जगन्नाथ

Dogme-95

Бичсэн: Орчуулга
Киноурлаг сонирхогчидод энэ өдрийн мэнд хүргье!

Догма 95 гэж юу вэ? Энэхүү бүлгэмийн үйл ажилгааг тайлбарлах амаргуйг ойлгоорой. Дани Улсын алдарт кинонайруулагч Ларс фон Триерын үүсгэн байгуулсан бүлгэм нь одоо үед ихэд дэлгэрсэн "моодны" киноурсгалуудыг сөрсөн, өөрийн үзэл бодлыг бүлгэмийхээ дүрэмдээ дурьдсан юм байна.

Кино сонирхогч та энэхүү бүлгэмийн дүрмийг уншаад, өөрийн гэсэн ойлголттой болно. Энэ дүрэм нь одоо үетэй нийцсэн үү, үгүй юу- яагаад гэдгийг та бүгдэнтэй сэтгэлийн халуун яриа өрнүүлэн ярилцья!




ДҮРЭМ
_____________________________________________________

«Догме 95» бол 1995 оны хавар Копенгаген хотод байгуулагдсан.

«Догме 95» -ын зорилго нь одооны үед дэлгэрсэн орчин үеийн киноны томоохон урсгалуудыг эсэргүйцэхэд оршино.

«Догме 95» бол Авралын ажилгаа!

1960 онд бүх юм байрандаа орсон билээ. Киноурлаг мөхөж, дахин төрж амилхыг гуйсаар билээ. Зорилго нь зөв байвч, хэрэгжүүлж буй арга барил нь маш муу билээ. «New Wave» зөвхөн давалгаа л байж: давалгаа нь эрэгийн чулууг норгох төдий өнгөрлөө.

Эрх чөлөө ба зохиогчын эрхийн лоозон дор маш сайн хэсэг ажлууд бий болсон, гэвч тэр ажлууд нь одооны байдалд өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал оруулж чадаагуй билээ. Уг ажлууд нь найруулагчдынх нь зан чанартай нь мөн адил, зөвхөн мөнгөний хойноос хөөсөн бүтээлүүд юм.
Давалгаа нь ард нь зогсож байсан хүмүүсээс илүү хүчтэй байсангуй. Дээдсийг сөрсөн урлаг нь дээдсийн урлаг болон хувирлаа. Учир нь тэр хийгдэж буй урлаг нь анхнаасаа буржуа сэтгэлгээндээр тулж үүсгэн байгуулагдсан.
Зохиолчын эрх нь буржуа нийгмийн хэрхрэлт болон хувирч, замхарсан билээ.

«Догме 95» ын дүрмийн дагуу, кино бол хувийн хэрэг биш!

Одооны технологын довтолгоо нь киног маш их ардчилсан хэлбэрт оруулж байгаа билээ. Одоо үед киног анх удаа хүн бүр хийх эрх чөлөөтөи болсон. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгсэлэлүүд улам ойр дөхөм болоод байна. Тийм учраас түүний авангард маш их том үүрэг гүйцэтгэж байгаа юм. Авангард гэдэг үг нь цэргийн хэллэгээс гаралтай нь зүгээр биш хэрэг.
Бидний хариу бол сахилга бат. Бид киногоо дүрэмт хувцасанд нь баглах хэрэгтэй. Учир нь хувь хүний үзэл бодол агуулсан кино бол анхнаасаа завхарсан үзэл.

«Догме 95» нь хувийн үзэл бодол агуулсан киноны эсрэг хөдөлж, дараах маргашгуй дүрмээ бий болгосон билээ.

1960 онд бүх юм байраа олсон. Киног гоо сайхнаар хүчирхийлж, одоо хүртэл хүчирхийлсээр байгаа билээ.

«Дээдсийн» найруулагчдын сонирхол ба зорилго нь үзэгчдийг хуурхад оршидог болж. Энэ нь бидний бахархал гэж үү? Ийм л дүгнэлтэнд хөгжлийн зуун жил хүргэсэн гэж үү?
Сэтгэлийн хөдөлгөөнөөр худал хуурмагт үнэмшүүлхэд хүргэлээ гэжүү? Уран бүтээлчийн чөлөөт үзэл бодол ба сонголтын эрх чөлөө нь хий хуурмаг бий болгохын тулд гэж үү?

Урьдчилан мэдэх (одоо үед драматурги гэж нэрлэгддэг) зохиол нь бидний тойрч бүжиглэдэг тогоо боллоо. Кинобаатруудын зарим нь дотоод ертөнцийг олон талаас харуулсан тохиолдолд "Дээдсийн урлагт" тэр нь их хэцүүд тооцогддог. Иймд тоглох төдий болон зохиол төдий кино ихэд дэлгэрчээ.

Үр дагвар нь ядуурал. Сэтгэлийн хөдөлгөөний хий хоосон дууриалал, хайрын дуурьмал.

«Догме 95» -ын дагуу кино бол худал хуурмаг биш!

Технологийн довтолгоо нь киноны гаднах төрхийг гөлгөр болгоход л оршиж байна. Одооны технологын үе шатанд дуртай хүн бүр сенсаци дэгдээн үнэн бодит байдлын сүүлийн үр мөр устгадаг билээ. Худал хуурмагаар кино бүгдийг нууж чаддаг болж.

«Догме 95» худал хуурмагын эсрэг хөдөлж, дараах дүрмийг тунхаглаж байна.
Энэ нь Ариун явдлын тангарга мөн болно.

Ариун Явдлын тангарга.

Дараах «Догме 95»-аар батлагдсан дүрмийг сахин дагахыг тангаргалья.

1. Зураг авалт зөвхөн байгалдээр ба натурал байх естой. Реквизит болон декорации ашиглахыг хориглоно. Зураг авалтанд тусгай реквизит хэрэгтэй бол, зураг авалт нь реквизит анхнаасаа байсан газар явагдана.

2. Хөгжим нь дүрснээс тусдаа явж болохгуй. Хөгжим нь кинонд сонсогдож чадахгуй- зураг авалтанд хөгжим дугарч байвал л.

3. Камер заавал гар камер байх естой. Хөдөлгөөн болгон ба хөдөлгөөнгүй байдал нь хүний гарны боломжтой холбоотой. Киноны үйл явдал нь камер суурьлагдсан газар өрнөж чадахгуй- киноны үйл явдал болж буй газар камер байх ёстой.

4. Кино өнгөт байх ёстой. Тусгай гэрэлтүүлэг үл зөвшөөрөгдөнө. Гэрэл бага тохиолдолд камердээр нэг гэрэл тогтоож ашиглаж болно. Үгүй тохиолдолд тэр үзэгдлийг хасаж хаях хэрэгтэй.

5. Тусгай эффект ба дурангын тусгай фильтр ашиглахыг бүрэн хориглоно.

6. Кино нь хуурамч үйл явдалгуй байх естой (буудалцаан, аллага г.м)

7. Өөр орон ба өөр цагт болж буй үзэгдлүүдийг хориглоно. (Ямар нэгэн үйлдэл нь энд ба одоо болж байх ёстой)

8. Төрөл зүйлийн (жанрын) кино хориотой.

9. Киноны формат нь 35 мм байх ёстой.

10. Найруулагчын нэр харуулахгуй байх.

Энэ өдрөөс эхлэн найруулагчын хувьд хувийн үзэл бодол ба хувийн таашаалын илрэлээс татгалзахыг андаалж байна!
Мөч хором үл төгсөхөөс илүү үнэтэй тул, "Бүтээл" бүтээхээс татгалзаж байна. Миний дээдийн зорилго бол миний баатрууд ба үйл явдлаас үнэнийг шахан гаргахад оршино.
Энэ дүрмийг бүх гар дор буй хэрэгслэл ашиглан мөрдөхийг тангаргалаж, өөрийн гоо сайхны ба гоо зүйн мэдрэмжээ ямарваа нэгэн таашаалд үл автагдахаа тангаргалья.

Үүгээр Ариун Явдлын тангаргаа батлаж байна.

Копенгаген хот, 13.03.1995 он.
«Догме 95»-ын нэрийн өмнөөс
Ларс фон Триер
Томас Винтерберг


Тайлбар: New Wave буюу Шинэ Давалгаа (Урсгал) нь 20-р зууны дунд Хөгжимийн, киноны, уран зохиолын ертөнцүүдэд олон оронд үүсэж бий болсон орчин үеийн урсгалууд юм.
Үүнд Францын шинэ урсгал, Германы шинэ урсгал, Хон-Конгын шинэ урсгал, Чехын шинэ урсгал, Японы шинэ урсгал г.м.

Ларс фон Триерын тухай:
https://warrior.blogmn.net/26409/lars-fon-trier.html

18:16 - 2009-12-12 - Сэтгэгдэл бичих

англиар юу гжаахийн?

AmonRa - 09:12 - 2009-12-16

altan zurxnii gurval xdeg nairuulagch min buz dee?

erdene_n - 04:09 - 2009-12-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax