जगन्नाथ

Сонирхолтой мэдээ

Тэгэхээр ажилгүйчүүдийн тоо өсөөд байгаа нь тодорхой. Цаашид улам өссөөр байх энэ олон ажилгүйчүүдийг хэрхэх тухай тус чуулган доривтой шийдвэрт хүрч чадсангүй. Ихэнх иргэд ажил олдохгүйгээ мэдээд, бас нэрлэхээд ажил гэж бүртгүүлдэггүй. Тэгэхээр 3200 иргэн ажил хайж байна гэж ажилгүй хүн цөөхөн байгаа юм шиг дүр зураг харуулахын хэрэг юу байна вэ. Улаанбаатарыг хамгийн их ажилгүйдэлтэй хотод тооцож болно гэж гадаадын хэвлэлд бичигдсэн удаатай. Арга байж уу, иргэд нь хотоодоо нүүдэллээд байгаа юм чинь. Нэг үгээр хэлэхэд Нийслэлд өндөр мэргэжилтэй ажилгүйчүүдийг улам олноор нь бэлтгээд байгаагаа хэр ухаарч байгаа юм бол доо. Хүн ажил хийж мөнгө олох гэдэг баймаар энэ нь манай улсад эсэргээрээ ажилгүй суух гэж мөнгөө сургуульд үрдэг тогтолцоо бий болчихсон. Нэг хэсэг нь нийгмийн халамж хүртээд сууж байх санаатай.

Ажилгүйдлийг бууруулах асуудлыг ямар нэгэн хурал чуулганаар шийдчихдэг юм биш бололтой. Өнгөрсөн нийгмийн цаг үед “Ажлыг хүн голохгүй, ажил хүнийг голно “гэж сургадаг байлаа. Гэтэл өнөөдөр манай залуучуудад биеийн хүчний ажил хийхийг хүсэхгүй байх хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр гаднаас ажилчид ирүүлж өндөр цалин өгч ажиллуулахаас аргагүйд хүрч байна. Ийнхүү шинэ үеийхний ажил голдог өвчин цаашид уулам даамжрах төлөвтэй.

Мэдээж хэрэг, хүнийг ажилтай болгохдоо, "Ажил нь хүнээ голно" гэдэг харгис зарчмаар ажилладаг байсан дарангуйлагч гөсрийн социалист тогтолцоо л буруутай. Аль эртxэн эрхээ эдлээд, алтаа зараад, нүүрсээ малтуулаад, хас тэмдэгтэй герман малгай өмсөөд байсан бол ийм юм болохгүй байхгүй юу. Тэгвэл аль хэдийнээс цагаан арьстан хүний адил жийп унаж, сэгсрэгдэх мээм, эргэлдэх бөгс зурагтаар ажиглаад, казино тоглоод сууж байх байлаа.

Шинэ үеийхний ажил голдог өвчин даамжрах нь

16:50 - 2010-09-27 - Сэтгэгдэл бичих

мөн мөн, зөв зөв

Чойрын Хүү - 16:21 - 2010-09-28

@Чойрийн Хүү: найз нь ажилдаа явахдаа, дугуйгаар жирийдэг- гэрээс 7 км зайтай. Нилээд мацна. Гэвч, биенд зовиуртай юм шиг мөртөө, эрүүл мэндэд тустай, бас санхүүд хэмнэлтэй. Унагаар явбал дөт боловч, зардал, хүлээлт ихтэй- тэгээд ганц хоёр алхахаар амьсгаадаад эхэлдэг тал бий, өөрөө алхаж сураагүй хүн.

Үүнтэй адил байж болох уу? Залхуу гэдэг л дайсан юм биш үү.

AmonRa - 16:03 - 2010-09-28

@Dao: Мань чинь эртний Монгол яруу найрагт лаг дуртай шд.
Баатрын туйл бардамжтай чин сэтгэл,
Баяны туйл ханал мэдэлтний сэтгэл ээ
гэж.
Энэ хоёрхон мөрөөс би маш их юм ойлгож ухаардаг... Өнөөх л ядуу гуйлгачнаас эхсүүлж, эрх ямбатны аз жаргалын мөрөөдөл.

Байгаа юманд сэтгэл хангалуун байхыг л хэлээд байгаа хэрэг. Баян хүний ойлголт шал өөр байгаа биз? Баян бол жаргалтай- харин баян байхын дээдийн оргил нь сэтгэл хангалуун байх гэж. Мянга баян байгаад, түүндээ сэтгэл хангалуун биш бол, тэрбүмтан байгаад ч нэмэргүй гэж байгаа юм.

Хоол идэх шиг: их идэж болохгүй, дүлий мангар болно. Өнөөх биеийн холестирины хэмжээ мэмжээ гээд, юу эс дутхав. Бага идвэл сульдаак, бас эрчгүй болно.
Тэгэхээр, аа боллоо, цадлаа гэх хэмжүүр хэрэгтэй болоод байгаа юм- нэг хүний жишээгээр бүхэл төр улсыг бас харьцуулаад байсан даа, бид. Цадахгүй, хамаад л байвал гүрэн будаа болдог доо. Бас ард олноо өлсгөөд, хооронд нь мөргөлдүүлээд байвал, гүрэн бас л будаа болдог. Үүнийг ажил дээр харьцуулан харж болох уу? Өнөөх хүн ажлаа голдог дээр? Хоол идэхийг хүсэв үү, эсвэл юм бүтээж, амьдрах эрхээ баталгаажуулаад байна уу гэж.

Тэгээд л ертөнцийг энэ хоёрхон мөрөөр харуулчиж чаддаг, ийм л агуу даа- Монгол хэл гэж.
Хялбархан мөртөө, аймшгийн хэцүү.
Бүгдийг нэг дор хэлж баршгүй нь ээ...

AmonRa - 15:58 - 2010-09-28

Цахилгаан шат нь гишгүүрт шатнаас хурдан хүрэх ч эрсдэлтэй. Гацна, олс тасарна гээд л. Гишгээд л алхаад байхад эрүүл мэндэд тустай байх. За за хэн мэдлээ. Сонголт л мэдэж

Чойрын Хүү - 10:46 - 2010-09-28

ер нь жаргал гэж гуйлгачин түүлэгчингүй сэтгэл хангалуун амьдрах энтр гээд томъёолж бас болно р

dao - 08:53 - 2010-09-28

@Зочин: уншлаа. Тэгээд?

AmonRa - 23:12 - 2010-09-27

@Дадидо: өдөр болгон л дуулдаад байна. Сонин унших болгонд, радио чагнах болгонд. Яалтайв...
Мэдээж төр засгаа сайнаар л бодохыг хичээнэ: бид ойлголцохгүй байна уу, зөв хэлээд буруу ойлголцоод ч байна уу ч гэж бодохын. Гэхдээ хийсэн болгон нь нэг л сэжигтэй, нэг л биш- бидний л дундаас гарсан, нэг нэгнээ ойлгомоор л юм даа гэж. Манайхны нэг зан нь ажиглагдаад ч байх шиг- баялагт хүрэхээ эцсийн зорилго гэж боддог тал бий. Бас баялагт толгойгоо мэдүүлчдэг, боол нь болдог их болхи, үзэн ядмаар зан чанар байдаг даа.

AmonRa - 23:02 - 2010-09-27

@Дао: манайхан гадны жишээ энэ тэр гээд байдаг- гэтэл одооны гадныхны энэ байдалд хүрэхийн тулд өнөөх гаднынхан ямар үе шат давсан, ямар үнэ цэнээр өнөөх хөгжил нь олдсон, ямар нүхэнд унасан, тэр нүхнээс яаж гарсан, харин бид тэр нүхэнд нь унчихгүйхан шиг яаж өнгөрөх бэ гэж сурахын оронд, зүгээр л адилхан болохыг хүсээд байгаа юм биш үү? Өнөөх жаргал гээчийг эзгүй хээр биш, өнгийн даавуу, бохиор солиод байгаа юм биш биз... Ер нь жаргал гэж юуг хэлээд байна?

зээл аваад, тэрүүгээр архидаад байвал ямар бэ? энгийн нэг айлын жишээгээр харж үзвэл- сүйрч байгаа айл гэж хэлнэ дээ.
эцэг нь гэрийнхэнтэйгээ хамт зээл аваад, тэр зээлсэн мөнгөөрөө яшка казино хоёрт өгөөд байвал яах уу. Жаргалдаа хүрсэн айл гэх үү, эсвэл туйлдаа хүрсэн дээрэмчинг хүзүүндээ суулгасан гэж хэлэх үү.

AmonRa - 22:53 - 2010-09-27

Та энэ мэдээг нэг уншаад үз дээ: http://www.president.mn/mongolian/node/1126
Оройтсон ч гэсэн зөв ажил эхлүүлсэн шиг.

Зочин - 22:15 - 2010-09-27

хммм...

Сурах Шалтгаан - 21:34 - 2010-09-27

Эхнээсээ "эх орноосоо урвасан" энэ тэр дуулдаад байна. Илэрсэн нь тэр биз. Илрээгүй мянгаараа байгаа биз

dadido - 19:20 - 2010-09-27

цаанаа бодлого явагдаад байгаа юм биш үү. Би ер нь зарим эрх мэдэлтнийг харддаг болсон шд. Худалдагдсан ч юм бил үү бүү мэд. Ойрын өдрүүдэд их хартай болоод байгаа.

dadido - 19:16 - 2010-09-27

хөгшөөн, манайхан шууд л түс тас, тавхан хормын дараа сайхан амьдрал эхлээсэй гэж хүсдэг.
гэтэл ямар ч хөгжсөн орны иргэд баялаг үүсгэхдээ, ард түмэн төр засаг хоёр нь асар их хүч хөдөлмөр, хэцүү бэрхийг даван туулдаг. өлсгөлөнг ч, дайныг ч даван туулна


энэ дээр би боддын. маниусын хийсэн сонголтоос их юм шалтгаалнаа гэж. жишээ нь хэн нэг нь тавхан хормын дараа сайхан болох замыг сонгож болно. өнөөх нь олон жилийн турш хуримтлуулж байж сайхан болох аргыг сонгож болно. аль ч тохиолдолд хэн хэнийх нь хүсэж байгаа зүйл нь сайхан л амьдрах. харин эрсдэл гэж юм бий. хичнээн хурдан хүрэх гэж оролдох тусам хүлээх эрсдэл нь илүү байх. гэхдээ яагаад болкуй гэж. энэ ч бас нэг сонголт шүү дээ

dao - 17:55 - 2010-09-27

хөгшөөн, манайхан шууд л түс тас, тавхан хормын дараа сайхан амьдрал эхлээсэй гэж хүсдэг.
гэтэл ямар ч хөгжсөн орны иргэд баялаг үүсгэхдээ, ард түмэн төр засаг хоёр нь асар их хүч хөдөлмөр, хэцүү бэрхийг даван туулдаг. өлсгөлөнг ч, дайныг ч даван туулна.

Зарим эдийн засагчид үүнийг шалгуур гэдэг- одоо цагт хямрал гэдэг үг моодонд ороод байгаа. Үг нь л өөр болохоос, утга нь яг адил.

тэр шалгуурыг туйлдаа хүрч бүгдээ заран давж байна уу, эсвэл бага багаар хуримталсаар, бүтээсээр л байна уу гэдгийг хажуу эргэн тойрон айлууд харна даа.

AmonRa - 17:50 - 2010-09-27

яалтайв...
Шалтгаан нь ажилаа биш авах цалингаа ажлынхаа цагийг голсон байлгүй дээ...

манайд чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 108,0 төгрөг шдээ... Ганбаатар хэрэлдэж заргалдаж байгаад 216,0 мянган төгрөг болгуулахаар болоод байгаа сурагтай... Гэхдээ ажилаад ажилаад сардаа ийм мөнгөөр яаж амьдрах вэ дээ

Хүслийнжигүүр - 17:35 - 2010-09-27

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax