जगन्नाथ

Шашнуудын тухай

Бичсэн: Бодошрол
Тэгш тоотой 819 бичлэгтээ зориулаад шашны сэдэв хөндмөөр байна. Hэг мянга долоон зуун хорин нэгдэх удаа сонссон асуултанд хариулмаар санагдлаа: Чи шашин шүтдэггүй юм бол яагаад бидний өвөг дээдсийн шүтэж байсан шарын шашин муулаад байгаа юм? гэж. Шарын шашиндаа бишээ. Өнөөх лалрын лалдаа ч биш, бас тэр баас хүргээд байгаа есүс ч биш.
Энэ бүгдэнд нэг мөсөн нэг бичлэг хийгээд, энэ сэдвийг тэр чигээр нь хаачья.

Би шашин шүтдэггүй. Шашингүй үзлээ бусдад тулгахдаа ч биш, шашинтай үзлийн төлөө ч биш. Аль альнийх нь ч төлөө биш гэсэн үг- угаасаа энэ асуулт бол "чи шаварцниггирын төлөө юу, эсвэл исталоонийгийн төлөө юу" гэсэн утгатай болоод, нэг нэгнээ доромжлох шалтаг болж замхардаг. Нэг тэнэг үлгэрийн төлөө шүү дээ...
Энэ шашны асуудал гээд байгаа гайхлыг тээж байгаа мэдлэгийг бус, бас тэр шашны номлох үлгэр бусад өрсөлдөгч шашнуудын үлгэрээс ямар ялгаатайд нь сонин биш гэсэн үг.

Зүгээр нэг тийм багаж байдаг гэж ойлгох хэрэгтэй- энэ багажийг зөв ашиглавал нийгмийн дундаж давхаргын сүргийн амьдралдээр шууд тусдаг талтай.
Тиймээ багаж, эсвэл зэвсэг. Зэвсэг гэвэл түүний уршиг гэж гарна. Хэн тэр үлгэрийн баатрыг төрүүлсэн, тэр баатар нь бусад бачкануудыг яаж дарамталж тархийг нь угаасан, яаж учраа олсон, ямар халаат, ямар дээл өмсөж явсан нь угаасаа сонин биш- цаад санаа нь чухал.

Энэ олон үлгэр дундаас хамгийн чухал нь уршиг гэж бий. Бусад нь хамаагүй. Үлгэрээр зохион байгуулсан нийгэм гэж бий- сүргийн ахлагчид нэг хэвэнд оруулсан толгойнууд л хэрэгтэй. Гол нь үлгэрээ үнэн, бодит гэж итгүүлэх л хэрэгтэй.
Ямар сүргийн ахлагч хамаагуй: нэг хэвэнд оруулсан толгойнууд л хэрэгтэй. Тархийг зөв угаах биш, буруу угаах биш- угаасаа зөв буруу гэж байгальд байхгуй. Байх ч үгүй.  Нэг хэвэнд л оруулахад хангалттай.

Нэг хэв. Нэг загвар. Тэр нь бүр хангалттайгаар барах уу. Жинхэнэ сүргийн ахлагчид бол үнэндээ хамаагуй: хар ямаа, цагаан ямаа, ягаан хонь их шүтээний өмнө гарган уу, эсвэл Есүс нь төмсөн хамартай байна уу, бүргэд хамартай уу- падлийгуй. Гол нь сүрэг нь нэг хэвэнд сэтгэж байх албатай.

Сүргийн ахлагчид тоопий хэрэг боллоо- элитийн давхаргаасаа шаардлаа, дөрвөлжин тоопий өг гэж. Зөвхөн тийм л хэлбэртэй байх естой, тэр тоопий нь.
Бөөрөнхий биш.
Пирамидэн биш.
Ромб ч биш!
Бүр каэдриал хэлбэр ч биш. ДӨРВӨЛЖИН.
Сүрэг нь элитийн зохион байгуулсан гинжин хэлхээгээр дөрвөлжин тоопий шатааж эхэллээ.
Үүгээр шашны үүрэг рооль дуухаа. Бүрмөсөн.

Конспектчлах юм бол: "Шашин бол хүнийг сүргийн гишүүн, эрэг шураг болгох нэгэн технологи юм" гэвэл таарна. Энэ юмуу, өөр нэгэн байдлаар тайлбарлалаа гэхээр, ихэнх хүмүүс ойлгодоггуй- ойлгохийг ч хүсдэггүй.

Нэгэнт үлгэрчилбэл, дуусгья: Шашин гэж зэвсгийг ашиглан сүргээр тоопий бэлдэх жишээ харлаа. Тоопийнд олон зуун шинж чанар бий- гэвч нэгийг нь барьж авья. Сүргийн ахлагчид нэг хэрэгцээтэй байж болох өөр нэгэн параметр байж болно: хатуугийн шинж чанар гэж.
Сүргийн ахлагчид нэг ширхэг тоопийний шинж чанар нь сонин биш, тэр маань урт богино, өндөр нам, шат, хана, том том байшингуудаар сэтгэдэг. Босгох гээд байгаа барилгын чанар нэг ширхэг тоопоос хамаарахгуй- нийт олон бүтэгдэхүүний чанар, бас удирдагчийн төлөвлөх ур чадвар бас гүйцэтгэгч элитүүдийг амбаардаж шаламгай хөдөлгөдөг чадвар шаардагдана. 

Гэвч байшингийн өрөлт дундаас материалын дутагдал байн байн гарч ирнэ- хэн нь зөөлөн, хэн нь хатуу гэдэг нь ялгараад эхлэнэ. Гэвч тоопийнд л тэр нь сонин- бусдад бол падлийгуй.
Сүргийн ахлагчид падлийгуй.
Өрөгчид падлийгуй.
Тэр тоопийг шатаасан баагийд бас падлийгуй.
Зөвхөн тоопийнд нь л сонин. Зөөлхөн шар тоопий хатуужсан лалын тоопийны хажууд өрөгдсөн байх их эвгүй байх. Эсвэл эвэршссэн улаантны тоопийны хажууд. Гэвч сүргийн ахлагчид бол тэр нь дахиад хэлхэд падлийгуй.

Иймэрхүү нэгэн тоопийн хана боллоо доо. Энэ тоопийн хана нь дотроо лал эсвэл шажин болж хуваагдаж байдаг.
Тэнэг хүн угаасаа ойлгохгуй- дээрээс ямар ч мана орохгуй, хүн гэж ганц л амьдардаг гэж. Тэнэгийх нь хашаан дунд ургасан мөнхийн эрдэнэ мэтийн ургамал харагдаж л байдаг- гэвч тэрийгээ угаасаа нээг их тоодоггуй юм. Тэнэгийн заяа нь тийм, урсгал дагах заяа нь. 

Гэвч хэн ч хориогуй- хүсвэл тэр эртний евреичүүдийн, энэтхэгүүдийн пээдгэрүүдийн зургийн өмнө духаа хага цохих хүртэлээн мөргөж болно. Хэнч хориогуй.
Чөтгөрөө шүтнэ үү, бурхнаа шүтнэ үү... Эцсийн эцэст хэнд ч сонин биш.

16:00 - 2010-05-28 - Сэтгэгдэл бичих

erdem uhaan bygdiig zahirna, idne, darlana.

AmonRa - 15:56 - 2010-06-07

minii l bodol

Minii bodohod, tegj deeremduuleed, deerelhuuleed bgaa hernee duugui bna gdg chn setgeliin hat bdag bh aa neg talaar, nuguu talaar tedgeer humuusiig bur tag nomhon bolgodog n ch bii l baih. Tehgui bol hun bur ....... bno bizd. Zuulun n hatuugaa idnee gj. Mahadma Gandiin duugui boslogo bna

Zurai - 15:00 - 2010-06-07

пөөөөөх, энэ чинь... зууны шилдэг сээгий байна!

AAAAKKKKKKKKKKK

AmonRa - 02:30 - 2010-06-04

Би уул нь хэдхэн үгээр нээг их гоё том, цагаан, зөөлөн сайхан юмны тухай бичмээр байхын...

Мань нэг тийм том цагаан зөөлөн юмны талаар цөөн үгээр биччих үү?

Лалын шашинт гүнжийн мээм :D

xvv - 22:53 - 2010-06-03

Нөгөө талаар бодоод байхад, иймэрхүү даруулга хүн төрлөхтөнд байхгуй бол болохгуй юм шиг. Өнөөдөр шашин байхгуй байлаа гэхэд, маргааш нь идеологи орж ирнэ.
Угаасаа хүн гэдэг амьтан хэзээ л нэг эрх тэгш байлаа...

AmonRa - 18:38 - 2010-06-03

Тийм л байх. ШУ энэ тэр...

Гэхдээ надад бол шал утгаггуй санагдаад байгаа юм: Үхлийн дараа бүх юм сайхан болно гэсэн хоосон үлгэр дургуй хүргээд байдын. Боддоо- дээрэмдүүлээд, дээрэлхүүлээд, хульхидуулаад байгаа хэрнээ дуугуй хүлцэнгүй байлгадаг тэр ухамсрыг ихэнх шашин суулгадаг.

Цаана нь их мэдлэг байдгийг би үгүйсгээгүй юм шүү.

AmonRa - 18:37 - 2010-06-03

Өө ахиаал нэвтрээгүйгээр биччэн байна. Дээрх чинь бас би шүү

Zurai - 18:16 - 2010-06-03

Ер нь тэгээд ч шашнуудын нэг давуу тал нь массыг нэг хэвэнд барьж байх явдал. Хүн төрөлхтний итгэл үнэмшлээр олныг түмэн чиглэлрүү харуулахгүй, зөвхөн нэг зүгт чиглүүлж байж тэр сүргийг хязгаарлаж, хумьж, тогтоох ёстой байх. Нөгөө талаар шашин бол асар том ШУ нэлээн олон тооны хүмүүс ойлгодог байх даа.

Зочин (зочин) - 18:14 - 2010-06-03

болохгүй бол үйлдлээр үзүүлчихээ :р

dao - 17:00 - 2010-06-03

Би уул нь хэдхэн үгээр нээг их гоё том, цагаан, зөөлөн сайхан юмны тухай бичмээр байхын...

AmonRa - 16:34 - 2010-06-03

хэ хэ. амонра аймр цөөхөн үгээр аймр гоё хэлсэн.

dao - 16:18 - 2010-06-03

Бишээ, миний хэлэх гээд байгааг чи дахиад л буруу ойлгоод байна:
Нийгэм тухайн шашнаар толгойгоо ямар хэвэнд оруулснаар, ямар үр дүнд хүрч байнаа гэж. Тэрнээс тэр бактери болон олон жилийн өмнө байсан ламбгуай нарын тухай сэдэв бишээ.

AmonRa - 15:17 - 2010-05-29

Хөлгөн гэдэг маань сансрын хөлөг, аль эсвэл унадаг хүлэг морины аль н ч биш....Бурханы шашинтай олон оточ маарамба нар дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд тайлагдах нь битгий хэл зүүдэнд ч орхооргүй олон агуу нээлтийг хийсэн юм шүү...
Саяханаас л мэддэг болсон тэр ходоодны хелико бактери гээч зүйлийг аль хэдэн зууны тэртээ нээж судар бичигт үлдээсэн, христийн болон лаларын лалуудыг алингаа мэдэхгүй мунхарч байхад хэдэн мянган жилийн өмнө бурханы шашны лам хуваргууд мааньхүний биеийг эд эсээс бүтдэг тухай, тэр нь нүдэнд үл үзэгдэм асар жижиг хэмжээтэй байх, орчлонгийн үүсэл гарлын талаар хоорондоо ном хаялцаад сууж байсан гээд яривал их юм бийшдээ...Яаж ч бодсон би бусад шашинд ийм айхтар нарийн дээр нь гүн гүнзгий утга санаатай ийм шашныг би л лав хувьдаа мэдэхгүй...(Хамба лам Чойжамц болон бурханч лам Пүрэвбатын ярианаас иш татав...) Бүүр сайн ярьвал санёрын хөлөг хөөргөхөөс илүү л юм хийж байсан шүү...Шашинаа авч явсаар нийгэм ямар үр дүнд хүрч байна вэ гэвэл за ямарч байсан лалынхан шиг буу барьж бусдыг өөрийн шашиндаа нэгтгэх гэж шашны дайн лав болсонгүй...

Зоригт ван - 15:10 - 2010-05-29

Зоригтоо, хүлгийн их багадаа биш- тухайн нийгэм тухайн шашнаа авч явснаар ямар үр дүнд хүрч чадаж байна гэдэгтээ байгаа юм.
Үгүй бол чинийхээр буддын шашинтнууд сансрын хөлөг хөөргөж, зүрх элэгний мэс засал хийдэг гэж ойлгогдохоор болчлоо.

AmonRa - 14:42 - 2010-05-29

Дао : Бурханы шашин бол бүх юмаараа илүүшдээ...Монголчууд бид чинь бусад бурханы шашинтай орнуудаасаа ч илүү өндөр боловсорсон агуу хүмүүс шүү дээ...Бусад орнууд нь бага хөлгөнөөр явдаг бол Монгол харин Их хөлгөнөөр явдаг...Христийн шашны гол судар нь юу билээдээ аа тийн нөгөө алдарт библи, лалын шашных болохоор коран ч гэдэг юмуу...Харин тэр бүгдээс хол давсан гүн гүнзгий утга агуулгатай нууц тариний ном судрууд, эм эмнэлэгийн, утга зохиол яруу найрагийн, одон орон үурхайн гээд бүхий л юмаараа хол илүү гэдгийг эрүүл ухаантай хүн бүр л мэдийшд...Тэгэхэд би л лав христийн болоод лалын шашны номонд бурханы шашин шиг дотроо төрөл зүйлээрээ хуваагдаад их бага таван ухаан гэж ялгарч байх ийм их соёл дагуулсан зүйл олж сонсоогүй санагдаад байна...
Эйнштейн гэж хүн үхэхээсээ хэдэн жилийн өмнө ор сураггүй алга болсон гэж байгаа...Тэгээд ор сураггүй 2,3жил болсны дараа гэнэт гарч ирсэн гэнэлээ...Манай хүн тэр хооронд Түвдэд очиж бурханы шашныг судлаад яваад байсан байгаа юм өөрөө бясалгаж нтр... Тэгээд хүн амьтан гайхаад яав ийв гэхэд нь би бүх л насаараа энэ шинжлэх ухаан гэж зүйлд өөрийгөө зориуллаа...Харин жинхэнэ шинжлэх ухаан бол бурханы шашин юм байна, бидний энэ шинжлэх ухаан гээд байгаа зүйл чинь хажууд нь юу ч биш юм байна гэж хэлсэн гэж байгаа...
Мунхаг хүн нарийн учрыг ойлголгүй, ойлгохыг ч хүсэхгүй бол мунхархаас яахав...
Тэд ходоодоороо биш МСонголд үйл ажиллагаагаа явуулж байгаа христийн сүмийнхэн хараад байхад голдуу л хотын захын хороололуудад үйл ажиллагаагаа явуулж ядарсан өлссөн цангасан хүний хоосон ходоодон дээр л түохүү анхаарал хандуулж ажиллаад тэгээдл нөгөө муу хэд нь яалтачгүй л тэр сүмийн идэвхитэнгүүд болж байгаамдаа ЧААВААС...
Бодолгүй бичнэ ч гэж юу байхав...
Тэр ядуус нь христийг дагаад амьдрал нь сайжирсан юм даанч алга...

Зоригт ван - 10:16 - 2010-05-29

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax