जगन्नाथ

Цацрагийн тухай No. II

Цацраг идэвх нь өөрөө олон төрөл байдаг бөгөөд, цацрагийн хор хөнөөл нь өөр өөр. Яагаад гэвэл, гэмтлийн учир шалтгаан нь өөр өөр.

 Альфа буюу α- цацраг маш богино гүйдэлтэй тул, энэ төрлийн цацрагаас энгийн ширхэг цаасаар өөрийгөө хамгаалж болно. Өөрөөр хэлбэл, цөмийн дэлбэрэлтийн үеэр өөрийгөө цагаан давуугаар ороогоод, хүнд харагдах газар хэвтэж байх нь бас бага сага утгатай. Гэвч α идэвхт изотопууд организмын дотор орсон нөхцөлд бяцхан, бүр маш жижиг доозонд ямбийтлаа хордож болно. Литвиненко үүнийг 100% батална.
  
Бета буюу β цацраг
нь арай илүү сэргэлэн цовоо гүйлддэг бөгөөд, хүний организмыг хэдэн миллиметрээр нэвтэлдэг. Арьсыг түлж, бие организмын ус ихтэй хэсгүүдийг гэмтээдэг- хамгийн түрүүнд нүд, тархи. Нимгэн зэсэн бүрхүүлээр энэ төрлийн цацрагийг зогсоодог.
   
Гамма буюу γ-квантуудыг
1 сантиметрийн зузаантай тугалган бүрхүүл, аль эсвэл 10см бетонон бүрхүүлээр хааж болно. Хамгаалалтгүй нөхцөлд бие организмыг нэвт гардаг бөгөөд, томоохон фонтой нөхцөлд гүнээс үл хамааран бүгдийг сүйтгэдэг.
  
 Нейтронууд цэнэггүй байдаг болохоор, нэвтлэх чадвар маш өндөртэй. Хамгийн сайн хамгаалалт нь тугалга биш, лааны тос буюу парафин, ус мэтийн ус төрөгч ихтэй бодисоор хааж болдог. Харин бие организм яах бол? Хүний бие организм (зөвхөн хүнийх ч биш) ус ихтэй тул, нейтронуудтай маш сайн харилцан үйлдэж, бие организмыг маш үр дүнтэй сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл, цовоо сэргэлэн нейтронууд удаавтар протонтой (ус төрөгчийн цөмтэй) мөргөлдөхдөө, ус төрөгчийн цөмийг цохиж байрнаас нь гаргадаг. Улмаар цэнэггүй нейтронууд биллиардын шаариг шиг шороомдон цэнэгтэй протонуудыг хүчтэйгээр түлхдэг. Улмаар цэнэгтэй протонууд нь ийш тийш нь буудан, бие организмыг дотроос нь эвддэг. Цөмд уусахдаа удаан нейтронууд тогтвортой изотопуудыг радионуклид болон хувирч, чиглэсэн цацраг идэвхийг бий болгодог. Нейтроны томоохон урсгалууд зөвхөн цөмийн реакторын шатах зуухаас, цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн төв, трансураны изотоп болон чиглэсэн нейтроны байгууламжууд юм.

Хүний бие организм янз бүрээр цацраг идэвхийг даадаг. Энгийн нэг дүрэм: эсийн задрал түргэн явагдах тусам цацраг идэвхт мэдрэмтгий байдаг. Хамгийн ихээр өртдөг бие организмын эрхтнүүд бол:
  • Төмсөг
  • Чөмөг
  • Ходоодны гадарга
  • Уушги
  • Арьс
Эд эсийн задрал хамгийн түргэнээр өрнөдөг хүүхдүүдийн бие организм хамгийн эмзэг байдаг бөгөөд, эд эсийн задрал бага ба сул явдаг өсөж бойжсон хүнийхийг бодвол.

Мөн санаж байхад илүүдэхгүй нэг дүрэм бий: тэр нь хордохдоо яг яаж хордохоос шалтгаалдаг. Бага багаар цацраг идэвхт бодист хордож, эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөгүй байж болно. Нөгөө талаас маш хүчтэйгээр нэг дор цацраг идэвхт бодист шаруулбал, эрүүл мэндээ бүрмөсөн үгүй хийж болно. Бас ил, далд шарлага гэх мэт, төрөл нь олон.

Ер нь цацраг идэвх бол Дэлхийн гаригийн газар сайгүй байдаг- гэвч яг ухаж төнгөчиж   эхлэхээр л төвөгтэй болж эхэлдэг.

22:36 - 2013-05-05 - Сэтгэгдэл бичих

Ухах хэрэгтэй гэдэгт би эрс эсэргүүцдэг. Ийм төрлийн хордолт хэрэгтэй юу гэдгийг бодож үзэлцэх хэрэгтэй. Юуны өмнө сөрөг талыг нь тайлбарлах хэрэгтэй. Цөмийн үйлдвэрлэл болон уран олборлолт бүр огт хоргүй гэж итгэчихсэн хүмүүст зориулж байгаа юм.

AmonRa - 13:53 - 2013-05-06

Ураны уурхай, depleted uranium зэргээс альфа цацраг тоосонцор байдлаар агаарт тархаад хүний амьсгал, хоолой зэргээр ороход маш их хордуулдаг. Харин хүний арьс хамгаалах чадвартай тул шууд бие рүү альфа цацраг нэвтэрч гэмтээж чаддаггүй. Дээр хэлсэн байсанчлан хэрэв нэвтэрвэл аюултай. Байгальд байдаг уран аюулгүй байдаг, харин түүнийг хөндөөд ил гаргаад байрнаас хөдөлгөмөгц асар их аюултай болж байгаа. Уран олборлоно л гээд байгаа.

Алмас - 11:34 - 2013-05-06

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax