जगन्नाथ

Гэрэл, гэрэлтүүлэг, тохиргоо

Бичсэн: Гэрлийн хүч
Гэрэл нь хэт их байж болно. Бас хэт бага байж болно. Чанартай зураг дархын тулд гэрэл нь бага ч биш, их ч биш болгож тохируулах хэрэгтэй- учир нь камер болон ихэнх дурангууд хүний нүдийг дууриалган хийгдсэн учир. Хэдий хир гэрэл нүдээр дамжиж орох уу, онийлгох уу, гэрлийг дарах хэрэгтэй юу, улам тодруулах хэрэгтэй юу гээд.
Зургын зохиомжоосоо шалтгаална. Гэрлийн тохиргоог экспозици гэж нэрлэнэ. Матрицруу орсон гэрлийн хэмжээ 2 тохиргоогоор зохицуулж болно. Диафрагм ба блендээр.
Дурангаар орох гэрлийн хэмжээг диафрагмаар тооцно. Дахиад хүний нүдийг харвал, гэрэл хурц байх тусам нүдний хүүхэн хараа томорч багасдаг- хичнээн их гэрэл оруулхаа тооцож байгаа нь тэр.
Эксп онометр гэдэг хэрэгслэлээр хичнээн их гэрэл байгааг тооцож болно, одооны камерт тэр нь бий. Заримдаа дундажыг барьж болно, гэвч зарим тохиолдолд дундаж хэмжүүрийг барьж болохгуй.
Яагаад бэ гэвэл: зураг дарах хэсэгт хэт их гэрэлтэй хэсэг байж болно. Эспонометр автоматаар хамгын их гэрэлтэй хэсгийг хэмжээд эхэлдэг юм. Тийм учраас экспозицыг засах хэрэг гарна. Жишээ нь хэт хөх тэнгэрийн наана харагдах бор эсвэл хөхөөс өөр өнгө дарагдаж, маш хар буугддаг.
Шатлалуудаар гэрлийг дарж болно. Дараахь шатлалууд бий: -2, – 1 1/2, -1, 0, +1, +1 1/2, +2 (ёрөнхийдөө, орчин үеийн камерууд улам боловсронгуй тохиолдол бий)

Цээжлээд авбал гэмгүй нэг систем бий:

Цас нарны гэрэлд +2 шатлал.
Цас бүрхэг тэнгэр +1 ½ шатлал.
Цагаан ар +2 шатлал.
Цагаан артай жижиг харагдах эд  +2 шатлал
Цагаан ардээр том эд +1 шатлал
Холын зураг, жишээ нь ландшафтын зураг, хурц нартайд +1-3-аар шатлал.
Холын зураг, энгийн нартайд +2 шатлал.
Харанхуй артай жижиг эд -2 шатлал.
Харанхуй артай том эд: -1 шатлал
Харанхуйд -2 шатлал.

18:48 - 2009-11-24 - Сэтгэгдэл бичих

Диафрагмыг өрц гээд байдаг. Орос нь үг нь бодвол салаа утгатай байдаг байх. Манайхан шууд хавирганы өрц диафрагм гэдгээр нь авчихсан юм шиг байлээ. Тэгжийгаад нэг камер энэ тэр авах болохоороо ebe та хоёрын блогийг нэвт эргүүлж харна даа ярзайтал инээх Оруулаад байгааарай.

xvv - 19:37 - 2009-11-25

майр лангуугтайгаа гайхуулсан гэсн... хэхэх хэлээ гаргах
жигүүр

Зочин - 11:26 - 2009-11-25

хөгшин чинь германаар сурсан болхоор, монгол хэллэгийг мэддэггүй шд

AmonRa - 21:42 - 2009-11-24

дифраг гэдгийг чинь би өрц гэж ойлгоод байгаа шүү дээ. shutter speed,өрц, iso гээд олон юмыг сонсож л байсан. Гэхдээ бага зэрэг л. Өөрөө хэрэгтэй мэдээлэл оруулж байгаад дотроо баяртай байна. Талархал илэрхийлье

dadido - 21:26 - 2009-11-24

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax