जगन्नाथ |
Нутгын мэдээЯмар гоё юмбэ.Үндэсний стастистикийн хорооноос гаргасан мэдээгээр улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний 11 сард 1701.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хамт 2063.2 тэрбум төгрөг болж, тэнцэл 361.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 199 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт орлогынхоос 10.5 пунктээр өндөр байгаа нь нөлөөлсөн байна. Харин татварын нийт ор¬лого өмнөх оны мөн үеийнхээс 283.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ нь зарим бутээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 207.1 тэрбум төгрөг буюу 57.6, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 53.5 тэрбум төгрөг буюу 22.6, нэмэгдсэн өртгийн албан татвар 19.8 тэрбум төгрөг буюу 6.4 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Болоо шдэ. Ийм маягаар бол суга үсэртэл хөгжих юм байна, бас иргэн бүрт олгогдох 1,5 сая төгрөгийн мөрөөдөл өдрөөс өдөрт ойртож байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 456 тэрбум төгрөгт хүрч, зээлийн өрийн үлдэгдлийн 17.3 хувийг эзэлсэн бөгөөд өмнөх сарынхаас 49.9 тэрбум төгрөг буюу 12.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 368.9 тэрбум төгрөг буюу 5.2 дахин нэмэгджээ. Мөн өнгөрсөн сарын эцэст хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 166.1 тэрбум төгрөгт хүрч, зээлийн өрийн үлдэгдлийн 6.3 хувийг эзэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 111.1 тэрбум төгрөг буюу гурав дахин өссөн гэсэн үг. Харин гадаад худалдааны тэнцэл 233.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Гэхдээ алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 429.7 сая ам.доллараар багассан байна. Баян хүн сохор зоосыг тоолох хооронд, ядуу хүн атга атгаар алтаа тараадаг гэж үнхээр үнэн юм байна. Чанаргүй зээл 456 тэрбум төгрөгт хүрчээ17:01 - 2009-12-12 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |