जगन्नाथ

Хүүхдээрээ сэтгэхүйн тухай


Нэг марзан зан бий л дээ, хүүхдэд. Ажиглах маш сонирхолтой, тэр тусмаа хийтэй ундаагаар дүүрсэн лааз цоорох мэт сэтгэл хөдлөлүүдийг нь. Инээвэл хагартлаа, бархиран орилж, хором төдий уйлах шиг болдог. Хөмсгөө зангидан, эцгийнхээ гарыг цааш нь түлхэж уурласнаа илэрхийлнэ. Нүдээ бүлтийлгэн илбэчний харуулах илбийг харж, үнэнээсээ итгэсэн байдаг. Хүүхэд амттан идэхдээ хамгийн сайн иднэ- идэж байгааг нь харуулахаас илүү сайн реклам гэж бас үгүй. Хэрэв сэтгэл хөдлөл нь хангалттайгаар гадагшилж, өвчигнөж дууссаныхаа дараа нь нам унтдаг. Хүн бүр л ийм байсан- муу ч зүйл биш. Хүүхэд бол хүүхэд. 

Гэвч хүүхэд зан том болсны дараа ч хүртэл байхаар юу болох уу. Энэ талаар л сэдэв маань үндсэндээ зориулагдсан юм. 
Жишээлбэл нийтийн хоолны газар нэг хүн оочир ажигласны дараа, хоол нь яг ямар үнэтэйг зүгээр л асуух гэж дайрна. Зүгээр л асуух гэж шүү дээ. Хүмүүс "за за, асуу" гэж оруулсны дараа, нэг нэгэнгүй бүгдийг асуусны дараа бүр хоол захиална гээч. "За за, нэгэнт ирчихсэн юм байна даа, оочирлолтой нь биш". 
Эсвэл нэг марзан тохиолдол болж билээ- захиалагч үхэл амьдралын асуудал, амь наана там цаана юм болж байна цаана чинь! гэнэ. Цагийн хувиараа нэг ажиглана. За нэг цаг гаргаж болох юм байна гэж бодоод, бичээд авна. Цаг нь дөхөхөөр нөгөө үхэж хатаж байсан хүн маань байхгүй. Юу болсон, үнэхээр л үхчихсэн юм байхдаа гэж бодоод залгатал, утсаа авахгүй. Дахин дахин залгаж, найз нөхдөөр нь лавлана. Тэгж байж л нөгөө захиалагч маань эргэж утастан, "Асуудал аль хэдийнээ шийдэгдэгчихсэн шүү дээ, та мэдээгүй юм уу?" гэж хариулдаг. "Үхэхээ больсон, цаг нь ч тохирохгүй байна" гэх ч тохиолдол бий. Утастаад хэлчхэж болохгүй байсан юм уу гэхэд, "Асуудал шийдэгдэчихсэн юм чинь, утастаж яадын?" гэнэ. 
Эсвэл нисэх онгоцонд суухын 10 минутын өмнө арай ядан орж ирж, гаалийн ажилтныг паспорт удаан шалгаж байгаад уурлана. 
Дараа нь л, үргэлж энэ байдал тохиолдож, үргэлж хожигдох дөхдгөө санана. Эсвэл уулзалтад товлосон цаг аль хэдийнээ өнгөрөхөд дөхөхөд,  асуух асуултынхаа жагсаалтаа гаргаж ирнэ. 
Иймэрхүү хүмүүстэй уншигч маань бас таарч байсан л байлгүй дээ. Хэрэв юм ярьвал, заавал сэтгэл хөдлөл хавчуулан, хамаг деталийг нэг нэгэнгүй хажууд нь байсан юм шиг ярьдаг. Бүр хажууд нь байсан юм шиг. Сонсоод байвал, бүр итгэмээр. Ярьж өгч байгаа тэр үйл явдалд нь оролцож байсан ч, хамаагүй бурж гарч өгдөг ч тал бий. Гол нь чиний ярьж байгаа буруу, миний ярьж байгаа нь зөв гэж итгүүлэхийг л хүсдэг. 

Бусдын үзэл бодлыг үл хүлээн зөвшөөрөх энэ сэтгэлгээний хэв маяг бол хүүхдийнхтэй яг адил юм. Хүүхэд юмыг харж үзэхдээ, сонсож, тэмтэрч амтлахдаа хүрээлэн буй орчин тойрнынхон тэр мэдрэмжийг нь яг адилхнаар хүлээж авдаг гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Хэрэв хүүхдэд инээдтэй байвал, бусдад инээдтэй байх ёстой. Хэрэв хүүхэд айж байвал, бүгд айсан байх учиртай. Хэрэв хүүхэд уйлж байвал, орчин тойрнынхон бүгд уйлах ёстой. 
Гэх мэтчилэн. 
Иймэрхүү том болсон хүүхдүүд бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, бусдын үзэл бодлын эрх чөлөө гэж ойлгодоггүй тул, "Яагаад архи уудаггүй юм, гоё шүү дээ? Уу, уу!" гэх үйлдэлд нь илэрдэг. Мөн яагаад зарим хүмүүст Сарантуяа дуучны дуу таалагддаггүй бол гэдгийг ойлгохыг ер хүсдэггүй- бусдын үзэл бодол түүнд ихэвчлэн хамаагүй байдаг. Намайг дагаад дорги дорги!
Жаахан хүүхэд томчуулыг дагуулан тоглохыг хүсдэг мэт, тэр том болсон хүүхэд өөрийн дуртай зүйлийнхээ давуу талыг ойлгуулах гэж хамаг чадлаараа оролдож, чадах ядахаараа найрах гэж оролддог. Мөн үүнээс гадна өөрийн зөв байсныг үргэлж батлуулах дуртай байдаг. Харин бусдын зөв байсан тал дээр их эрсдэлтэй болж ирдэг. 
Учир нь тэр том хүүхэд маань өөрийн дотоод ертөнцдөө баатар ба гол дүр нь юм. Үүнээс гадна бусад бол дагах дүрүүд гэж ойлгоно. Өөр ямар нэгэн юм ярихыг тэд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд, өөрийнх нь ертөнцийг үзэх үзлээс өөр зүйл яривал ихэхэн дургүйцаж, өөрийн үзэл бодлоо хэзээ ч сольдоггүй. 
Харин үзэл бодол л байдаг болохоос, үнэн гэж байхгүй гэж байдгийг тайлбарлах нь цагын л гарз байдаг. Ойлгодоггүй болохоор. 
Бусад насанд хүрэгчдээсээ нэг ялгаатай зүйл гэвэл, хүн бүр өөр өөр байдаг, мөн хүн бүр өөр өөр үзэл бодолтой байдаг талаар ойлгодоггүйд оршог гэж хэлж болно. Мөн чин сэтгэлээсээ хажуу эргэн тойрныхон өөр үзэл бодолтой байдаг талаар бүр чин сэтгэлээсээ ойлгодоггүй (өөрөөр хэлбэл, ойлгохыг хүсдэггүй). 
Энэ тохиолдолд хүүхэд сэтгэлгээг нь өхөөрдөх болохоос, харилцан ярианд найдах шаардлагагүй болдог.  
Гэвч нэг аймшигтай юм нь, тэр хүн өөрийн амьдралын бэрхшээлээ бусдаас үйлдэлтэй гэдэгт бүрэн итгэлтэй болсон нөхцөлд, туслах хүмүүстээ ч асар хүнд дарамт болдог... 

20:18 - 2013-08-29 - Сэтгэгдэл бичих

Hygarahgui gatcuurhgn ter bish bailaa6

Majaa - 09:01 - 2013-09-06

Ухамсар гэж панаалдаж болох юм. Утгадаа Ego өөрийгөө хүн байна гэж ойлгож, орчин тойронтойгоо бодит 6 мэдрэмжээрээ харилцан үйлдэлд оршиж буй "дотор хүнийг" хэлдэг. Утга нь сайн ч байж болно, муу ч байж болно- эсвэл бүр саармаг утгатай ч байж болно.

Харин би сэдэвтээ орчин тойронтойгоо харилцан үйлдэхдээ, үйлдлийнхээ (зөвхөн өөрийн зөв, үйлдэл хийхдээ хэт түргэн, гэнэн шийдвэртэйгээс гадна, хариуцлага үүрэхээс татгалзах гэх мэт) гэж үздэг нь инфантилизм гэж сэдвийг чухалчлан хөндөх гэсэн юм. "Баас нь минийх биш, бас баасан бөгс нь ч минийх биш" маягийн хандлагыг хэлж байгаам. Манай улс төрчдийг сайтар хараарай, өөрсдийгөө их сайхан дэлгэн харуулдаг.
"Би мэдээгүй шдээээ..."

AmonRa - 15:27 - 2013-08-30

Заадаа нөгөө өөрийгөө их бодсон, өөрийгөө орчин үеийн залуу гээд сэтгэцэн гарууд бол яалт ч үгүй бусдын үзэл бодлыг үл ойшоодог. Учир нь би бол эрүүл сэтгэлгээтэй, тэд /тэр бол/ сэтгэцийн гажигтай гэж үздэг юм шиг байгаан.
Би бүүр тиймрэхүү хүмүүстэй уулзахаар /их өдөөд сонин сонин юм яриад байвал нь/, хэгжүүн зан минь хөдөлж, ямар нэг аргаар нам буулгамаар санагдаад байдаг юм.
Энэ магадгүй бас нэг хүүхэд сэтгэлгээ байж болох л доо хэхэ

Эго гэж ер нь яг юуг хэлээд байна.

Zurai - 13:26 - 2013-08-30

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax