जगन्नाथ |
Аз Жаргалын тухайЭрт балар үед бичиж байсан эссе маань гэнэт санаанд буулаа:Жаргал ба үргэлжлэл: Жаргал-2 Энэ 2 эсседээ би хүний амьдрал, хорвоогийн жам, бас өөрийн байр сууриа олоx, өөрийн хэн болохоо олж ядаж байсан үедээ бичиж байсан өгүүллүүд юм. Энэ эссег бичсэнээс хойш их цаг ч өнгөрч... Бүхэл бүтэн 5 жил. Мэдрэмж, мэдлэг, жаргал зовлонгоор дүүрэн 5 жил. Их юм болж өнгөрлөө тэр цагаас хойш. Эргэн дурсвал- өнөөх л гэгээрэл гэдэг хажуу эргэн тойрны хэнд ч хэрэггүй боловч, олохыг эрмэлзсэн хүндээ зүгээр ч нэг олддоггуй мөртөөн дундаршгуй их баялгын далай. Жаргал Өтөлж байгаагаа тэр гэнэт ухаарчээ. Өнөө өглөө нуруу нь өвдөж эхлэсэнээс тэр үүнийг ойлгосон болов уу, эсвэл уржигдар тэтгэвэртээ гарах хугацаа нь ирсэнийг ойлгосондоо байгаа болов уу. Эрийг цасаа гэж... Мөнх залуу явах юм шиг л юм бодоод, хэ...Тэр ажилдаа яарах хэрэггуйгээ ойлгожээ. Бас өнөө өглөө тэр ганцаараа байх сайхан завшаан олдох нь тэр. Хүүхдүүд ажилдаа гарцгаан, ач нар нь сургуульдаа явцгаасан. Тухтайхан шиг, сонин дэлгэж байгаад, өглөөний цайгаа идэх нь тэр. Тэр цонхноос нүүрлүү нь тусах өглөөний гялалзах зунлаг нарыг өөдөөс нь ширтэж -Мөн ч сайхан өдөр болохнээ. Гэж өөртөө шивнэн суниаж, сайхан настренээр өөрийгөө цэнэглэв. Тэр өглөөний хоолоо идсэний дараа, өөрийгөө зугаацуулах хийх юм харав. -За юуч гэсэн гадаа гарчаад ирье. Гамбаатай уулзаадхья, түүнтэй цуг нэг юм сэтгэнэмц! Тэрээр хуучин андийндаа очин, тэд цуг нэг шил архи ууцгаан, шатар тоглоцгоов. Нилээд орой болсон хойгуур тэр гэртээ Гамбаагийхаас ирж, охиныхоо халаасан шөлнөөс нэг идчээд, орондоо оров. Маргааш өглөө нь бас л адил өнгөрчээ. Сарын турш энэ байдал үргэлжлэн, охин нь түүнийг багахан уухыг гуйв. Гэвч тэр хичнээн амалсан ч, уухаа тэр болихгуй байв. Гэтэл жилийн дараа охин нь уйлахаад эцэгийн сэтгэл нь уярав. Тэр үнхээр уухаа больж, харин уйтгартаа дийлэгдэн, сонин сэтгүүл л гэртээ эргүүлдэг болов. Гэтэл нэгэн нарлаг сайхан өглөө, тэр өглөөний чийг үнэрлэхдээ гэнэт хамаг амьдралаа дэмий өнгрүүлснээ ойлгожээ. Хамаг залуу нас дэмий... Хайран сайхан залуу нас миньдээ. Тэр толгойгоо тэврэн, хэсэг санаа алдан суув. Дахин дахин тэр орон сууцаа тойрон алхав. Гэнэт тэр санжээ. Тиймшүү дээ, би яаж мартдаг байна...! Бас л яг ийм сайхан зуны гялалзах наран, би тэгэхэд жаахан байсан, 5 настай байна уу даа... Гэж тэр дотроо шивнэн, инээмсгэлэв. Тэрний инээмсэлсний учир тэр бага насныхаа дурсамжыг сансанд нь байгаа юм. Тэр жаахан жаал байхдаа, эцэг эх нь цэцэрлэгт нь хүргэх үедээ, байрныхаа өмнө өнгөрдөг байжээ, харин тэр үедээ цэвэрлэгчийг анх харж, байрны цэвэрлэгч болох юмсан гэж мөрөөддөг байсан! Тиймээ, тэгэхэд бүгд түүнтэй мэндэлж, түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг байсан. Харин тэр байрны цэвэрлэгч бас бүгдэнд инээмсгэлэн цаашаа хариуцлагатай болох цэвэрлэгчийн ажлаа үргэлжлүүлдэг байв. Тэр энэ бүгдээ санасандаа их баярлан, жаахан хүүхэд шиг тог тог инээв. Тэр өглөөнөө тэр цэвэрлэгч болж, дэмий өнгрүүлсэн амьдралаа мартан, баяртайгаар хамаг амьдралаа мөрөөдөж байсан, биэлсэн мөрөөдлөө амтлан мишээж, явган зам шүүрдэж байв. Үргэлжлэл бий. 2005 оны 5 сарын 17. Жаргал 2 (Үргэлжлэл ) Хангалуун сэтгэлтэйгээр тэр хөргөгчрүү алхан, нууцаар хиамнаас нэг хэрчим хэрчиж аваад, амруугаа чихив. Хар цай шүүгээнээс гарган, аль болгон чимээгүй хөдлөхийг хичээн, ус халаав. Санаандгуй халбага унаган, хэсэг чимээгүй эхнэрээ сэрсэн эсэхийг сонсож зогсов. -Ашгуй сэрсэнгуй.... Эхнэр нь түүнийг цөс нь муудсан болхоор хар цай уухыг хориглосон юм. Тэр залуу эмчийн хэлсэн үг болгонд итгээд тэр, дэмий л мөнгө үрэх юм... Тэгээд ч одоо удаан амьдрах биш... “Бөөр элэг муу, тэгээд бас дээрээс нь цэвэрлэгчийн ажил хийнэ гэнэ шүү” зэвүүцэж байсныг нь яанаа. Даанч элэг нэг эхнэрээ гомдоогоод байлтаа нь биш, “Миний төлөө зүтгэж байгаа шүү дээ” гээд тэр санаа алдан, байхуу цай өнөөдөртөө бага уухыг шийдэв. Гэтэл гэнэт хаалганы хонх тас хийтэл харанхуйг хэрчин, хангинав. “Яасан лияйтай хог нь шөнө дунд ирдэг байна!” гээд тэр хаалгандээр очин, хаалгаа нээв. Үүдэнд ач хүү нь биш, харин Хүслэн инээмсгэлэн зогсож байв. -Үгүй, энэ чи чинь мөн үү?- Гэж өвгөн хэлж, хэсэг амаа ангайн Хүслэнг гайхсан нүдээр ширтэв. -Оруулахгуй юмуу?- Хүслэн гайхсанд нь инээд нь хүрсэн янзтай инээмсгэлж байв. -Хөе, алив ороочдээ, гэхдээ чимээгүй байгаарай, аз болж эхнэр сэрээгүй юм шиг байна, арай аярхан хонх дугаргаж болсонгуй юу, манай хэд бүгдээрээ маргааш ажилтай... гээд тэр өвгөрсөн яриагаар худран хурдан шивнэн, Хүслэнг оруулав. -Алив, гал тогооны өрөөрүү орцгое! Гээд чимээгуй дагуулан оруулав. Хүслэн тал тал тийшээ харан, дооглонгуй толгойгоо дохив. -Чи ч бүр өвгөн өнгөндөө орцон байх шивдээ... Мөнхийн залуу явна гэсэн үг чинь яалаа, айн? Хаха- Хүслэн шүдээ яралзуулан, инээв. -Харин чи хэвээрээ байх шивдээ, мөнхийн залуу, айн? Гээд хөгшин анд нь түүний үрчлээгүй залуу нүүрийг нь харж байв. -Чи харин шүдээ хаана гээчээ вэ, өвөө! гээд Хүслэн цааш инээгээд байв. Өвгөн, түүний инээхийг үл тоон, ширээ бага сага засав. -Хиам идэх үү? За байхуу цай л байна, уухуу? Гэсний хариуд Хүслэн өргөн мөрөө хавчин: -За өөр юмаар андаа дайлахгуй юм бол яай гэхэвдээ, байхуу л ууж өөрийгөө баясгахааас! За алив, хийгээд өг, гэж тэр аягаа ойртуулав. Өвгөн инээмсгэлэн түүнд цай хийж өгч, элсэн чихэр ойртуулав. -Мартаа юу, би чихэргуй уудаг шдээ. -Харин би хөгшрөөд ирсэн чинь бүүр амттай юманд дуртай болчоод, нерв тайвшруулдаг гэнэ үү, тийм чихэр охин авч өгсөн, тэрний амтанд нь орсон уу, яасан, байнга л чихэрлэг юм идмээр санагддаг болох юм байшдээ. Тэр хоер чимээгүй инээлдэн бие биенээ сонжин ширээний ард хэсэг суун, шивнэлдэн ярилцацгаав. -Чи ер нь яаж ийм сайхан өнгөлөг хэвээрээ байнаа? Нууцаа хуваалцаач, андаа! -Юу байхавдээ, байгаагаараа л байсан, хэвээрээ одоо ч байж байна, нууц гэх юм алга даа... Чи харин яасан эрт өтөлж байх юмбэ? -Эрт гэж, нөгөөдөр 60 хүрлээ шдээ, бас одон медалиар шагнана гэж байх шиг байлээ, бүү мэдээ... Ихийг үзлээ, энэ 60 насандаа, ихийг ч хийлээ... Амьдрал утгагуй өнгрөөгүй л гэж бодож байна -За за, наад яриагаа эхнэр хүүхдүүддээ ярьж үз, харин надад чи худлаа хэлэхгуй биздээ -Хехе, нээрээ чамтай ярьж байгаагаа бүр мартаж орхиж... Чамаас ямар юм нуух биш -За тэр яахав, нэг хатуухан юм гаргаад ир, байгаа л биздээ. Мөндөө эн Хүслэн... Хэвээрээ шүү, яг хэвээрээ! Ихэмсэг зантай юм шиг харагдаж, ба аашлах боловч, найзнартаа зориулж сүүлчийн төгрөгөө өгөхөд бэлэн, хэнэггүй, гүндүүгүй Хүслэн... Гал тогооны өрөөний бүдэг гэрэлд өвгөн сандал аяр гэгч хөдөлгөн, дээр нь гарч зогсон шкафны дээд нүднээс гоемсог шилтэй гадаад сархад гаргаж ирэв. -Би ганц л хундага ууна шүү, элэг муу... гээд өвгөн сархад хундаглан, түүнд ахиухан, өөртөө багахан хийсэн хундага ойртуулав. -Хоеулаа чинь хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ, өвгөн? Гэж өвгөн Хүслэнг асуув. -20 жилийн өмнө үү? 30 уу? Мэдэхгүй юмаа... -Их ч юм өөрчлөгдлөө шүү... Намайг ийм болчоод, тусгай хоол идээд сууж байна гэж бодоочгуй шүү... Бид хоер ямар байлаа даа, айн? Санаж байна уу? Бид хоер яаж цугтаа зурж байлаа? Хүн бүр бидний зургуудыг гайхан хардаг байсан шдээ! Бид ертөнцийн хаад байсан биздээ? Мөнхийн залуу, мөнхийн согтуу! -Миний амьдралын хамгийн сайхан мөчүүд шдээ, саналгуй яахав дээ! Гэж Хүслэн хэлж, дахин шүдээ яралзуулан, -Алив, уулзсаныхаа төлөө! Мөнхийн залуу насныхаа төлөө! Тэр хоер хундага тулган, өвгөн багахан хүртэж, харин Хүслэн бүгдийг нь нэг амьсгаагаар залгилан, ширээндээр таг хийтэл хундгыг буцаан тавив. -За тэгээд, ийм л амьдралтай болсон юм биздээ...-Хүслэн толгойгоо эргүүлэн тал тал тийшээ сонирхосон нүдээр сонжиж эхлэв. -Харин тиймээ, нэг иймэрхүү. -Алив хоёулаа нэг намайг дурсаад, нэг алхаадхья! Хоеулаа тэгж нэг сайхан алхаж шүлэг зохиож, зураг зурах зоригоо цуглуулдаг байсан биздээ, айн... Санаж байна уу? Дахин би чамдээр дахиж хэзээ ч ирэхгүй. -Гэж Хүслэн хэлж, нүдрүү нь ширтэв. -Яаж болдог юмбэ, эхнэр уурлана, нөгөөдөр 60 насны ой болно! Тэгээд гадуур ямарч хүмүүс явж байгаа юм билээ! -Гэж өвгөн толгойгоо сэгсрэн, эрс татгалзав. -Тэр 60 насны ой чинь нөгөөдөр болно шдээ, ямар одоо гэж байгаа биш.... Ийм аймхай болсныг чинь ч бас мэдэхгуй юм байна. 3 эсрэг ганцаараа ноцолдохоос айдаггүй байснаа санаж байна уу? Гэнэт өвгөн угс хийн босож, сэмээрхэн гэрийн шаахаагаа гадны гутлаар солин, хүрмээ өмсөн, Хүслэнг: -За алив, угаасаа би гарч жаахан зугаалмаар санагдаж байсан юм! -Тэгмээрсөн дээ! Гээд Хүслэн ширээний араас босон, хуучин өргөн байсан өвгөний мөрөндээр гараа тавив. Хаалга чанга гэгчийн хаагдахад, эхнэр нь сэрж, хаалгандээр очиж харахад хэн ч байсангуй. Гал тогооны өрөөнд бүдэг гэрэл асч байхыг харсан тэр харахад бас хэн ч байсангуй. Тэр нөхрөө дуудан, хаалгаа нээхэд хэн ч байсангуй. Харин гадаа эрх чөлөөгөө буцаад олсон 60 орчим насны эр, өөртөө итгэлтэй нь аргагуй шөний засмал замаар ганцаараа алхаж байв. Түүнийг Хүслэн гэдгийг тэр буцаад санан, инээмсгэлэн алхаж байв. ТӨГСӨВ 18.05.2006 20:20 - 2010-01-08 - Сэтгэгдэл бичихӨөө баярлалаа! 5 jiliin umnu.....aihtariin kk, ih yum bodogduulahaar l bichsen bnada @хүү: харин л дээ? Ямартай ч хүн бүр өөр өөрөөр боддог болхоор, дүгнэлт нь ч бас өөр байх...
Нээрээ эрх чөлөө гэдэг жаргал юм уу. Хүмүүс жаргал гэж бодсон зүйлсдээ өөрсдөө хүлэгдэж, хамгийн гол нь бусдыгаа хүлж, өөрсдийнхөө хүслээр байлгах гэдэг нь л жаахан тийм. Би ч мөн адил... Жаргал энүүхэнд. Гараа сунгаад л авах хэрэгтэй. гоё бичлэг байнашд. Жаргал аа гэж |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |