जगन्नाथ

Америкийн индианчуудын тухай

Америкийн индианчууд гэж хүмүүс бий. Америкийн уугуул иргэд гэж заримдаа нэрлэгддэг- энэ нэрнээс маш их юм ойлгож болно. Тэд өөрсдийн нутагтаа ад үзэгддэг, өөрийн газар нутгийнхаа эзэд байхаа больсон гэсэн үг.

Тэдний нойрмог ухааныг нь өнгийн даавуугаар хуурдаг- тэд харин маш баяртайгаар тэр өнгийн даавууг нь шүтэж тахидаг. Маш дуртайгаар, бүр баяртайгаар өөрийн хүүхдүүдээсээ газар нутгаа хулгайлдаг, бүгдийг нь өнгийн цаасаар сольсон ард түмэн. Шаварт хутгалдан одоо амьдарч байгаа- тэр хутгалдах шавар баасаа энгийн, байдаг л зүйл гэж ойлгодог. Өөдлөх хэрэггүй, энэ баасандаа амьдрах хамаагүй амар гэж үздэг.

Тэдний халаас гэж юм байхгүй- тэдний халаасанд байдаг гөөнгө нь ухаалаг цагаан агаагийн халаасанд явдаг. Цагаан арьстан агаа ч, улаан арьстан донгио хоёр энэ үзэгдэлд дассан. Сандарч, гайхах юм юу ч байхгүй. Хэсэг их гайхдаг байсан- жишээ нь "Bury my Heart at Wounded Knee"-д харуулдаг шиг. Гэвч одоо дээрэмдүүлж, доройтуулж, хульхидуулж байгаадаа бүрмөсөн дассан.

“Тэдний” гэгддэг төрийн аппарат нь төрөл бүрийн аргаар ард иргэдийнхээ тоог цөөлдөг. “Тэднийх” гэгддэг олон нийтийн мэдээллийн машин нь иргэдээ муулж, дорой мангуу тэнэг болгодог. Гэвч улаан арьстнууд үүнээс сэргэмжлэх бүү хэл, өөрсдийн зулзагтаа харь хүмүүсийн үнэн заадаг. Дийлэнх нь сэтгэлийн хат, өөрийн ухаан байдаггүй.

Бага зэрэг сэтгэлийн хат, бага зэргийн ухаан байсан бол, тэд өөрсдийгөө аврах бага болов ч хөдөлгөөн гаргаж, өөрсдийнх нь өмнө тулсан асуудлын шийдвэрийг олохыг хүсдэггүй. Энэ учраас тэдний ирээдүйг өөр агаа нар шийддэг. Тэд зуун жилийн тэртээгээс мөхөж эхэлсэн. Гэвч хараад байвал, тэд өөрсдийн байгаа байдлаа ч, ойрийн ирээдүйгээ ухаарахыг хүсдэггүй. Ойр зуурын зугаа цэнгэл, казино, архи гэж явдаг.

Бардам америк уугуул иргэд гэж нэг иймэрхүү ардууд бий. Юу санагдуулж байна, андаа?

15:41 - 2011-01-14 - Сэтгэгдэл бичих

мэдэх ч юм алга...

luna - 20:27 - 2011-01-18

хахахахаха.

dadido - 19:55 - 2011-01-18

индианчууд цагаан арьстангуудад хуниулхаасаа өмнө бас л ингэж бодож байсан байх даа...

AmonRa - 15:05 - 2011-01-18

Архидаад садарлаад явах ч сайхан шүү. Заримдаа ч хэт их юм бодсоноос зугаа цэнгэл хөөсөн нь дээр ч юм шиг

dadido - 20:04 - 2011-01-17

Монголын цус тэдний дотор гүйдэг гэж хэлэхийм байна лээ. Бидэнд тэдэнтэй адилхан зүйлс их бий...

Хүслийнжигүүр - 17:50 - 2011-01-14

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax