जगन्नाथ |
Өвлийн зураг авалтын тухайФотозурагчин камераа худалдан авахдаа зааврыг нь уншсан нь мэдээж. Ихэнх толин тусгалт камер 0°С-аас, +50°С хооронд ашиглаж болно гэж заасан байгаа. Тэгхээр өвөл яаж дарах бэ, заавардээр нь хүртэл өвөл авч болохгуй гэж байвал?Энэ нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн зөвлөгөө юм- нэг ёсны бүтэгдэхүүнээ, бас хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалхын тулд тэгж байгаа юм. Өвөл зураг авч болохгуй биш, болно. Гэвч байн байн цэнэг дууссанд гайхаад хэрэггүй. Хэдэн дүрэм бий, дагахад таны камер удаан үйлчлэх болно. Цэнэг хадгалхын тулд, акку (зай)-гаа дотоор халаасандаа авч явна. Түүгээр биенийхээ илчээр зайгаа халааж, байн байн сольж байвал зүгээр. 2-оос дээш зайтай байх, залуучууд. Ер нь эхний зураг дархаас өмнө халааснаасаа зайгаа гаргаад хэрэггүй- физикийн хууль яалтачгуй цэнэгийг хасах хэмд сорж үгүй хийдэг. Олон мянган зураг дардаг зайтай байсан бол, хэдэн зууг л дарна гэсэн үг. Тийм учраас анхааралтай бай, цэнэгээ хэмнэлтэй хэрэглэ. Өвлийн хүйтэнд зураг дарж буй залуучуудыг ажигласан: дулаан хувцасныхаа дотуур камераа авч явдаг. Гэвч гаднаа камер хэт царцсан тул, хувцасныхаа дотор оруулхад тэр дороо цанддаг. Цандахаас гадна, зурагчны биеийн чийг нь тогтддог. Тэрийг ажигласан даруй зурагчин маань камернийхаа дуранг бээлий ороолтоороо арчаад эхэлдэг. Өнөөх нь дурандээр нь ноос, хиртэй толбо үлдээгээд эхэлдэг. Дараа нь халааснаасаа ЛэнсПЭН гаргаж, аймшигтайгаар дурангаа үрээд эхэлдэг жишээтэй... Улмаар автомат фокусын тохируулга ажилхаа болоод, дурангын тосолгоо нь ч мууддаг. Энэ нь буруу. Мэдээж янз бүрийн юм тохиолдоно, тиймүү? Хөлөрч, цандах явдал бий. Гэвч амьсгаагаар чийглэж, арчиж үрээд хэрэггүй. Бас ийш тийш нь хурдан хөргөхийн тулд саваад хэрэггүй- хэдэн минут тэвчээртэй хүлээж, чийгийг ууршуулсан нь дээр. Хөрж, чийг ууршсаны дараа арчаад байх шаардлаггуй болдог. Арчиж цэвэрлэх шаардлага гардвал өнөөх хамгаалтын фильтрээ дурандээрээ углаж амжсан болгоомжтой зурагчид л хожно. -15°С хэмийн хүйтэнд ажиглагддаг нэг бэрхшээл бий: дурангын тосолгоо хөлдөж эхэлнэ. Түүгээр камерны дисплейн дэлгэц хоцролт үзүүлж эхэлдэг. Тийм учраас дэлгэцээ унтрааж, гар тохируулганд оруулсан нь дээр. Өтгөрч царцаад эхэлсэн тосолготойг санаарай, байн байн дурангын фокус эргүүлж болохгуй- маш хялбархан эвдэрнэ шүү!!! Үүнээс гадна зураг авахдаа камерлуугаа амьсгалахгуй байсан нь дээр- амьсгалын уур нь камерны удаан наслуулахгуй гэдгийг санаарай- хүйтэнд тэр тусмаа. Бэлтгэл маш чухал. Өвлийн зураг авалт зуныхтай ер адилгуйг байн санаж яваарай, http://www.esrl.noaa.gov/gmd/grad/solcalc/ ийм нэг сайтын тусламжтайгаар төлөвлөлт улам хялбаршина. Өвлийн өдөр ямар богино гэдгийг санаж байгаа биздээ? Сайн төлөвлөх юм бол 4-5 цагын дотор өдрийн гэрлийг ашиглаж, өөртөө бас камертаа хохирол үзүүлэлгүй үр дүнтэйгээр ажилаад, гоё зураг дараад байж болно. Өөртөө ямар нэг халуун цай-копи-халуун-ундаатай халуун саваа мартав. За тэгээд ямар нэгэн юм болохвий гэж сэрэмжлэх үүднээс спиртхэн, цаасан алчуур мэтийн юм авч явбал бас илүүдэхгүй. Дулаан гутал, малгай, чийг барьдаг хувцас хувцас байвал зүгээр (термохувцас гэж нэрлэгддэг). Пүүзтэй явсан зурагчин нэг бол мененгиттэй болж, за азтай л бол ханиадаар сална. Бээлий маш чухал. 2 давхар бээлий миний хувьд их сайн санагдсан. Хуруу нь ил гарсан бээлийндээр дахиад нэг хурууг бүрэн бүрхдэг том нэхий бээлий- тэгхээр хуруу ч даарахгуй, бас цэргийн бээлийг (долоовор хуруутай бээлий) бодвол хамаагуй дулаан. Хүйтнээс орж ирээд, тоног төхөөрөмжөө авдарнаас нь хэдэн цаг гаргаад хэрэггүй. 3-аас 4 цаг дулаан тасалгаанд байлгасны дараа нээгээрэй. Тэгхээр эхэлж хүйтэнд картуудаа гаргаад, буцаад камераа савлаж баглаад, тэгсний дараа л дулаанруу оруул. 18:46 - 2009-11-24 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |