जगन्नाथ

Каратэчин банди

Хэд хоногийн өмнө бага насныхан болоод сургуулийн дунд насныханд зориулсан онц сонирхолтой Каратэчин банди гэдэг нэртэй кану үзлээ. Харамсалтай нь уг кинонд Өвлийн өвгөн, Улаан Малгайт, далайн дээрэмчдийг оролцуулаагүй байна- кануны хувьд маш том алдагдал гэж дүгнэж байна. Гэвч уг кинонд Өвлийн өвгөний оронд Жеки Чан, Улаан малгайтын оронд Вилл Смитын бяцxан копи-паст оролцжээ. Улмаар уг кино тарган бонус хамах биш, подвалын мухарт мартагдах хувь заяатай эвлэрэх болжээ.

Үйл явдал нь хачирхалтай санагдав: Детройтын негр хүү Дундад улсын зүг ээжтэйгээ явдаг юм байх. Ямар ажлаар, ээж нь ямар мэргэжилтэй- бүгд ойлгомжгүй. Гэвч ээжийнх нь биеэ авч явж буй байдал, ярианы өнгөнөөс авахуулан, хамгийн эртний мэргэжлийн тухай таамаг төрөв.

Вилл Смитын копи-паст жаахан юм гэлтгүй, дундад улсад ирсэн даруй гадаа тоглохдоо хүүхэн найрч эхэлнэ. Хүүхэн нь ойролцоо насных, бас хийлч юм байна- гэвч найрааны үйл ажиллагааг эсэргүйцсэн хэдэн хятад хүүхдүүд ирж, хүүхнээ харамлана. Жижиг араатнууд шиг авирлаж байх юм- хараад, духаа маажив. Тусгай байранд байдаг юм шиг боловч, томчуулын оролцоо харагдсангүй.

Би хувьдаа хятадын бээжин хотоор аялж байхдаа, ажиглаж байлаа л: Хоёр хүүхэд тоглож байх юм. Хүүхдийн зургийг дарах гэтэл, хаанаас ч юм, бөөн хужаа нар намайг тойроод зогсож байсан. Юу хийж байгааг, хаанах хүн гэж. Тэр учраас хүүхдийг харна гэдэг тал дээр, хятадууд их сайн юм шиг санагдсан. Хувийн ажиглалт шүү дээ. Гэвч тэр хамаагүй- магадгүй киноны тэрхүү муу дүрийн аашаар нь тайлбарлахгүй бол, дундаж үзэгч ойлгодоггүй бололтой: энэ хүү бол муу хүү гэж.

Ер нь киноны зохиолч билэг авьяасаа дэлгэж, их хичээсэн бололтой: хятад бандийг хараад, суран бүс гаргах рефлекс их хүчтэйгээр хөдөлж байв. Маш чадварлаг зохиолч юм.

Ийнхүү Копи-паст маань дээрэлхүүлдэг юм байж. Өшөөгөө авахаар шийдсэн негр хүү, Детройтын заншлаар янхан ягаан машины цонхоор буун галаар шүрших үү? Эсвэл шударга ёсны төлөө, Хятад даяар хужаа гэнгста нарыг хайж, хажуугаар нь ягаан машинтайгаа шүршин өнгөрөх болов уу?
Эсвэл шударга ёсны төлөөх бүжгийн тэмцээн зохиож, рэп үглэх болов уу?

Үгүй- хүү каратэ сурч эхэлнэ. Хэн нэгнээр ч биш- бүр Жеки Чанаар заалгана. Өмнөх Каратэчин банди киноны зохиолоос ер холдсонгүй. Хүүг муу хөвгүүдийн эсрэг зодолдуулахаар, Жеки Чан хүүг бэлтгэж эхэлнэ. Мэдээж хэрэг ялна. Гэвч хүүхдүүд нэг нэгнээ балбаж байхыг хараад, нийгмийн албаруу утасдаж ховлох өөдгүй санаа төрлөө. Намайг л каратэ сурч байхад, ийм юм заагаагүй.

Мөн мэдээж хэрэг хайрыг хавсруулсан байх юм- өнөөх хятад хүүхэн Лэди Гаагаа-ны хөгжимд янхан шиг бүжиглэж, негр хүүгийн шүлс гоожно: Пөөх, чи авьяастай юм байна! гэж.
Ер нь ямар утга агуулга, зохиол- энэ бүгд хэнд хэрэгтэй бэ? Мөн ойлгомжгүй. Копи-паст Вилл Смитын ярьдаг тэнэг хошигнолыг давтана, Жеки Чан хүүхэд тал тал тийш нь тартал зодно- гайхалтай!

Жеки Чан энэ киногоор хэдэн төгрөг олсон бэ гэдэг л сонин байна. Бусад талаар бол, энэ киног хэрхэвч үзэж болохгүй- уйтгартай тэнэг кино. Гараа тат! 

20:40 - 2010-08-18 - Сэтгэгдэл бичих

zooz, genet sod uhanatnuud turj dee

Zayzaga - 12:50 - 2010-09-11

he he iimerhuu ch boluu gej bodsiima

dao - 15:38 - 2010-08-20

хэхэ за тэгээрэй

arch_tseegii - 14:23 - 2010-08-20

@Цээгий: битгий үз- шал мангар кино байлээ. Тэгсний оронд сайн кино чамд олж өгье.

AmonRa - 13:00 - 2010-08-20

@Жигүүр: Жэки чан хүүхэд зодоод эхэлдэг хэсгээс ер нь амаа хааж чадалгүй үзсэн л дээ. гайхалтай хэсэг- бөөн үлгэр дуурайлал!1
харин нээрээ тэр эртнийх нь хамгийн давгүй кино шүү- бүүүр тэр эртнийх нь, 1 р анги нь. Надад одоо хүртэл таалагддийн.

AmonRa - 12:59 - 2010-08-20

@Зоригт ван: Харин ч гоё юм бишүү, унших хооронд энглэйш сонсож гэгээрээл... Гэхдээ оригоор үзээд байхаар киноны баатруудын дэмийрэл зурагтын орчуулагчдын дэмийрлээс заримдаа хүчтэй түрдэг л дээ

AmonRa - 12:53 - 2010-08-20

үзээгүй болохоор уншчаад гарлаа ер нь иймэрхүү кино ганц л үзэхэд болдог байхоо дурсан барин дахин дахин үзхээр кино лав яав ч биш байх

arch_tseegii - 11:46 - 2010-08-20

хэхэ. Чи одоо үзэж байдаг. Харин би бол аль дэвгаригт үзчихээд. Тэгээд анх монголд Видео гарч байсан үеэ дурссийшд. Тэр үед л хятадын дандаа тийм утгатай кинонууд л гардаг байж билээ.

харин энэ удаад тоглодог хүмүүс нь өөрчлөгдсөн ч зохиол нь өөрчлөгдөөгүй майр тэнэг,нэг л удаа үзээд л мартах тийм кино болсон байсан.

Би Жекки чаныг л өрөвдсийшд. мөнгө хэрэгтэй болов уу. эсүүл Вилл смитийн ятгалагт өртөв үү гэж

ээ мэдэхгүй ямартай ч ойрын үедээ үзээгүй тэнэг кино болсон...

Хажууд л Персийн ханхүү, SALT 2 хаа очиж амьд болсон байна лээ. гэхдээ л бүгд нэг л удаа үзээд болчих кинонууд болсон байна лээ...

Хүслийнжигүүр - 12:37 - 2010-08-19

ямар азаар би энэ тэнгис өргөөд гарч байгаа тэнэг хадмал орчуулгатай кинонуудыг үзэдгүймдээ....Хадмал орчуулгыг нь унших гэсээр байтал бүх юм дуусаа ккк

Зоригт ван - 00:36 - 2010-08-19

Найз нь харин амжаагүй.
Үзсэн даруй баахан шүлсээ хаясан.

AmonRa - 00:09 - 2010-08-19

Эртхэн энийгээ бичихгүй. Үзсэн шал тэнэг кино гэдэг дээр 100 санал

xvv - 21:42 - 2010-08-18

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax