| जगन्नाथ |
An expected BriefingНэгийг үзэж, хоёрыг бодов. Хөгжил, аль эсвэл өөрийгөө эерэг талаас дэлхий дахинд таниулна гэдэг, 5 жилийн дараа Азийн бар болно хошгоруулахаас тэс өөр зүйл л дээ. Энэ клипийг үзээд, МИАТ-д утастаж байснаа санав. Ер нь манай оронд зочилдог жуулчдын хувьд, Монгол улс МИАТ-аас эхэлдгийг дурдах хэрэгтэй. Европ тивд МИАТ-ын төлөөлөгчийн газар утаствал, нилээд олон удаа залгаж байж холбогддог. Ер нь МИАТ хүний цаг алдгийг, Европт байдаг залуучууд сайн мэддэг байх. Яаж ийгээд арга бодоод, танил талаар тийзээ зохицуулахад хүрдэг. Манайхан өөрсдөө яаж ийгээд л болгочихдог. Харин Монголд аялж байсан жуу... 23:18 - 2012-11-12World War ZЯмар гоё, дажгүй зомбонууд бэ. Яг л Left4Dead 2 тоглоомын зонбо л гэсэн үг. Киног бол ингэж хийж байх хэрэгтэй- тархи толгойг эхэлж зууван, дараа нь дөрвөлжин, дараа нь гурвалжин болгож, харин нүдийг бөв бөөрөнхий хэвээр үлдээж байх жишээтэй. 03:28 - 2012-11-10Линк шидүүлсэн чинь...
Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох бай...
22:37 - 2012-10-17Хэд хоногийн өмнө
Рендерфарм гацаж, 2 долоо хоногийн хамаг ажил үгүй болов. Аврах ажиллагаа нийтдээ 1 долоо хоног амралтын өдөргүй шаардав. Хар үүрээр гараад, шөнө ирээд толгой дэр нийлүүлсэн үгүй тас үсэрнэ.
Цэвэр агаар гэж юу байдгийг мартчихсан тууж байна. Гадаа гарсны дараа, "Ямар мангар нь софтбоксгүйгээр ийм хурц гэрэл асаачихдаг байна аа?" гэж бодож билээ. Тэр гэрэл цацруулаад байгаа дугуй шар юмыг юу гэдэг юм болдоо? Дарга: "Үүнийг нар гэдэг шиг санаж байна. Би нэг ухаантай хүний бичсэн номоос олж уншсан. Гэхдээ би 100%-ийн итгэлтэйгээр хэлж чадахгүй" гэв. Нар гэж ийм юм байдаг юм бий... ... 00:29 - 2012-10-16Хөшөөний эсрэг тэмцэл үргэлжилсээр
“Улаанбаатар” зочид буудлын өмнө байдаг В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. 58 жилийн өмнө сүндэрлэсэн уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон. Дуудлага худалдааг 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. Хөшөөг 13.00 цагт буулгана.
Өөрийн эрхгүй өнгөрсөн зууны 20-иод оны байдал санаанд буув. Тэр цагт өнгөрсөн үеийг санагдуулсан бүхнийг сөнөөж, оронд нь "Баяжигтун!" лоозонгийн дор өмнө байсан бүхнээ эхэлж нийтийнх болгож, дараа нь хувьчилж байсан түүхтэй. Эвдэж сүйтгэхдээ, улайрсан олон нийт түүхэн үнэт дурсгалаа шатаан нурааж, тонон дээрэмдэж, бай... 19:39 - 2012-10-13Бараг л үзэн ядалт
Миний нэг үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддаг нэг юм байна аа? Юу бэ гэвэл, зарим хүмүүсийн Ф ба П үсгийг хооронд нь хольж хутгадаг байдал. Жишээлбэл: "Харри Фоттэр", "фринт", "Фарис". Эсвэл "Би дээр үед фоостолж байсан". Бага зэвүүд нь "Поон", "паакс", "потоошооп" ордог. Сүүлийнхэд нь бараг дуртай гэж хэлж болно. Байн байн давтахаар, маань ч юм шиг санагддаг. Ф үсгийг П үсэг болгодог нь нээг их сүртэй зэвүүцэл хүргэдэггүй, угаасаа Ф монгол хэлэнд байгаагүй. Харин эсрэгээрээ, П-г Ф болгодог нь надад хамгийн сонин санагддаг. Аан харин п.зда гэдгээ ф-зда гэж нэрлэхгүй байдгийгаа, бас тэгж б...
23:44 - 2012-10-12ХоббитНэг мэдэхэд бэлэн болчихсон байна. 22:58 - 2012-09-19Алс холын аян замд
Аян замд гарах сайхан байдаг. Тэр тусмаа Пинк Флойдыг сонсон, аян замд гарах сайхан байдаг. Бодролд орон, галт тэрэгний цонхоор эрээлжлэн өнгөрөх байгалийн гоо сайхныг ажиглах сайхан байдаг. Саад бартааг даван туулж, алдаатай оноотой бүхнээ ардаа орхин, өөрийн зорьсон зорилгодоо алхам алхмаар ойртож байгаагаа ойлгох бүр ч сайхан. Энэ үед зүүрмэглэн, галт тэрэгний дугуй чагнан алс хол одох сайхан.
... 18:19 - 2012-07-21Өнгөрсөн хэдэн хоногийн тухай
Өнгөрсөн хэдэн долоо хоног адал явдлаар дүүрэн өнгөрөв. Адал явдлын үр дүнд нэг мэдсэн чинь 5 кил турчихсан байв. Өмнө нь ч нээг их сүрхий тарган байгаагүй л. Гэтэл толинд хартал, өөдөөс араг ясны шог зураг мэндчилж байв. Энэ нь мэдээж хэрэг өөрийн гэсэн давуу талтай: орой үдэш ховдоглолгүйгээр, үргэлж хөдөлгөөнтэй байхаар нойр ч сайжрах юм. Өмнө нь л гэхэд, дэр толгой нийлүүлсэн тохиолдолд 5 минутын дотор унтдаг байсан бол одоо улам бүр хурдсаж, тэр дороо нам унтдаг болсон.
Улмаар унтаж болдог болдоггүй байдалд унтдаг болсон- галт тэргэнд, автобусанд, жорлон дээр суугаа байдалтайгаар. Сүүлий... 20:32 - 2012-06-04Блогийн дизайнаа өөрчлөв![]() Давгүй ч юм шиг. Өмнөх шигээ үлдээсэн нь дээр ч юм шиг. Ямартай ч, түр хаагдаад дахин нээгдлээ. 22:47 - 2012-03-13 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |