जगन्नाथ |
Alien vs Predator 2: RequiemТавдахь өдрийн орой "Араатан харийхний эсрэг 2" гэдэг кино сонжлоо.Кану эхлэхдээ өмнөх, нэгдүгээр канунд хазуулсан араатны биенээс харийн бичкэн бүлтрэнэ. Сансар огторгуйн хязгааргуй орчлонд аялдаг харь гарьгийхан амь насаа алдсан нөхдийхээ цогцсыг хөлөгрүүгээ ямарч шалгалтгуй оруулдаг нь сэдвийг нилээд донгиогоор хөндсөн харагдав. Тэр араатны дотор сюрприз байгаа ч юм билүү? Гэвч, магадгуй өөр аргаар киног өрнүүлэх фантазгуй найруулагч ах дүү хоёр цааш нь дэмийрч эхлэв. Ёс заншлын дагуу амь үрэгдсэн араатны биенээс харийн бичкэн баагий төрнө. Бичкэн баагий маань араатных шиг шинэ соёо ба эрүүтэй болсон байх юм. Үүнийг би ойлгоогуй- учир нь Харийхны эхний ангид харь гаригийн тэр баагий тээгч хүнтэйгээ ямарч төсгүй байсан. Удалгуй тэр сансрын хөлөг нь Дэлхийн гадрагдээр унана- харин аймшигт сансрын огторгуйруу, онгоцонд болсон үйл явдлыг тайлбарласан нууц дохио сигнал ирнэ. Сигналыг нэгэн сонин хэлбэр загварын креслэнд жижүүр Араатан хүлээн авч, нүднийх нь өмнө бичкээн дэлгэцтэй зурагт гарч ирээд, болсон болгоныг тайлбарлана. Даварсан харийхныг алхаар нөгөөх жижүүр маань хөлөг онгоцруугаа үсрэн, хамаг хурдаараа Дэлхийрүү ниснэ. Харин тэр үед нь: Америкын Нөгөөх Улсын нутаг дэвсгэрдээр пад хийтэл харь гаригын хөлөг газардсаныг төрийхэн ч, цэргийхэн ч анзаараагуй байгаа билээ. Өдөр болгон газарддаг учир. Хэргийг бүхнээс айж цочсон, юугаа ч ойлгодоггуй, нарснаас саяхан гарсан ялтангын өмнө долигнодог нэгэн латинос шериф хэргийг мөрдөнө. Мэдээж хэрэг, хажууханд оршдог ардчилсан бяцxан америк хотхонд нэг нэгнээ хайрладаг, шударга нийгмийн үлгэр жишээ өрнөнө. Бүгдээрээ нэг нэгэндээ хайртай бөгөөд, нэг нэгнийхээ төлөө маш их санаа сэтгэл гаргана: тэнэг цагдаа шоронгын хадаасыг хайрлаж хамгаална, тогооч зөөгч эмэгтэйд сэтгэл гаргана, мээмсэг охин боовоо саагч бандид ханд хаяна. Бүгд маш их аз жаргалтай, нэг нэгнээ хайрлан хүндэтгэнэ. Хамгын сонирхолтой нь мээмсэг охины ба тэнэг бандийн харьцаа нь санагдав. Үүнд албан үүргээ мэддэггүй гөлийсэн цагдаагын түүх аятаахан хослох юм. Дэлхийдээр удалгуй жижүүр Араатан газардав. Америкын агаараас хамгаалах систем мэдээж түүнийг бас харахгуй. Араатан маань нөгөөх Харийхны мөрийг хөөж, бохир усны нүхэнд орно. Сансрын хязгааргуй огторгуйг нүд ирмэхийн зуур давж чаддаг хирнээ, Араатнуудын бай ололт ба дэлгэцийх нь чанар нь лавдаг хай-дефинишн биш бололтой. Нэг л жирэлзсэн, булингартай юм харуулна. Харийхан Араатны зочилсонд маш дургуй нь хүрсэн бололтой, жижүүр Араатанруу харайн үсчиж бүгдээрээ алуулна. Харин Араатан маань тэднийг бас харахгуй- дэлхийдээр бүхнийг харж чадах бөөн харааны хэрэгслэлтэй мөртөө. Араатан маань муу бууддаг их солир нөхөр байлээ. Уул есондоо их амархан баймаар юм: нэг талаас нь цочиогоод, эсрэг талруу гуйхээр нь буудчимаар юм. Гэвч үгүй ээ, болохгуй- канбу амархан дуусчина. Тийм учраас мань сансрын Анчин сансрын хэмжээний солиогоо гайхуулан Харийхныг хөөнө. Араатан маань гэвч, энэ сайхан үйлдээ ганцаарддаггуй- кинонд хүн бүр сансрын солио үзүүлнэ. Зэвсгийн дэлгүүрт зэвсгээ зад буудуулдаг хоёр мангар, Иракаас ирсэн цэрэг ээж, донгио банди, мээмсэг хүүхэн- Шар хадын эмнэлгийн бүрэн бүрэлдэхүүнээрээ. За хүн амыг нүүлгэх, аюулгуй газар хүргэж мэддэггүй мангар цагдаагаар дусгаад, бүгд яах ийхээ мартсан сансан л хүмүүс. Киноноос дараахь дүгнэлт хийгдэв: за, Дэлхийдээр бидний төсөөлөшгүй орил техникын дэвшил гаргасан харь гаригын гийчин ирлээ. Тэр асар их дэвшил гаргасан гийчин маань юу хийх бол? Дэлхийн эрх мэдэлтэнгүдтэй уулзаж, эсвэл эрдэмттэй уулзах болвуу? Үгүй шүү, дундаж харь гаригын гийчин өсвөр насны мангар хүүхдүүдтэй уулзаж, эсвэл ахмад насныхныг айлгаж цочиож гуйнэ. Кино зохиолч ба найруулагчын оюуны төвшин үүгээр тогтоогдож байх шиг- иймэрхүү л нэгэн соёлыг төлөөлсөн гийчинг бүтээдэг. Харин хотын малуудад цэргийн малууд ирнэ. Нэг л зорилготойгоор тэр шүү дээ- үй олноор харийханд идүүлхийн тулд. Мал цэргийхэн ямарваа нэгэн зэвсэгт эсэргүүцэл үзүүлж чадна гэж үү? Яг шд. Иймэрхүү кинонд зэвсэгт мөргөлдөөнийг өсвөр насны малууд л харуулж чадна- пулмоод л атгуулчих, яаж буудхыг үзүүлээд өгнө. Уг кануг шинжилж дүгнэхэд: мангар хүүхдүүд хаа ч байдгыг харуулав. Гольвуудад ч хүртэл. Шоронгын хадаас цэрэг ээжтэй ярьдаг хэсгүүд бөөлжис цутгуулав. Харин нэг аниа бүр: Энэ бүгд чинь худлаа, төр ард түмнээ хуурдаггуй юм! гэж орилход бөөлжих материал дууссан байв. Зохиогчид маш их хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байх. Чадхаараа дэлгэгдэж. Энэ бүгд өрнөх үед америкын цэргийхэн хоёр удаа харийхны газардсаныг анзаараагуй боловч, тэр дороо санаачлагыг гартаа аван, тэнэг цагдаагын тусламжтайгаар бүх хүмүүсийг хотын дунд цуглуулан, дээр нь атмын бөнбөг хаяна. Бусдууд нь нисдэг тэргээр атмын дэлбэрэлтээс зугтана. Уг киног битгий үз, олигтой алаан хядаан, айлгаж цочиосон юм, киноны өрнөл гээд- бүгд хог.
15:13 - 2009-07-06 - Сэтгэгдэл бичихгоё кануны гоо зүй энээ тэрээг том компанууд бодохгуйшд. Харин тиймөө. тэглээ гээд яалтай билээ. Том студи бол том л шүү дээ. хэхэ заавал том компанийх байх албагуй шдэ. Киноны сэдэв олдохоо байсан юм шиг баатар болгоноо хооронд нь өрсөлдүүлдэг моод гарсан байна лээ. үзээд дэмий дөө. гоё үзмээр кину танилцуулаачээ. Битгий үз гэхээр чинь бас үзчихмээр л санагдлаа |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |