जगन्नाथ

Мундаг клипын тухай

Байн байн хужаа, со гэсэн уйлсан хөх толботнуудын уйлж майлах дуу сонсогддог- ер нь со хужаа нарыг нь, иргэн хүн бүр үзэн ядах үүрэгтэй юм байх. Яагаад ч юм, бүү мэд. Ихэнхдээ тэд бидний хүүхэнтэй унтдаг, газар шороо худалдан авдаг, биднийг хөөдөг гэх мэт аргумент гаргадаг. Их мун(х)даг залуучууд тэдний дунд бий. 
Гэвч нөхөр генерап Хувьзаяа өгснийг буцааж өгдөг жамтай. Илүүг биш, дутууг биш- яг граммаар нь тааруулаад буцаадаг. Өгч авахын жам.

Жишээ нь нэг гар казакуудыг зайлуул гэж форумуудаар бичдэг боловч, хажуу орцонд амьдардаг хөршийнхөө дэргэд сонин сонин болдог. Гэвч амьдарч байгаа нөхцөл маань муудаад л байдаг- гоё үгтэй ерөнхийлэгч ч хүртэл тус болсонгүй. Үүний эсрэг нэг сайхан эм бий бололтой: өвөө нарыг нь устгахыг боддог байсан германчуудын дүрэмт хувцас өмсөж, хөх бөгстэйгээ гайхуулан бахархах.

Мундаг шүү. Улс орон хөгжлийн оргилруу ухас хийлээ шүү.

Гэвч нэгэн цагт, тэр нөхөр Хувьзаяа ирэхэд, мундгууд толгойгоо барина байх: ээж аавын хайрласан алтан биеийг доромжлохоос гадна, цагаа дэмий үрж, эх орныхоо дотоод байдлыг улам хурцатгахаас гадна- өөр өөрсдийгөө адгуус болгосноо. Бүр сайн дураар.
Зөвхөн дараа нь, хамаг амьдрал нь дууссаны дараа нэг ойлгоно:

Ямар ч үндэстэн нөгөөхөөсөө сайн биш, муу биш.

Хэн нэгнийг үүсэл гарлаар нь доромжилдог боловч, үйлдлээр нь дүгнэж, шийтгэж, сайныг нь авч чадахгүй байгаа бол, өөрийн үндэстнээ доромжилж буй хэрэг.

Чи тэгтлээ их хөх толбоороо бахархаж явдаг бол Эх Орноо, үндэстнээ өөрийн ухаалаг зан чанар, эрдэм мэдлэг, бүтээлч арга ухаанаараа чимж яв.


Энэ бол маш энгийн зүйл. Даанч ойлгох бэрх бололтой- эцэг эхийнхээ хэлснийг бардам "Тэд юугээ мэддийн!" гэж нэг хойш нь орхиод, герман малгай өмссөнөөр, нөхөр Хувьзаяаны бэлдсэн баастай торх уруу шумбах гэж яарна.

Өөр өөрийгөө өөрчилж, өөрийн хандлагаа, хэв маягаа соль. Адгуус байхаа больж, амгалант хүний бие олж төрсний ашгийг гарга. Мөн санаж явахад илүүдэхгүй- одооны чиний адгуусын ухаанаар өөрийгөө хужаа со нараас дээр гэж үзээд, хэвээрээ байгаа бол, байдал шал эсрэгээр эргэдгийг санаарай. Нэгэн цагт чамаас болж, өөр өөр олон түмэн элэг нэгтэн чинь хохирч, Яагаад? гэж асуувал- амаа тэнэг юм шиг барьж, тэнэг дэмийрлээ шальчигнахвий.


19:08 - 2010-09-03 - Сэтгэгдэл бичих

neeree uzsen shd, neg uzeel unguruhgui yu doo l kino bna lee, yamar ch onts yum bhgui, zarim neg ineedtei heseg ni l yu iin gehees, olon hugshin "biee barisan" (body builder) uwuu nar l bleee...

Charis - 10:11 - 2010-09-08


Тийм үү... Найз нь үзээгүй байгаа...

AmonRa - 14:43 - 2010-09-06

Ахмадын золбоо бол үзээд мартчих тийм л тэнэг кино болсон байна лээ /The Expendables /

Хүслийнжигүүр - 14:24 - 2010-09-06

Хоривол өнөөх "эрх чөлөө" нь аюулд өртөнө шдэ, андаа.

AmonRa - 12:44 - 2010-09-06

:-?

Хүслийнжигүүр - 12:44 - 2010-09-06

Хориосой л гэж боддын...

xvv - 21:06 - 2010-09-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax