдэж байгаа эд бараа болгон (угаалгын машин ч бай, гар утас ч бай) бүгд техникийн хар зургаас эхэлдэг. Уг даалгавар нь: "Ийм тийм бараа, ийм тийм үүрэгтэй" гэсэн байдаг. Мэргэжилтэнгүүд сууцгааж, бодоод эхэлдэг: яаж энэ даалгаврыг цаг алдалгүйгээр, түргэн шуурхай бэлэн болгох бэ гэж. Мэдээж хэрэг, барааг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хугацаа заагдаж, машин тоног төхөөрөмж, хүн хүч, зардал харгалздаг.

Анхны бэлтгэл ажиллагаа хангагдсны дараа, дизайнерүүд болон инженерүүд сууцгааж, ажилдаа ордог. Баахан хар зураг гаргаж ирнэ. Тэр хар зураг нь ихэвчлэн 3Д-МАX мэтийн программаар хийгдсэн байдаг. Модель нь бий болсны дараа, инженерүүд Cad System мэтийн тусгай программын тусламжтайгаар дахин тэр барааг зурж эхэлдэг. Уг программуудад бүтээгдхүүнийг олон хэсэг болгон хувааж, эрэг шургаас эхсүүлэн зурдаг. Тэр болгон нь өөрсдийн стандарттай байдаг бөгөөд, каталогоос шалгаруулж авдаг.

Бүтээгдэхүүний модель гаргасны дараа, инженерүүд бүтээгдэхүүнийхээ төрөл бүрийн физик шинж чанарыг шигшиж эхэлдэг. Эдэлгээ, бат бөх байдал гэх мэт. Үүний тулд автоматчилсан инжиниринг буюу CAE-систем ашигладаг. Уг системуудын тусламжтайгаар халууны даац, бат бөх байдал, бүтээгдэхүүний хэлбэр болон материалаас шалтгаалан, даацыг тооцолдог болдог.

Үүнд деталь болгоныг зохиох явцад, технологчид уг деталиа хэрхэн үйлдвэрлэх бэ гэдгээ сайтар бодолцож байдаг. Үүний тухай тодорхой ярьцгаая. Ажилгааны хамгийн ашигтай арга нь цутгах, механик ажиглаа хоёр байдаг. Механик ажиллагаанд ихэвчлэн зүсэх, токардах мэт аргууд хэрэглэгддэг.

Цутгах бол хамгийн амар арга. Нэг удаагийн цутгах ажиллагаанд маш олон деталь нэгэн дор гаргаж авч болно. Гэвч хэлбэр нь олон удаагийн зориулалттай юу гэдгийг харгалзах хэрэгтэй: жишээ нь төмөр хэв буюу кокиль хэв нь олон мянган удаа, заримдаа олон арван мянган удаагийн цутгах ажиллагааг даадаг. Цутгамалын арга нь бүтээгдэхүүний хэлбэр болон моделээс шалтгаална. Хэв нь хэлбэр моделээс шалтгаалан, хэв нь өөр өөр байдаг- шавран, цементэн, эсвэл графитэн гээд...

Механик ажиллагаа. Андууд гайхна байх. Одоо цагт тоног төхөөрөмжийн ард хэн ч зогсдоггүй. Ихэнх том гарын үйлдвэрлэлийн газруудад CNC  ашигладаг.
Уг машин нь их нарийн эд. Маш надийн эд хэрэгслэлээс бүрддэгээс гадна, үүнийг хийж бүтээдэг орон гэж бас ховор. Дэлхий даяар хуруу дарам байдаг. Уг төхөөрөмжийг контроллер хэмээх компьютэрын тусламжтайгаар удирддаг. Контроллер бүтээдэг улс орон гэж мөн адил ховор.

Ихэнх контроллерын зах зээлийг гурван нөхөр атгасан байдаг: Нийтдээ, дэлхийн зах зээлийн 70% нь Японы Фанак, Холландын Хайденхайн, Германы Сименс барьдаг. Оросууд Зөвлөлт орон байхдаа мөн адил, энэ чиглэлийн маш сайн тоног төхөөрөмж бүтээдэг байсан, гэвч одоо мэдээж хэрэг тоглогч байгаа больсон.

Сайн CNC бол их үнэтэй. Заримдаа сая гадаад төгрөгийн үнэтэй байдаг. Энэ учраас зөвхөн зарагдана гэсэн барааг бүтээхийн тулд ашигладаг. Мөн маш дээд чанарын нарийвчилсан ажиллагаа хэрэгтэй үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл: энгийн үйлдвэрлэлийн технологи хэрэглэх боломжгүй цагт энэхүү тоног төхөөрөмж хэрэгтэй болно гэсэн үг. Энэ учраас CNC-ээр кокиль, эсвэл зүсэх штамп мэтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мэдээж хэрэг, хэр нарийн ажиллагаа шаардагдах бэ гэдгийг өдрийн тэнгэр мэдэхгүй. Үүнд хэр чанартай программ хангамжаас шалтгаалдаг.

Уг төхөөрөмж 3 төрөл байдаг: токар, фрезер, мөн цахилгаант. Эхний хоёр нь ойлгомжтой. Гурав дахь надад маш сонирхолтой санагдсан: төхөөрөмжийн үзүүр нь нарийн төмөр утас байдаг. Тэр төмөр утас нь өндөр хүчдэл гүйдэг бөгөөд, гагнаж байгаа юм шиг нарийн цахилгаан гүйж, төмрийг шатааж эхэлдэг. Ийнхүү аргаар нарийн тоног төхөөрөмжийн блок, жижиг эрэг шураг бэлддэг.

Бодоод үзвэл, маш хялбархан. Гэвч тийм биш. Машинд юу хийхийг ойлгуулахын тулд, программ бичих хэрэгтэй. Нэгийг ч биш- гурав, дөрөв, бүр арвыг ч бичих хэрэгтэй болно. Уг программыг тусгай программаар бичдэг. CAM-систем гэж нэрлэгддэг. Программыг нь бичнэ гэдэг бүхэл бүтэн урлаг. Бичихдээ маш олон тооны нөлөө харгалзах үзэх хэрэгтэй бөгөөд, ихэнхийг нь зөвхөн өөрийн туршлагаар сурч болдог.

Фрезерын төхөөрөмж нь 3 хөдөлгөөнт зүсэгчтэй. Бас олон зүсэгчтэй ч байдаг. Ийнхүү тоног төхөөрөмжийг ашиглахад өндөр чанарын мэргэжилтэн хэрэгтэйгээс гадна, асар хэцүү байдаг. 5 хөдөлгөөнт зүсэгчтэй байсан ч, 3 зүсэгчтэй машин ашигладаг арга барил ихэвчлэн хэрэглэдэг юм билээ.

HSM ашиглах нь удахгүй ихсэнэ гэж үздэг. Эргэлтийн хурд минутанд олон арван мянган удаа эргэлддэг. Ийнхүү хурдтайгаар ажилбал 2 шат хэмнэдэг: багаж тоног төхөөрөмж илэгдэл багатай бөгөөд, деталийн гадаргийг өнгөлөх хэрэггүй болдог- толь шиг болсон байдаг. Өндөр хурдны ажиллагаа нь аюултай байж мэднэ- хэрэв нэг буруу алхам хийвэл, багаж хүнд калибрын сум шиг харвадаг. Гэвч үнэндээ иймэрхүү юм тохиолдох нь бага- оператор нь ихэвчлэн олон тооны машин ажилуулдаг тул, зөвхөн нэг машины дэргэд зогсдоггүй.

Чанар шалгалт гэж дараагийн аймшигтай алхам эхлэнэ. Чанар шалгалт нь өөрөө хүн хүч, энерги их шаардсан ажил- учир нь тоног төхөөрөмж болгонд зөвхөн нэг деталь хийхгүй байхыг эрмэлздэг. Маш нарийн деталийг токарь фрезерыг хослосон машиндээр хийдэг.

Деталь бэлэн болсон цагт дахин шалгадаг: үүний тулд маш олон төрлийн машин тоног төхөрөмж байдаг. Хэмждэг гар, эсвэл багана, эсвэл аалз шиг сонирхолтой машинууд байдаг. Метрологийн систем буюу тусгай программаар хангагдсны дараа уг машинууд зөв бүтээгдсэн байн уу гэдгийг нанометрээр шалгаж чаддаг. Энэ үе шат бол маш чухал. Мөн маш үнэтэй. Гэвч үйлдвэрлэлд нэвтэрсэн алдаанаас хамаагүй бага үнэтэй.

Деталь бэлэн болсон цагт, угсралт буюу ажилсаг хятад хүний гарт очно. Хятадуудын тухайд гэвэл, их сонин. Энэ хөдөлмөрч ард түмэн дэлхийн нийтийн өргөн хэрэглээний барааг угсардаг гэдэг, нууц биш болсон. Чанарын хувьд, дизайны хувьд тэд маш их доголдог. Гэвч тэд үйлдвэрлэлийн шатны бүгдийг тэд амжилттайгаар сурсан. Тэд бүгдийг сураад авсан. Дизайн буюу барааны өнгө үзэмжээ нөхөхийн тулд тэд нэг бол дизайныг хулгайлах, нэг бол өөр нэгэн хятад хүнээсээ худалдаж авах хэрэгтэй болно.

Худалдаж авна гэдэг үнээй байдаг болохоор, хятад дизайнер маань маш болхи аргаар хулгайлдаг. Гэвч энэ бол шал өөр түүх.

Саяхан гэхэд л, хятад хүн бүгдийг гараараа угсардаг байсан. Одоо тэд зөвхөн гараараа угсрахаас гадна, CNC ашилгаж, программ бичиж, эд анги бүтээдэг болж. Монгол орон ардчиллын төлөө тэмцэж, байшин шатааж байх хооронд урд хөрш аль хэдийнээ өөрөө ЦНЦ хийдэг болжээ.

Орчин цагын үйлдвэрлэл нэг иймэрхүү явдаг болсон байна. Мэдээж хэрэг, би энэ бүгдийг махс нарийн тайлбарлаагүй- ойролцоогоор нэг иймэрхүү юм байдаг гэж бичсэн. Маш олон тооны технологийн үе шатыг би тэрүүхэндээ тэмдэглээд орхисон. Гэвч ажлын 80% нь офисд явагдаж, зөвхөн эцсийн шатанд бидний хэрэглэж сурсан бараа бүтээгдэхүүн болдог.

20:16 - 2010-12-12 - Сэтгэгдэл бичих

Ухаан, мэдлэг, хичээнгүй зан гурав нэг нэгнээ нөхөөд, аймар юм болж байгаа биз дээ.
Хятадуудыг үзэн ядаад байдаг, гэтэл тэд нараас сурах юм ч их байна даа... Хөршөө таньж, мэдэж байвал, буруутах юмгүй л юмсан.

AmonRa - 14:48 - 2010-12-13

бүгдийг гараараа угсардаг... өөрөө мэдэрч байж хийвэл амттайм шиг байна лээ :)

Хүслийнжигүүр - 12:05 - 2010-12-13

амттай бичлэг байна

dadido - 21:56 - 2010-12-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax