जगन्नाथ

Тоглоомын тухай No. I

Анддаа зориулав

Би анхнаас нь хэлбэл зүгээр: их сүрхий тоглоомч биш, бас тоглоом зохиогч биш ээ. Гэвч шаардлага гарвал, тоглоомыг зохиож чадна байх аа гэж боддог. Юуны өмнө чамд мэддэг зүйлээ дэс дараатай нь бичье.
Юуны түрүүнд хоёулаа тоглоом гэж юу бэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Найзынхаа хэлснийг санаж байгаагаар, чамд тоглоомын концепт нь байгаа гэж байсан- энэ бол сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, найз тоглоомын өрнөлийн background мэдлэгтэй гэсэн үг. Тоглоом бол юу ч байж болно- алуурчдаас зугтах уу, мөнх амьдралын рашааны араас хөөж байна уу, эсвэл хүчирхэг армиудыг тулалдаанд бэлдэж байна уу? Энэ бүгдийн нийлбэр ч байж болно.
Гэвч энэ одоохондоо бол тоглоом биш. Энэ бол тоглоомын харилцан үйлдлийн системийн нэгээхэн хэсэг нь юм.

Тоглоом зохионо гэдэг, шинэ зүйл зохиохыг хэлдэг. Энэ дэлхий дээр хүн бүр өөр өөр мэргэжилтэй бөгөөд, өөрийнхөө ажлаа энэ хорвоо ертөнцийн хамгийн хэцүү ажил гэж боддог. Гэвч тоглоомын дизайнер гэдэг, үнэхээр хүнд хэцүү хөдөлмөр. Хамгийн түрүүнд оюуны хөдөлмөр. Нэгэн яруу найрагч Библи судрын Экклесиаст номд: "Энэ хорвоогийн наран дор шинэ зүйл үгүй" гэж бичсэн байдаг.

Энэхүү үзэл бодлоор бид амьдраад эхэлбэл юу болох бэ. Шинэ зүйл зохион бүтээгээд яах юм, ер нь? гэдэг асуулт гарч ирнэ. Магадгүй чи дуулсан байх, бүтээлч чанарын 7 зарчим гэж бий- гэвч дээрх Библийн яруу найрагчийн хэлснээс харвал, шинэ зүйл үгүй тул, тэр зарчмаар бид юугаа хийх үү. Гараа унжуулаад сууж болно. Энэ бол нэг ёсны сорилт юм- чи үнэхээр шинэ зүйл бүтээмээр байвал, өөрийгөө гайхамшигт шинэ эринд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Шинээр сэтгэж, шинээр харж сурах хэрэгтэй. Дасан зохицох, хүрээгээ тэлэх.
Энэ шинэ эрин нь үй түмэн боломж бидний өмнө нээж, олон төрлийн гарцуудыг бий болгосон эрин. Энэхүү эрин бол хил хязгааргүй мэдээлэл солилцох эрин буюу өөр хоорондоо холбоотой компьютерын эрин. Энэхүү эриний нүүр царай болсон Компьютер ба Интернетээр дамжуулан, зохион бүтээгчийн өмнө тоглоомоор дамжуулан урьд өмнө байгаагүй гайхамшигтай талбар нээж өгч буй эрин.

Зохион бүтээгч энэ эринд өмнө байсан буюу өмнөх тоглоомын туршлагыг судлан, авахыг нь авч, хаяхыг нь хаяж, авах санаануудыг нь сайтар тунгаан бодож, өөрөөрөө дамжуулан өөрийн давтагдашгүй онцлогоороо хачирлахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эд зүйлийг шинээр тайлбарлан харуулах явдал.
Үүнд анзаарах зүйл байлгүй яахав. Эхний концептүүдээ зохиогч хайхдаа, хамгийн их гаргадаг алдаа бол шууд үйл явдал уруугаа ордог нь юм. Муу санааны жишээ бол:
"Би Red Alert шиг тоглоом хиймээр байна. Гэхдээ илүү их танктай, илүү их буутай" гэвэл, энгийн плагиаризм болно. Харин сайн санаа юутай адил байж болох бэ?
"Эд ангиудыг өөрөө угсарч, өөрөө тохируулан удирддаг, эд ангийн дахин боловсруулалтыг тэргүүнд тавьсан байлдааны стратеги" гэвэл, арай ойлгомжтой, сонирхолтой болж эхэлнэ. Ямар ч байсан аль зүг хөдөлж байгаа нь ойлгомжтой болж эхэлж байгаа юм. Гэвч толгойн дахь санаагаа яаж цаасан дээр буулгах бэ? Санаагаа олсны дараа цэгцлэн, тоглоомын харилцан үйлдлийн системийн бүдүүвчийг гаргах бэ.

Санаагаа олох
Мөрөөдөгч, алсыг харагч ба тэмүүлэн зүтгэгчид бол хүн төрөлхтний хамгийн эртний мэргэжил юм. Зарим хүн янхандалтыг хамгийн эртний мэргэжил гэдэг боловч, тийм биш. Хүн төрөлхтөн сайн мууг хослуулан өнөө хүрсэн- хамгийн тэргүүний мэргэжлүүдийн дунд мөрөөдөгч зохион бүтээгчид ч байсан.
Мөрөөдөл бол тоглоомын эх. Төсөөлөн бодох чадвар бол багана нь. Мөрөөдөл бол түймэр тавих цог, тоглоомыг ургуулах үр нь юм. Үрийг жимсээр нь таньж болно.
Энэхүү цог нь хүчтэй байх тусам, дотроо хадгалах энерги нь их. Энэ учраас шууд код бичиж эхлэлгүй, зургуудыг нь гаргаж эхлэлгүй, маш тайван бодож суух цаг гэж бий- санаагаа тайван гээч бичиж авч, таталбар хийж, тэр үрээ тордон хамгаалах хэрэгтэй. Эрдэмтэн Эдисон хэлэхдээ "Суу билэг бол 1% авьяас, 99% хөдөлмөр" гэсэн байдаг. Амжилт хүсэж байгаа бол, хүнд хөдөлмөрлөхөд бэлд.

Санаагаа олохдоо энэ 4 алхам, энэ дөрвөн алхмын дэс дарааг нь маш нарийн дагавал сайн бөгөөд, цаг хэмнэх магадлал улам өснө. Дагах эсэх нь чиний өөрийн дур. Өөрийн хар ухаанаар явсан хүн эцэстээ үй түмэн алдаа хийсний дараа л энэ алхам ямар их ач холбогдолтой байсныг л ойлгодог. Гэвч бор зүрхээрээ зүтгэмээр байгаа бол, яай гэх үү? Зарим хүн долоо үхэж, найм сэхэж байж сурдаг.

1. Санаагаа ол.

Онгод-монгод бол үүнд ямар ч хамаагүй- чиний тархи л бүгдийг шийднэ. Тархи чинь асаж өгөлгүй, олигтой санаа гаргахгүй байгаа бол, олигтой бодож, ном ухаж тархиа хөдөлгөөгүй л гэсэн үг. Хэрэв нойр залхуу чинь хүрээд, ном уншмааргүй, цагийн зохион байгуулалт чинь болохгүй байгаа бол тоглоом зохиох санаанаас эртхэн ухарч, амьдралаа бод оо. Хайран цагаа л үрж байна гэж ойлговол дээр.

2.  Синтез.

Гарч ирсэн олон санаануудаа шүүж, хэрэгцээтэй хэрэгцээгүйгээр нь ялгах цаг. Хэрэггүйг орхиж, хэрэгтэйг хооронд нь холбон хослуулах. Өмнөх шатыг дуусгасан бол, дуусгасан- ухрах зам байхгүй.

3. Резонанс.
Хүн хүч, материал зарцуулах цаг. Мөн ухрах зам байхгүй. Хэрэв өмнөх 2 шатанд аль нэг жижиг зүйл мартагдан орхигдсон бол, өдөр бүр цаг, мөнгө ба хүч дэмий үрэгдэнэ. Үүнээс хойш өдрөөр зөвхөн системийн зохион байгуулалтын кодоор амьсгалж, шөнөөр зүүдлэх цаг.

4. Конвергенци
Төгсгөл. Кодуудаа, скриптүүдээ бичиж дуусгах. Алхам алхмаар ажлаа дуусгах.

Үргэлжлэл бий.

22:13 - 2013-04-05 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax