| जगन्नाथ |
Хагакүрэ-гээс иш татав
Нэгэн хүн Осакад алба хааж дууссаны дараа гэртээ ирж гэнэ. Нутгийн хүмүүс нь түүнийг хархаар цуглаж гэнэ. Гэвч удалгүй тэд бүгд түүнийг дооглон инээж эхлэв- учир нь тэр хүн Камигата нутгийн аялгаар ярьж байж. Үүнээс бодвол, олон жил Эдо эсвэл Камигата мужид удаан амьдарсан хүн өөрийн аялгаа мартахгүйн тулд анхаарал тавих ёстой гэсэн үг.
Гэрээсээ хол байгаа хүн бусдын ёс заншилд дасдаг нь ердийн хэрэг. Гэвч өөрийн мужийн ёс заншлаа хөдөөнийх гэж тооцох нь болхи бөгөөд тэнэг явдал. Эсвэл бусдын ёс заншил хүлээн авч, өөрийнхөө ёс заншлаа хаяна гэсэн бодол мөн адил, ихэд болхи! Өөрийн мужийн ёс за... 19:00 - 2010-06-26Сонин уншсаны тухайСонин гэж сайхан эд шүү. Уншихад их хөгжилтэй байдаг. Мөн интернетийн эрин эхэлснээс хойш иргэдийн тархин дахь баас нь сээгийгээр дамжуулан энэ тэнд нялагддаг! Алгаа ташин ажиглахаас өөр яахав, ажиглалтын бэлээхэн материал сүрэг сүргээрээ бэлчиж байгаа юм чинь! Жишээ нь нэг нетийн сонин хэвлэл маш олон гадаад (хятад ч гэж яг хэлэхгүй байгаа юмаа!) иргэд Монголд ажиллахаар ирж байгаа юм байх гэж мэдээлсэн байх юм. Иргэдийн баас нь буцалж, үй бумаараа бухимдах юм. Тэгээд бас МАНАЙ байгалийн баялаг, МАНАЙ нүүрс, МАНАЙ газар гэх мэтчилэн яриа өрнүүлэх юм. Нэгэн болж байсан явдал санагдлаа- манай... 17:22 - 2010-06-24Үнэрлээд аль даа, андаа!
Афганистанд саяхан триллион буюу 1.000.000.000.000.000.000 ширхэг гадаад янчаанаар үнэлэгдэх байгалийн баялаг олдсоныг зарлах нь тэр. Мэдээж ардчиллыг харанхуй газарт авчирсан америкчууд үнэлгээг гаргаж тогтоосон- мөн ардчиллыг авчрах явцад гарсан зарлаг чирэгдлийн төлбөр гэж ойлгож болно.
Бид алтандээр суусан гуйлгачны тэргүүн байрыг алдах нь тэр: одоо Афганистан дэлхийн хамгийн баян орон болж хувирлаа. Энэ баярлах шалтгаан мөн гэж бодож байна. Бид нарт баярлах шалтгаан харин биш. Одоохондоо Америкчууд зүссэн ногоон цаасаа ямар нэгэн үнэтэй гэж ойлгуулахын тулд байдгаараа чармайж буйн хэрэг- ... 23:18 - 2010-06-16Шударга ёсны тухай
Аль дээр, нэг хэсэг Блогмн унтраад асаад сонин сонин болж байсан даа? Бодвол их чухал юм болоод л, Алмас маань бусад гишүүдэд үглүүлэн сэрверийг нөхөөд сууж байсан байх. Бичих донгоо тэр үедээ дийлж чадалгүй, иймэрхүү хэдэн юм бичээд сууж байснаа саналаа:
-xxx- Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: “Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!” гэж хашгичих юм. 01:23 - 2010-06-08Сүргийн тухай
Ганц ч биш удаа байн байн сонин ярианы сэдэв хөндөгдөж байсан- зарим нь энэ блогт энгийн бичлэг маягаар, эсвэл саяхан л гэхэд сүргийг програмчлах тухай зухас яригдачлаа... Энэ сэдвээ бүр жинхэнэ нийгмийн сэтгэл зүйчидтэй ч ярьж үзлээ. Нийгмийн давхарга, язгуур гарал гэж. Эсвэл эртний энэтхэг агаа нарын хэлж заншиснаар каста буюу варна.
Миний бодлоор энэ эртний ойлголт нь одоо хүртэл хүн төрлөхтөнд маш хүчтэй өөрийгөө илэрхийлсээр. Энэ үзэгдлийг үгүйсгэх нь тэр тусмаа миний чиний чанагддаг тамын тогоо шиг нийгэмд маш их сөргөөр нөлөөлдөг гэж санагддаг. Манай нийгэмд маш олон нарийн гудмууд бай... 03:16 - 2010-05-29Шашнуудын тухай
Тэгш тоотой 819 бичлэгтээ зориулаад шашны сэдэв хөндмөөр байна. Hэг мянга долоон зуун хорин нэгдэх удаа сонссон асуултанд хариулмаар санагдлаа: Чи шашин шүтдэггүй юм бол яагаад бидний өвөг дээдсийн шүтэж байсан шарын шашин муулаад байгаа юм? гэж. Шарын шашиндаа бишээ. Өнөөх лалрын лалдаа ч биш, бас тэр баас хүргээд байгаа есүс ч биш.
Энэ бүгдэнд нэг мөсөн нэг бичлэг хийгээд, энэ сэдвийг тэр чигээр нь хаачья. Би шашин шүтдэггүй. Шашингүй үзлээ бусдад тулгахдаа ч биш, шашинтай үзлийн төлөө ч биш. Аль альнийх нь ч төлөө биш гэсэн үг- угаасаа энэ асуулт бол "чи шаварцниггирын төлөө юу, эсвэл истал... 16:00 - 2010-05-28Le Horde киноны трейлэр ба хэл судлал
Зомбитой киноны сэдэв зөв дэлгэгдсэн байна- "Үхдлүүдийн мандалт"-тай нэг тоонд орчмоор харагдаад байх чинь? Kанны кино наадамд сайн кино бол байна дөө, байна!
TAAANK! (Left4Dead2) (c) ... 20:09 - 2010-05-20Шанхай дахь Английн павильоны тухай
Олон улсын үзэсгэлэн худалдааг харах гэсээр чадсангуй өнгөрлөө (Shanghai World Expo). Нэг л юмыг харах гэж тэр- Англи Улсын павильоныг. Энэ барилгыг юу гэж нэрлэхийг бүү мэд- дизайн уу, эсвэл уран барилга уу, эсвэл шинэ технологи уу? Тэд бүгдийн цогц нийлбэр гэж ч бас болно байх.
Учир нь юундаа гэвэл: Heatherwick Studio-гоор зургаа гаргуулсан уг барилга нь 20 метр өндөр, 60 мянган нарийн акрилэн гуурснаас бүтсэн юм. Тэр гуурс нь салхинд найган хөдөлж, өдрийн турш нарны энерги цуглуулдаг юм. Орой нь тэр энерги нь гэрэл болж хувиран, барилгын доторхыг гэрэлтүүлж, шөнөөр иймэрхүү харагдуулдаг гэн... 21:30 - 2010-05-17Хөөрхөн юмө.
Нэгэн удаа Хожжа Насрэддин үхэж гэж зүүдэлжээ. Үхээд, ийш тийш хартал- нэгэн сайхан цэцэрлэгт байх юм гэнэ.
"Ямар сайхан цэцэрлэг бэ, эгдүүтэй хөөрхөн тоть шувуу бэ" гэж тэр бодоод, модны дор хэвтэн, амарчээ. Удалгуй мань эр уйдаж: "Одоо нэг сайхан гэдсээ дүүргээд орхивол ч..." гэж бодтол, нэгэн царайлаг залуу эр газар доороос гарч ирээд, түүнд амттай сайхан хоолоор зассан ширээ авчирч гэнэ. Насреддин амаа ололгуй идэж аваад, юун залуу бэ гэж асуужээ. Өнөөх залуу нь: Би таны зарц билээ. Таны хүссэн болгоныг тэр дор нь биелүүлнэ! гэж. Насреддин: Алив тэгвэл, хөгжимчидийг урь, бүжиглэн цэнгэж н... 21:11 - 2010-05-08Хүйс хоорондын дайны тухай
Хүйс хоорондын дайн гэж юм ид өрнөж байх юм- хуруу гар, компьутр хайлтал, жад сэлэм хугартал үзэлцэж байх юм.
Энд тэнд иргэд бичээд, нэг нэгнээ мяалах юм- ямар учраас гэдгийг удаа дараа уншиж судласан боловч, хариу олдсонгуй. ГЭВЧ! Зарим үл ялиг зөрүүг сайтар ажиглаваас, ХОЛИВАР эхлүүлэх болсоны шалтгаанууд харагдах шиг болно. Хүйс хоорондын ХОЛИВАР ихэвчлэн дараах суурь аргумент буюу хөдлөшгүй баримтандээр тулгуурлагдсан байна:
15:02 - 2010-01-26 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |