जगन्नाथ

Black Thought

Бичсэн: Бодошрол
 Маргааш гэдэг дахиад нэгэн сонин өдөр болно. Яагаад гэдгийг хэлэх бэрх юм. Гэхдээ оролдье. 
Саяхан Европын Холбооны хэд хэдэн улс орнууд цагаачдын хуулиндаа нэмэлт заалт гаргаж, ихээхэн чангатгасан юм. Чангатгана гэж юу вэ? Улс төрийн хэлмэгдэлт, дайнаас дөрвөгсөд ба ядуурлын туйлд хүрсэн орнуудаас орогнол хүссэн хүмүүсийг тоотойгоор оруулж эхэлсэн хэрэг. Насыг үнэнгээр нь эмчийн үзлэгээр тогтоох, ярьсан болгоныг нь шалгаж, нэр устай нь тулгаж үзэх, гар хурууны хээ авах, ДНА тулгах гм. 

Надад нэмэлт ажил гарна гэсэн үг. Ажил гэдэг бол сайн хэрэг. Ихэвчлэн монгол цагаачдын орчуулга. 
 
Хараад байхнаа, манай монголчууд Европыг нэг л сайхнаар төсөөлдөг бололтой- тэр нь нэг талаараа үнэн. Гэвч энд ирснээр мөнгөөр бааж эхэлдэггүй л нэг ялгаатай. Мөнгөө олохын тулд галзууртлаа ажиллах хэрэгтэй болно. Хэдэн арван жил, олигтой амралтгуй, цалингийхаа ихэнхийг улсдаа өргөөд, хөгширч ажлын нас дууссаны дараа дунд зэргийн тэтгэвэр авна- тэр нь ч хүртэл улсын мөнгө биш- тэтгэвэрийн санд сар болгон мөнгө оруулж, тэрийгээ бага багаар хүртэнэ. 
 
Тэр цалингийхаа ихэнх хувийг улсдаа өгдөг учир нь гэвэл- иргэдийхээ амар тайван, энх амгаланг нь хамгаалах улсыхаа бодлыг санхүүжүүлж байгаа юм. Бүгдийг дурьдвал хэлээд баршгуй их болно. 
 
Тэр татварын мөнгөнөөс нь манай сайхан гарууд ирж идэлцэнэ. Ядуурлаас дөрвөж байна гээд, гартаа ээмэг- чихэндээ ээмэг зүүсэн гял цал хүмүүс ирнэ. Харин тэр мөнгөөрөө тэднийг тэжээж буй улс орны хүмүүст хүндэтгэл үл үзүүлнэ, бага багаар тэдний дургуйг хүргэнэ. Хорыг малтана, хэрэгтэй хэрэггүй үгээр шарыг нь үзнэ, хуурхыг оролдоно. 
 
Тэр хүмүүс нь ардчилалын төлөө долоон сарын нэгнээ ярьж, улиг болсон ардчилалын төлөө өргөсөн золиосоо яриад эхлэнэ. Монголын төлөө, гал голомтын төлөө. 
 
Гэхдээ нэг гоё юм нь тэдний нэг нь ч буцахыг хүсдэггүй байхгуй юу. Ирчээд буцахад их харамсалтай л байна гэсээр нус нулимсаа хацардээрээ наагаад эхлэнэ. Жагсаал цуглаанаар цагдаад баривчлагдан хэмхэртлээ зодуулсан хэрнээ, яаж хилийг гарсан, яаж бичиг баримт бүрдүүлсэн, яаж билет авсан гэдгээ ч тайлбарлаж үл чадна. 
 
Тэр болгоныг нь би орчуулах болно, тэд миний хувьд хүмүүс биш- зүгээр л нэг ажил. Ажлаа би сайн хийнэ, хэлсэн болгоныг нь зөв ба хэлсэнээр нь орчуулна. Тэрнийхээ төлөө ажлыхаа хөлсөө хүртэнэ, монголд байгаа ар гэрийхэндээ явуулна- тэр нь Монгол Улсын баян болгоход бага ч гэсэн хувь нэмэр болно гэж би итгэж явдаг юм. Одоохондоо хичээх л хэрэгтэй. Гэвч энэ бүгдийг харах, орчуулах, хулгайч хүн бид бүгдийн нэрийг унагааж- хэдэн шоронгийн хадааснууд ЭНД, жаргалтай газрын хишгийг хүртэхийн оронд нэг нэгнээ хутгалж зодож, архидан танхайрч, унаа машин хулгайлж, хүчиндэж байхад итгэл ертөнц лүүгээ нөхцөхийн чагтага тасран алдрах юм. 
 
Давхар стандарт уу? Үгүй ээ. Энэ бол амьдрал, хүчтэй нь сулуудаасаа шүүгдэж буй хэрэг. Монгол хүн малаа иддэг гэж үнэн юмдаа. 
 
Энэ бол 1937 оны суртачилгаа. 

05:58 - 2009-07-06 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax