जगन्नाथ

Хар үхэл (у.с.к)

Хэд хоногийн өмнө Хар үхэл буюу Black Death кино сонжлоо. Гол дүрд нь Бөгжний эзэн киноны Боромирын дүрд тоглодог жүжигчин Шон Бийн оролцжээ- миний бодлоор сайн, чадварлаг жүжигчин. Гэвч нөхөр Бийн байсхийж тэнэг кинонд оролцсоноор, нэрээ баастах шахсан тул, бас эргэлзэн байж үзэв. Гэвч кино эхэлсэн даруй, үйл явдал улам сонирхолтой болж, түүхэн сэдэвт үйл явдлыг харуулах авууштай хэв маяг харагдав.

Үйл явдал нь 14-р зууны Английн нутаг дэвсгэр дээр болж байх юм- хар үхэл буюу тахал Европыг зовоож байсан үе. Бас цаашид ч зовоож байсан- бүр 18-р зуун хүртэл. Тэр цагийг ертөнцийг үзэх үзэл буюу христийн шашин дээр тулгуурласан мухар сүсэг хүмүүсийн амьдралыг захирдаг байжээ. Харанхуй толгойтой хүн төрөл садангаа алдаад ирэхээр, шалтгаан хайж эхэлдэг сонирхолтой зуршилтай. Мөн тэр шалтгаантай тэмцэж эхэлдэг зуршилтай- улмаар өөрийн хувь заяагаа өөрийн гарт авсан мэт төөрөгдөл өөрт нь төрдөг.

Ер нь Английн түүх, мөн Европ тивийн түүх цаанаа маш сургамжтай. Христийн шашин дэлгэрч эхлэхээс өмнө, Британи нутгийн уугуул иргэд болох кельтүүд энх амгалан, тайван амьдардаг байсан: нэг нэгнээ алж, шатааж, хүйс тэмтэрч байжээ. Энэхүү тайван амьдралыг анх ромчууд болиулж, толгойлогчдыг нь устгаж, мөн алж шатаажээ. Өөрсдийн соёлоо нутгийн иргэдийн тархи толгойнд нь хадан суулгаж байтал, ромчуудын явах цаг нь болж, кельтүүд нэг нэгнээ алаад эхэлжээ. Учир нь толгойлогчгүй амьдрах маш хэцүү байдаг.

Нэг нэгнээ алж, гар нь чилж ядарсан кельтүүд ойр хавийн германы саксончуудаас тусламж гуйн дууджээ. Саксончууд нь тэр дороо хүмүүнлэгийн тусламж явуулж, улам чадварлагаар нутгийн иргэдийг шатаах, устгах, хүйс тэмтрэх ажиллагаанд нь чадах ядахаараа дэмжжээ. Харамсалтай нь тэр цагийн тухай өгүүлэх баримт бичиг маш бага үлдсэн. Шатааж, хүйс тэмтэрсний дараа саксончууд өөрсдөө захирч эхэлжээ.

Саксончууд Британи тивд тайван сууж байтал, араас нь ойр хавийн Дани, Норвеги, Шведээс викингийн  том жижиг овгууд ирж, нэг нэгнээ оролддог байжээ. Эрх мэдлийн тэнцвэр солигдон солигдсоор, хамгийн сүүлд Нормандийн викингүүд ирж, үлдсэн хэдэн викингүүдийг дуусгаж, өөрсдийн ноёрхлоо суурилуулж, сакс, швед, даниудтай холилдож дууссан кельтүүдийн толгойнд христийн шашинг суулгасан юм. Ер нь Британий аралд байнга гурвалжин дөрвөлжин юм болдог байсан- зөвхөн ромчуудыг байхад л нэг тайван амьдардаг байсан түүхтэй.

Ийнхүү явсаар явсаар, дундад зуунд хүмүүсийн ухамсар ба ертөнцийг үзэх үзэл хувьссаар, юмыг хүчээр л шийдэж сурсан хүмүүс, тахалтай хүчээр үзэлцxээр шийджээ. Гол дүрийн ламын шавь уудам өргөн ертөнцийг үзэхээр шийдэж, христийн шашныг дэлгэрүүлэгч ноён Ульрихтэй замч болж нийлнэ. Зүгээр ч нэг нийлээгүй, оргохоор шийдсэн юмсанж- найз бүсгүйтэй болсон тэр, бүсгүйгээ дагуулан холхон зугтахаар шийджээ.

Замдаа залуухан шавь, ноён Ульрихтэй мөн түүний цуглуулсан хамт олонтой нь дотно танилцана. Ярианы дунд тэд христийн нэрний өмнөөс буга шулмыг дардаг, номын хүчийг олны дунд гайхуулдаг хүмүүс болж таарна. Ноён Ульрихын дүрд тоглосон Шон Бийн ахлагчийн дүрдээ зөв тохирсон гэж санагдав, мөн хамт олных нь дүрүүд их сайн болж.

Лам хүү, ноён Ульрихийг ятгасаар, ямар учраас Саарал намгийн зүг явж буйг лавлаж, хамтрахаар шийднэ. Учир нь Саарал Намаг дунд хамаг ертөнцөөс тасархай арал дээр хуучны буруу номыг заадаг шулмын хаан тахлыг тарааж, үхдлүүдийг амилуулж өөрийн арми босгон суудаг юм байна. Өмнө нь хэд хэдэн шулмыг дарагчдыг явуулсан боловч, нэг нь ч эргэж ирээгүй...
Саарал намагт ойртох тусам тэд учир битүүлэг явдалтай таарч, галзуурлын үүдэнд ойртоно. Үйл явдлыг нь ярихгүй- үзэхэд илүүдэхгүй кино байна.

Дундад зууны тухай кино дундаас мэдээж Эрэлхэг Зүрх кинотой тэнцэхгүй- Эрэлхэг Зүрх одоо хүртэл дундад зууны тухай киноны чанарын стандарт тогтоож буй бололтой.
Гэвч Хар үхэл бол сайн кино, заавал үзэх хэрэгтэй.



14:58 - 2010-08-20 - Сэтгэгдэл бичих

ямаршуухан санагдав даа?

AmonRa - 17:10 - 2010-08-23

2010 оны нэг кино байна гайгүй бичлэгтэйгээр нь татчихлаа. Очиж байгаад үзэхээс

Хүслийнжигүүр - 16:44 - 2010-08-20

энэ одоо хэзээний кино вээ. Дээр үеийн бол үзсэн ч юм шиг саяхных бол үзээгүй ч юм шиг... ккккк

ямартай ч үзэхээр шийдлээ

Хүслийнжигүүр - 16:36 - 2010-08-20

Үзэхээр шийдэв.

Үзэх хорхой хөдлөв. Үзээд дараа нь сэтгэгдэлээ хуваалцна аа хө

Чойрын Хүү - 15:08 - 2010-08-20

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax