जगन्नाथ |
ЯрилцлааБодоод л байдаг юм... Яагаад сайн хүн байх гэж? Эрдэм мэдлэгтэй, сайн албан тушаалтай байж болоогүй юм байх даа? Эсвэл баян болоорой гээд захичиж чадаагүй юм байх даа. Аав ч хэлээд байсан л даа- гэхдээ аав маань намайг эр хүн болохоос өмнө талийгаач болсон болохоор, бүр сайн асууж амжсангүй. Хүүхэнтэй унтаад, эр хүн гэдэг чинь, эр хүн болохгүй шүү дээ.Хорвоо ертөнц маань шударга биш байдаг. Харин аав сайн хүн болоорой гэж, мөн ч их захисан даа. За гээд л толгой дохидогсон. Ертөнц энэ хооронд ийм хурдан өөрчлөгдөнө гэж үү? Үгүй л байх. Надаас бага юм мэддэг байсан гэхэд, бас л үгүй юм шиг. Эцэг маань Тэнгэрт залраад, намайг одоо хараад бухимдаж л байж байгаа байх, ийм тэнэг хүү төрүүлсэнд? Сайн муу хоёрыг ч мэдэхгүй... Аавын захисныг орхих нэг хэцүү, дагах нэг хэцүү. Ямар учиртай үг юм бол доо... Надад ч бас их сонин байна- яагаад сайн байх гэж? Сайн гэдэг, баян, сайн албан тушаалтай байхыг хэлдэг үү... Бодоод байвал, их ойлгомжгүй. Эцэг маань ч надад үүнийг үргэлж хэлдэг. Бидний эцгүүд биднийг хуурна гэж байх уу? Эргэн тойрноо бид хараад л байдаг. Хуурсан гэхэд, үгүй л болов уу. Гэхдээ л бодит байдал нэг өөр байдаг. Хоёулаа муу гэдгийг нэг задлаад үзвэл ямар бэ? Бидний амьдрал муу байна, гэж зурагт сониноор дүүрэн байдаг даа- тэгвэл бид муу хүн гэдэг юмыг шинжээд үзье. Чи надад хэлж чадах уу? Дутсан байх юм бол, би бас нэмээд өгье. Гол нь өөгүй мууг мэдсэн байх юм бол, бид өөгүй сайныг ойлгоод авна байх, тийм үү. Юмыг харьцуулахаар л ойлгоход дөхүү болдог доо. Тийм байна. Тэгвэл өөгүй Муу гэдэг: худалч хуурмаг, хувирамтгай, хүний өгсөн итгэл найдвар даадаггүй, хүнд тусгүй. Бас хүн хооронд яс хаядаг байх болох уу? Найз нартаа дайсан. Бас: бялдууч, хоёр нүүртэй. Эсвэл дээрэлхүү. Хахуульч, бусдын хөрөнгөөр амьдарч баяждаг шимэгч байж болох уу? Болно. Энэ чинь л... Хоёулаа ингээд яриад байвал, дуусахгүй юм биш үү, айн. Надад ч бас нээг их гоё санагдахгүй байна, ийм хүн болж хувирна гэхээр. Ер нь ойлгомжтой боллоо: Муу муухайн эсрэг нь Сайн гэж нэрлэгдэж, ойлгох юм байна. Мөн үү? Өөрөөр хэлбэл, Муугийн сөрөг бол: үнэнч шударга, хувирдаггүй зан чанар. Хүний итгэл найдвар даадаг, хүн амьтанд тустай, хүн хооронд эв найрамдал бий болгодог, найз нартаа үнэнч анд нь байдаг, бас өөрийн ухаанаар, бусдыг мөлжилгүй хоолоо олж иддэг хүн болж таарав аа? Хоёр нүүргүй, хүчтэй бол хүчгүйгээ дээрэлхдэггүй. Бас хэлсэн үгэндээ хүрдэг. Буурлуудын захиас ийм байж. Гэхдээ зөвхөн ийм бай гэж хэлээгүй байх гэж бодогдоод байна- надад цаана нь маш их юм байх шиг санагдаад байна. Хялбар юм болгон агуу гэж үг байдаг- энэ яриа надад их амттай санагдаж байна. Хоёулаа цааш нь ухаж үзвэл ямар бэ? Их сонин яриа болж байна, үргэлжлүүлье. Ийм хялбархан хариулттай баймааргүй шиг. Муу хүн тэгэхээр, хүн дээрэлхэж, хэрүүл уруул үүсгэж, хахууль авч, төрөл бүрийн хүчирхийлэл, шударга бус байдал үүсгэдэг болж таарсан, тийм үү. Жишээ нь худалч хүн байнга худал хэлэх хэрэгтэй болохоор, нэгэн цагт худал нь ил болоод ирдэг дээ. Хамаг хэлсэн худал үгээ сандаггүй... Азаартаад байдаг- үг үйлдэл хоёр нь зөрдөг болохоор. Худалч гэхээс өөр юу гэх үү... Архичин хүн жишээ нь архи уусаар, тэр архиндаа уусчдаг даа. Үүний адил муу хүн өөр өөртөө урхи тавьчдаг болов уу? Өөр өөрийн ухсан нүхэнд унадаг хүнийг юу гэж нэрлэдэг бэ? Тэнэг гэж нэрлэдэг. Тэгвэл буурлуудын захиас нь: тэнэг биш бай гэж ойлгож болох юм байна. Сайн хүн нүх ухдаггүй болохоор, өөрийн нүхэнд унахгүй гэсэн үг. Үргэлжлэл бий. 16:38 - 2010-09-30 - Сэтгэгдэл бичихтаныг төрүүлсэн болохоор таниас доогуур байна гэж байхгүй биз. Өөрөө өөртөө л сайн гэж бодсон зүйлээ хийвэл зөв үү? ямар өөрийгөө буруутгаж чадах биш. өвөг дээдэсийн тэр хэлж захиад байдаг үгс үнэний ортой л байж таарна. Тэр зөвхөн тийм бай гэж хэлээгүй байх гэдэг чинь ёстой яг тэгэж санагддышд. Хааяа зүйр үг энэ тэр сонсож байхад гүнзгий шилжсэн утга байх шиг. Өнгөн хэсэг нь энгийн сайн хэлэгдсэн мэт боловч үнэн чанар нь гүзээлзгэнэ мэт нуугдаж байгаа санагддаг юм... |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |