जगन्नाथ

Аз жаргалын тухай

Биш ээ, энэ өгүүллэгийн тухай биш. Гэвч ойролцоо, нилээд ойролцоо.
Андтай тохиолдсон явдлаас ярьмаар санагдаад болдоггүй. Аз жаргалын араас хөөн мөшгөсний тухай нэг сонирхолтой яриа.
Анд бид хоёр жилийн өмнө дулааны тоолуурны чанараас шалтгаалан, хэмнэл их гаргаж болдог тухай ярьж байсан юм. Тэр тоолуурыг авахад, ойролцоогоор 3 сая төгрөг. Гэвч хөршүүдтэйгээ нийлж авах юм бол, орцнынхондоо ч, андад ч тэр бөөн бонус. Бүр хэн хэндээ- андад, хөршид, за халуурч ярих юм бол төр улсад хэмнэл.

Анд тоолуурын талаар сайтар тунгааж бодож гэнэ. Хэн л хэдэн гурван зоосоо илүү үрэн таран хийхэв, авдаг хэрэг гээд орцоор нэг шуугиан дэгдээж, мөнгө цуглуулж эхэлжээ. Санаачлагтай гар л даа. Мөнгө цуглуулах үйл ажиллагаа хавар эхлээд, 12 сарын сүүлээр дуусаж гэнэ. Нэг орцонд 20 гэр бүл амьдардаг гэхэд, 10% нь мөнгийг өгөөгүй- ажилгүй, мэргэжилгүй гэдэг шалтгаанаар.

Тэр хооронд: мөнгийг луйвардсан хэргээр байн байн андын үүдийг цагдаа тогшдог болж гэнэ. Учир нь сайн санаат хөршүүд нь мөнгийг нь луйвардсан, луйвардсан мөнгөөр архи уусан гэж цагдаад мэдэгддэг байжээ. Гэвч анд маань архи уудаггүй (сонин байгаа биз, монгол биш юм болов уу? Хе-хе) тэр мөнгийг хулгай, луйвар, дээрэмд алдахгүйн тулд хадгаламжын дансанд хийсэн байж. Дэвтрийг үзүүлж гэнэ, санаа нэгт хөршүүддээ. Хөршүүд нь мэдээж хэрэг, тэр дороо хадгаламжын хүүгээр амьдардаг луйварчин, адгийн шаар, олон түмнийг хууран мэхлэгч хэмээн мэдэгдэж, дахин дахин цагдаагаар сүрдүүлдэг байжээ.

За тэр яахав. Анд маань бодож бодож, эцэстээ хамаа алга гэж бодоод, мөнгөө хөршүүдийнхээ 10% өмнөөс өөрөөсөө мөнгө гаргаж, барилгын зах орж гэнэ. Тэр хооронд дулааны тоолуур нь 3 биш, 5 сая болсон байж. Дахин өөрөөсөө мөнгө гаргаж, бас хадгаламжын хүү бас овоо эргэлдсэн хэрэг. Хаширсан юм болохоор, дэлгүүрийн худалдагчаар падааныг нь  гаргуулж, СӨХ-ийн гарыг мялаасны дараа, ашгүй нэг юм тэр зовлонтой мөнгө хэмнэгчийг зоож гэнэ.

Одоо бодоод үзвэл, овоо мөнгө хэмнэгдсэн- ирээдүйдээ ч хэмнэлтэй байх шинжтэй. Дулаанаар хэмнэсэн бонусаа хамаад, дээшээ хараад хэвтээд баймаар. Гэвч тоолуурын мөнгө цуглуулах хооронд: андын унааны лаакийг нь хурц юмаар сийчээд хаясан байж. Банканд мөнгийг хадгалж байгаа сураг тарсны дараа, унааных нь гэрэл, нүүрэн шил хоёр "өөрөө" хагарсан байж. Ажилгүй хөршийг жижүүр болох уу гэж асуутал, өнөөх нь өөдөөс нь: "Мөнгө хэдийг өгөх бэ" гэж асуусан юмсанж. Анд: "Мөнгө өгөхгүй- чиний өмнөөс бид бүгд мөнгө нийлүүлж байж тоолуур авсан, чи харин өдөрт нэг удаа тоог нь бичиж аваад бай" гэтэл, үүдээ өмнө нь тас хийтэл хааж гэнэ.

Одоо анд маань зун өвөлгүй халуун устай байх санаатай, орцыг халуун усаар хангах бойлер авна гэж наадын. Залхаагүй юу? гэж асуухад, залхсан гэж хариулсан.
Гэхдээ одоо бодоод л байгаа гэнэ: хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу... Хаячдаг ч юм билүү гэж бодоод явж байгаа гэнэ лээ. Ийм үед хөгжил маш ойрхон.

20:27 - 2011-01-14 - Сэтгэгдэл бичих

hahahaha ajilgui hun shuudee.

123 (зочин) - 13:45 - 2011-01-16

yag iimerhuu yum tohioldood bn, manai bairiig mergejliin comiss huleej avaagui uchir oron suutsnii kontor, SUH 2 ni avdaggui gene, barilga bariulsan nuhur zalhaad hayaad alga bolson, tok us dulaanii tulburiig tsugluulj tuluh hungui bolsnoos bain bain us tok esvel dulaan haaj daramtlana, daraa ni haasan zalgasannii tulbur geed buun ur nemegdene, ingeed manai bairnii 2 egch bid 3 neg ih zavtai, hiih ajilguidee ch bish, uur hudluh sanaa zovoh hungui l bolhoor sain duriin SUHiin uureg guitsetgeh bolood, suuld ni mungu tsugluulj idej uusan gej zagnuulaad yavj bnoo, hergelsen munguu tulj chaddaggui hunuus ter buu hel hurshuudeesee tok hulgaildag hunuus ch baidag yum bnlee... ewiidee bidnii heden mongolchuud...

Charis - 23:27 - 2011-01-14

юуг хүлээнэ гэж..?

AmonRa - 20:44 - 2011-01-14

hogjiltei l yum bilj deee

neeren zarim hvmvvvs oooriinh ni toloo gedgiig eroosoo oilgohgv bj tvrvvleed yamar neg yum hiijih yumaa tee.. vvl ni bid jaahanl hvleegeed surjuul. gehdee hvleene geed l nasaaraaa hvleetstei bh bish l dee tee..

ene bol gantshan minii l oron zai - 20:37 - 2011-01-14

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax