जगन्नाथ |
Саруул. (Үргэлжлэл)Удаасанд уушиглаарай. Хардаа эвдээд Монголоос орж ирсэн болохоор, хардаа сэргээх ажил мажил гээд удлаа. Баахан алдаа байгаа, тэр болгоныг нь битгий тоогоорой1-р өдөр. (Үргэлжлэл) Бямбаа эмч зүүднээсээ сэрж гэнэ. Хэсэг нүдээ аниатай хэвтэнгээ, зүүд зүүдэлсэн эсэхээ санахыг оролджээ. Удалгуй дулаан хөнжлөө сөхөн босож, цонхны хөшгөө нээн хартал- гадаа нь дөнгөж үүр цайж байв. Хэсэг цонхны цаана харагдах саарал байшингуудын хана харж зогсоод, тэр гал тогооныхоо өрөөнд орж, кофе чанаж эхлэв. Кофе буцлах хооронд тэр нүүр гараа угааж, шүдээ угаана. Бууралтсан үсээ самнах хооронд, эмч дараа дараагийн алхмуудаа төлөвлөв: "Цагаан цамц, саарал костюмаа өмсөнө. Гал тогооны өрөөндөө орж, халуун кофегоо ууж дуусгаад, гэрээсээ гарна". Бямбаа эмч өглөө маш эрт ажилдээрээ сууж байдаг нэгэн- өглөө нь бүх ажлаа амжуулаад, орой үдэш номоо бичиж суудаг байв. Сүүлд хэзээ амралт авч байснаа ч мартаж. Ажилдаа дуртайдаа ч биш- хамаг найдвараа номондоо тавьдаг болоод тэр байх. Бичиж буй ном нь түүнд алдар нэр авчирах ч юмуу... Бямбаа эмч өрөөндөө орж, шинээр ирсэн өвчтөнгүүдийн хуудсыг шалгав. Хоёр л өвчтөн нэмэгдсэн байв. Хайж буй өвчтөн мөн эсэхээ Бямбаа гуай хартал, хуучины танил өвчтөн Хорлоо авгай, бас нэг залуухан охин байв. "Дахиад уу? Хорлоо авгайг хангалттай харсан. Бас энэ жаахан охин ч дээ... Бас л нэг бүтэхгүй амьтан нь бололтой." гэж Бямбаа гуай бодож суутал, хаалга тогшжээ. Нэгэн ядарсан царайтай эмэгтэй орж ирлээ. Өмссөн хувцас, зүүсэн ээмэг бөгжнөөс нь ажиглавал тийм ч ядуу биш бололтой. Бямбаа гуай эмэгтэйг дургуйцсан шинжтэй ажиглав. Хар өглөөнөөс эхлээд бас өвчтөнгүүдийн хамаатан садангуудтай уулзана гэдэг нээг их сайхан ажил биш. Их ядаргаатай- байн байн хэлсэн болгоноо дахин дахин давтаж, ойлгуулна гэдэг. Тэгээд эмчийг ажлаа хийж байна гэдгийг ойлгох хүн ховор. Бид өвчтөнгүүдийг хорих биш, харин гаднах нийгэмд нь зохицоход тусладаг гэж. Бид өвчтөнгүүдийг тамладаггуй- бид шинэ арга замуудыг хайдаг. Монголдоо л шинэлэг, гадаад мэргэжилтэнгүүд хаяа хаяа ирж туршлага солилцдог. Одоо хуучны социализмын үе биш гэж. Ертөнцөд хичнээн ч ийм эмнэлэг байдийн, бурхан л мэднэ. Гэвч тэд бүгдийн өмнө хурцаар тулгамдсан асуудал мөн л бидний адил- нийгэмжүүлэлтийн ажил. Яавал, эрүүл хүн тэр галзуу хүнээсээ халдвар авахгуй бол гэж. Гэхдээ би ч, та ч сайн өөрөө мэдэж байгаа шүү дээ, битүүхэндээ. Хэлдэггүй л болхоос. Чааваас даа.... Солиорч галзуурсан аав ээж, ах дүү, эсвэл бүр яс махны тасархайгаа ч энд хорих нь энүүхэнд. Өөрийн нийгэм дэх байр сууриа хадгалж үлдэхийн тулд шүү дээ. Тийм биздээ? Хэн нэг нь танай гэр бүлийн гишүүн галзуурсан солиотой амьтан араар чинь шивнээд байхыг хэн л дуртайяа сонсоно гэж... Эсвэл гэрийнхээ хэн нэгнийгээ галзуу гэж тодорхойлуулаад, энд хорьж хамаг эд хөрөнгийг цаагуур нь булаацалдан уралцаж байгаа ноход ч юмуу... Хэн нь жинхэнэ галзуу болдоо, айн. гэж Бямбаа гуай бодов. Эмэгтэй мэндэлж, урилгаггуйгээр сандалдээр залрав. -Та чинь хэнсэн билээ? гэж Бямбаа гуай асуув. -Сайн байна уу та, би Хоролсүрэнгийн дүү нь байгаа юмаа гэж эмэгтэй хэлэв. -Аан за, танд юугаар туслах бэ? Бямбаа эмч барууны сургуульдаа сурсан маягаар ярианы хүйтэн хана босгов. Тэр нь амар байдаг юм. Эмэгтэй Хорлоо авгайн тухай тодорхой ярьж өгөв. Буцахыг хүсэхгүй байгааг нь. Эмнэлэгтээ өөрийн дураар үлдэхийг хүсэж байгааг нь. Нөхөр хүүхдээ танихгуй байгааг нь. Хүүхдүүд нь мөн адил түүнээс айж байгааг нь. Тиймээ, би мөнгийг нь төлье, тэр бол мэдээж. Бямбаа эмч үнээ хэлээд, мөнгө хүлээн авсан падаандээр гарын үсгээ зурж, эмэгтэйг гаргав. Цагаа хартал 10 болж байв. Бараг 2 цаг энэ эмэгтэйтэй ярьлаа. Өглөөний эртэлтэндээ удалгуй явах хэрэгтэй. Гэхдээ Хорлоо авгай мэтийн хүмүүс энэ эмнэлэгт хэрэгтэй, цаг гаргахаас өөр арга байхгуй- бага ч болов санхүүгийн нүх таглаад байдаг юм. Бямбаа эмч өдрийн 2 дахь тамхиа татав. Хорлоо авгай бас мөнгөн эх үүсвэрээс гадна, судалгааны чухал обьект. Иймэрхүү нийгэмтэйгээ хамаг харьцаагаа тасалсан этгээдүүд сонин байдаг юм. Ширээний ард сууж, тэр шинээр ирсэн охины актыг хархаар шийдэв. Сайтар шалгаад, боломж нь мөн байна гэдгийг эмч ухаарав. Өглөөний ярианд муудсан сэтгэл нь засрав. Магадгуй түүний удаан хүлээсэн мөч энэ байх... XXX Саруул охин нүдээ нээтэл, од мичид нүднийх нь өмнө эргэлдэж байв. "Диваажинтай адилгуй л байна даа" гэж хамгийн түрүүнд Саруулын толгойнд бодол буув. Чихэнд нь шуугиж, хэвтэж байгаа хэрнээ салхинд хийсэх шиг санагдав. Дотор нь муухай оргив. Хэсэг нүдээ аниж хэвтэв. Удалгуй өвдөлт мэдрэгдэв. Хамаг бие нь үе мөчөөрөө тэвчихийн аргаггуй янгинан өвдөж, ходоод нь базаад хаясан алчуур мэт санагдаж байв. Даарч байх нь гэнэ. Зүгээр ч нэг даараагуй, дотроо ортол даарсан байв. Мөн нүцгэн. Хатуу юмандээр хэвтэх гэнэ. Дахин нүдээ нээтэл, одод биш, харин хэдэн өдрийн гэрэл болох нь харагдав. -Хөөе Чуукаа, өнөөх чинь сэрлээ! гэсэн чанга дуу хажууд нь орилов. Саруул охин эргээд харвал, нэг шал угааж буй цэнхэр хувцастай эмэгтэй байв. Хувингаа тачингуулан, шалны алчуураа хэд мушиган, шалны модоо бариад тэр гарав. Араас нь нэг цагаан сүүмийсэн дүрс өндөр дүрс харагдав. Саруул үг хэлэх гээд, хэлээ хөдөлгөтөл, ам хамараар нь урт гээчийн гуурс оруулсан байхын мэдэрчээ. Тэр хоёр гуурс нь түүнийг амьсгааг нь боогдуулж байв. Гуурсыг сугалах гэтэл, гар нь хүлээстэй байхыг Саруул охин мэдрэв. -Ухаан оров уу, ашгуй! гэсэн баргилдуу дуу сонсогдов. Хараагаа төлөврүүлж ядан Саруул охин хэлсэн тэр хүнийг харах гэтэл, өөдөөс нь тэр хүн жижиг гар чийдэнгээр тусгаж гэнэ. -За тамд тавтай морил! гэж баргил хоолой дооглосон маягтай хэлж гэнэ. Саруул охин итгэж ядан, хөдлөв. Үгүй ээ, там биш байна. -Тоглосон юмаа, битгий хөдлөөд бай. Энэ чинь там биш, Шархадын эмнэлэг гэж баргилдуу дуу хэлээд, уртын дуу исгэрэв. Саруул охины хамаг бие нь хөшив. Би үхэх естой байтал, хэн нэг нь намайг аварчээ... Хэн юм бол. Аав ээж үү? Үгүй ээ. Эсвэл... Хэн юм болоо? Одоо яах бэ? Одоо амьд байж байдаг... Дээрээс нь Шархадны эмнэлэгт... Саруул охин ухаан алдав. Саруул охин ухаан орж, нүдээ нээтэл, эмнэлэгийн зөөврийн ороор зөөлгөж байна гэнэ. Хором төдий нүүрэндээр нь нар тусав. Орыг нь хоёр сувилагч хоорондоо ярингаа яриа өрнүүлж байжээ. -Манай нэг хамаатны эгч бас амиа хорлсосон гээд боддоо? Ажилтай сайн нөхөртөй, хоёр охинтой юм байж, идэж уугаад л таргалаад гэртээ суудаг байсан гээд боддоо? Бас эм уугаад л, юу нь болдоггуй байсан юм- бүү мэд! Шал сонион... гэсэн эмэгтэй хүний үглэх дуу сонсогдов. -Тэгээд яасан? -Тэгсэн чинь нэг өдөр нөхөр нь саллаа, өөр нэг эмэгтэйтэй болсон гэж хэлсэн гээд боддоо? -Тиймүү, тэр чинь яасан аймар шулуундаа гарсан нөхөр бэ? Арайчдээ... -Харин тиймээ, муухай байгаа биз? Тэгсэн чинь манай тэр эгч бүр тураад, фитнесд яваад за юу! Тамхиа хаяад, байн байн нөхрөө загинаад, тэр хоёр бүр зодоон нүдээн болоод, цагдаа магдаа дуудуулдаг болсийшд! Тэгснээ сайнддаг болоод, хамт хэсэг байсаан. Тэгээд нөхөр нь нууц амрагаасаа салаад, нэг гайгуй болсон чинь нөгөө авгай чинь дахиад ууж эхлээд, эм тан болоод ухцийшдэ. -Хүн жаргал даадаггуй, зовлон даадаг гэж үнэн юмдаа? -Харин тиймээ! Саруул орон гаран тэр яриаг нь сонсон, байн байн ухаан алдаж байв. Сэрж, эргэн тойрноо харж гэнэ. Цагаан хөшиг. Цагаан тааз. Орон дотор байна. Хамар аманд нь байсан гуурс байхгуй. Гэвч хүлээстэй. Цагаан хөнжил. Эмний хурц үнэр. Удалгуй хөшиг сөхөгдөж, 2 эмч орж ирэв. Хоёулаа цагаан халааттай, нэг нь ахлах эмч бололтой, өндөр туранхай буурал эр, нөгөөх нь залуувтар, гартаа дэвтэр барьсан махлагдуу эр орж ирэв. Бууралтсан үстэй нь: -За ухаан оров уу? -Би энд удаж байна уу эмчээ? -Энд үү? Энд чи 2 хонож байна. Эмнэлгийн сэхээн амьдруулхад 2 долоо хоносон. Бие чинь ямаршуу байна? Энд хэвтэж байгаадаа баярлахгуй байна уу, айн? гэж буурал эмч ёжтойхон инээн, залуухан эмчдээ Саруулын зүг толгой дохив. Залуухан ахлах эмчийгээ харан, нүүр нь сонин болов. Саруул охин залуу эмчийг сандарч байгааг анзаарч, сэтгэл нь түгшиж гэнэ. Залуу эмч: -Та овог нэрээ, хаягаа, утасаа хэлж чадах уу? гэж асуужээ. Саруул хэсэг бодсоноо, толгой дохин хэлжээ. Залуу эмч нэг юм дэвтэртээ бичжээ. Буурал эмч түүний бичсэнийг ажиглан, толгой дохив. Саруулын сэтгэл улам түгшив. Залуу эмч өөр хэд хэдэн асуулт тавьжээ. Ээжийх нь найзуудыг хэн хэн гэдэг бэ, хотын талбайдээр хэний хөшөө, ямар ном ихэвчлэн оюутнууд захиалдаг бэ, ямар ном ихэвчлэн хулгайд алддаг бэ гэж. Саруулын толгой манантсан мэт байв. Гэвч хариулах тусам толгойн дахь манан нь арилж, амиа хорлолтых нь өмнө байсан Саруул дахин тодорч ирэв. Хамаг дурсамж, таашаал, дуртай дургуй зуйлтэй нь цуг- дурсамжууд нь амилж эхлэв. -Тэр ямар хамаатай асуулт юмбэ, би эндээс гармаар байна, ээжтэйгээ уулзмаар байна гэж Саруул хэлжээ. -Та бидний ажлыг ойлгоод, чадлаараа тодорхой хариулт өгнө үү, таны организмд үйлчилсэн эмийн хор уршгийг бүрэн тодорхойлохын тулд юм гэж залуу эмч хэлэв. Хөгшин эмч Саруулын хэлэхийг үл тоон, хэд хэдэн сонин үг залуу эмчид хэлэв. Залуу эмч сонсголын аппаратаа гаргаж, амьсгалыг нь чагнаж, зүрхний цохилтыг нь хэмжив. Гэрлээр нүдрүү нь тусган, хэдэн юм бичиж авав. -За өнөөдөртөө болно гэж хөгшин эмч хэлэв. Залуу эмч юмаа хураав. -Би энд хэдий хэр хугацаанд байх ёстой бэ? гэж Саруул охин зориг шулуудан буурал эмчээс асуужээ. Хоёр эмч хоёулаа дуугуй болов. Хөгшин нь Саруулыг ажиглан хэсэг зогсов. залуу эмч нь хөгшин эмчээ харав. Саруул охины сэтгэл түгшив. Нэг л бишээ... Нэг л биш. Хөгшин эмч шийдсэн бололтой: -Чи энд байгаадаа баярлах хэрэгтэй шүү, дүү хө. Гэхдээ бид бас чиний уусан эмийн тарьсан хор уршгийг сайн мэдэхгүй байна. Чи энэ хувь заяагаа өөрөө сонголоо шүү дээ. Өөр бид юугээ ч хэлэх үү... гээд гарч оджээ. Залуу эмч нь тээнэгэлзxийг хараад, тэр: -Зүгээр зүгээр, хэл хэл. гэжээ. Залуу эмч: -Таны уусан эмийн хэмжээ маш их байсан. Бүр хэт их гэж хэлж болно. Та коомын байдалд маш удаа хэвтлээ шүү дээ? Мэдээж хэрэг 2 долоо хоног ухаангуй хагас үхлүүд хэвтэнэ гэдэг гэмтэлгүй өнгөрсөн байх учиргуй- ийм байдалд зүрх маш их ачаалалтай ажилдаг юм. Некроз гэж та дуулж байсан уу? Таны зүрх 4 удаа зогсож байсан... -Чи шууд хэлж сур, дүү хө. гэж хөгшин эмч хэлэв. -За багшаа... Энэ юу гэсэн үг бэ гэвэл- та удахгуй үхэх магадлал маш өндөр гэсэн үг. Та шүтлэгтэй хүн үү, би мэдэхгүй... -Хэдий хугацаа? гэж Саруул охин нулимсаа бөндөгнүүлэн асуув. -4-өөс 5 хоног. Магадгуй нэг долоо хоног. Хамгийн дээд тал нь. Саруул охин уйлав. Залуу эмчийн хэлсний цаана, хичнээн өрөвдсөн төрхтөй байдалтай байсан ч, ёжилсон байдал Саруул охинд илт байв. Хохь чинь байхгуй юу, ид залуу насандаа тэгж тэнэгтэж байвал. Аав ээжийгээ бодох чинь яасийн. Бусдуудад ч бас анхааруулга болог. Мөн бусдын зовлонг харж хүн гэдэг амьтан өөрийнхөө хувь заяандаа талархадагаас хойно... Нээх их тусч, өрөвч хүмүүс болж жүжиглээд. Гэвч далдуурхан мэдэж байгаа, юугаар ч туслаж чадахгуйгаа. Тэгээд тэгж жүжиглэж байгаа юм. Ийм хүмүүсийг Саруул охин үзэн яддаг байв. Чадлаараа Саруул охин сэтгэлээ барьж, нулимсаа арчин инээмсгэлэн: -Тэгвэл би зорьсондоо хүржээ, гэжээ. -Тиймээ, чи чадсан. Баяр хүргье. гэж хөгшин эмч хэлээд залуу эмчээ дагуулан оджээ. Үдэш ойртож, Саруул охин цагаан хөшигний цаана харанхуйд ганцаараа үлдэв. Гуравдугаар хэсэг 19:01 - 2010-05-13 - Сэтгэгдэл бичихза нэг мөсөн дуусахаар нь магтамз пөөх тиймуу tugsoogui ee, ishoo 6 udor bna :D төгсөөгүй л бздээ |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |