जगन्नाथ |
Марк АурельМарк Аурель гэж эртний нэг блогчийн номыг уншлаа- "Бодошрол" гэдэг нэртэй ном юм. Магадгуй энэ хүний тухай, уншигч та Гладиатор кинонд хальт харсан байх? Муу дүрийн бачка, эхний тулалдаан дууссаны дараа зөнөсөн аавыгаа алаад л... Яагаав..?Тэр алуулдаг өвөө юм. Гэвч надад кинонд харуулсан дүр нь таалагдаагуй, угаасаа түүхэн сурвалжууд шал өөр хүний тухай бичсэн юм шиг санагдсан. Тэр өвөө бол амьдралаа шийдэмгий, хурц ухаантай, юмны учир начрыг тайлаад сурсан хүний дүрээр илүү танил байсан гэж бичдэг. Угаасаа Гладиатор кану бүльт бүльт усэрсэн л дээ... Кино бол кино. Энэ удаад бол би кинонд харуулснаар биш, бодит түүхэн Хүний Бодошролых нь тухай бичиж өгье. Хэлсэнчлэн- Марк Аурель хурц ухаантай, няхуур хүн байж гэж. Энэ хүн төрийн жолоог атгахдаа, одоононых шиг л манайханд тулаад байгаа геополитикийн маш хэцүү үед залгамжилсан юм- хойд хэсгээс тоо тоймгуй германы балмад омгууд шахаж, баруун зүгээс кельтүүд болон бусад алеман овгууд- маш бэрх байсан үе. Яг л энд бичсэн шиг... Ер нь амар үе гэж, түүхэнд байсан юмуу? Нэг удаа журмын андууд надаас асуулаа л- яагаад ер нь Ром гүрэн сөнөсөн юмбэ гэж. Сөнөөгүй- одоо хүртэл цоо эрүүл, үйл ажилгаагаа өрнүүлсээр байгаа. Ватиканыг хар, Ромын Папыг хар. Чихрийн цаас нь солигдсон гэхээс, дотор мөн чанар хэвээрээ буй. Олон үе шат давсан нь үнэн- гэвч нөлөөгөө алдаагуй хэвээрээ байгаа. Өмнө нь Ром эрх мэдлээ цэргийн хүчээр барьдаг байсан бол, хүчний тэнцвэр Балмад Омгуудын талд эргэхэд, ромчууд христийн шашинг зэвсгээн болгож, балмад овгуудыг номын хүчээр дарж, эрхэндээ оруулж байсан юм. Одооны Франц, Герман гм баруун Европын улсууд бол Ромын Гэгээн Гүрний өв залгамжлагчид болон хувирсан. Энэ бол цаг хугацаа болон түүхийн тоглоом юм- энд нэг юм болно, тэнд нэг юм болно- гэвч тэр болгоныг тоолгуй, Их Сүм дуганаа босгосоор, хүрээгээ тэлсээр ирсэн. Тэр нь эцэстээ дурсгал болон хувирч, хүн төрлөхтний түүх болон үлдсэн. Ромчууд одоо тэрүүгээрээ мөнгөө олоод, Библид хэлсэнчлэн "Тарьсан үрийнхээ жимсийг" амсаад, цатгалан сайхан амьдарч байгаа. За тэр ч яахав... Өнгрөөд болсон явдал. Зиак. Марк Аурель ном бичиж гэнэ. Ном гэхээсээ илүү, өөрийн бодол санаагаа тусгаж, хойч үетэйгээ хуваалцсан эрдэм нь юм. Мань хүн юу бичих юмбэ? Энд нэг дайн, тэнд нэг аллагын тухай юу? Эсвэл Ромыг яаж өөрчлөх, хаана ямар юм босгохын тухай том том төлөвлөгөө байсан болов уу? гэж санаанд бууж билээ. Гэтэл, сонирхолтой нь үгүй юм... Мань эр өөрийгөө өөрчилж, уужим сэтгэлээр юманд хандах, сайн хүн байхыг эрхэмлэх тухай бичсэн байх юм. Гинжин хэлхээг аминдаа хэлээд байж- өөрийгөө өөрчилснөөр, нийгмээ өөрчилж, улмаар хөгжлийн том том алхмууд хийх боломж нээгдэнэ гэдгийг хэлж байх юм. Сайн хүн гэж юу бэ? Өөрийн эрхгүй маш сонин санагдсан юм- мань эр цэргийн хүчээр германуудыг, кельтүүдийг цохиж байсан атал? Гэтэл унших тусам, их юм ойлгомжтой болох юм: сайн хүн байна гэдэг, өөрийн нийгмийнхээ ашгийг хамгаалахыг хэлж байж. "Нэг нэгнийхээ эсрэг босож, нэг нэгэнтэйгээ тэмцэхийн өмнө та бүгд нэг биений өчүүхэн хэсэг гэдгийг ухаарагтун. Дээд доод зовхи мэт, дээд доод эрүү шүд мэт." гэж хэлж, үе болгоноос оргил бүтээлийг авахыг уриалж байж... Ер нь мэдлэг эрдэмд тэмүүлдэг хамууддаа зөвлөхөөс өөр яахав? 20:25 - 2010-01-15 - Сэтгэгдэл бичихБутархай байгаагийн л шинж дээ... Манай нийгмийн л царай. Дотоод тэмцэлээ одоохондоо хөдөлмөрөөр шийдэж чадахгуй байгаагийн л илрэл юм шиг харагддийн. Эртний хүмүүсийг уншихад л, тэд тэгж байдийн. Нэг нэгнийхээ эсрэг босож, нэг нэгэнтэйгээ тэмцэхийн өмнө та бүгд нэг биений өчүүхэн хэсэг гэдгийг ухаарагтун. Дээд доод зовхи мэт, дээд доод эрүү шүд мэт. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |