जगन्नाथ

Француудын тухай

Соёлын онцлогууд
Францууд бол Европ тивдээ эртний түүх, соёл урлаг ба шинжлэх ухаанаараа алдартай улс. Францууд зальтай, аль эсвэл найрсаг, юманд түргэн гүйлгээ ухаантай хэмээн тодорхойлбол, арай л биш болно. Эелдэг хүмүүс гэж хэлбэл илүү тохирно. Бас итгэмтгий, юманд их түргэн асдаг, бас өгөөмөр. Нийтлэг шинж төрхүүдийнх нь дунд яах аргаггуй ярих дуртай зан чанар нь. Зүгээр нэг ярих биш, марзганан маазарч, эгдүүтэй үгэнд их дуртай. Энэ учраас француудтай ярьж хөөрч байгаа нөхцөлд бол дуугүй халгаа идсэн тэмээ шиг мангаагаад суугаад байж болохгүй гэсэн үг. Дуугүй хүн өөрийгөө нийгэмшээгүй, соёлгүй, бухимдуу, хүнтэй харьцах соёлгүй талаас харуулчих талтай. Ярианы сэдэв нь маш түргэн өөрчлөгдөж, их хөнгөн өрнөдөг.

Француудын ажил төрлийн яриа мөн адил иймэрхүү байдлаар өрнөдөг. Цаг барихдаа тааруу. Бүр ийм нэг дүрэм байдаг гэж дуулсан юм байна: зочны нийгэм дэх байр суурь өндөр байх тусам, улам хожимдож ирдэг гэж. Германуудыг бодвол, цаг барих заншлыг нээг их сүрхий тоодоггүй.
Энэ нь мэдээж хэрэг ажил төрлийн ярилцлага ба хэлэлцээрт шууд нөлөөлдөг. Францчуудын ерөнхий боловсролын сургуулийн систем нь өөрийн үзэл бодолтой, бие даасан иргэдийг хүмүүжүүлэх зорилготой байдаг болохоор, юмны үр дагаврыг сайтар тунгаан бодох чадвар өндөр. Өөрийн байр сууриа илэрхийлэхдээ их уран үгтэй боловч, хэлэлцээр хийх тохиолдолд ихэвчлэн хатуу байр суурь эзэлж, арын төлөвлөгөө гэж байдаггүй.
Мэдээж хэрэг ажлын холбоо сүлбээгээ танил нөхөд, гэр бүлийн шугамаар босгох их дуртай. Тэр хэн хэнийг мэднэ, түүнд хандаад, хэнээс асууж болохыг асууя гэх хандлагатай. Хувийн харилцаа болон танил тал ажил хэрэг гүйцэтгэхэд их үүрэг гүйцэтгэнэ. Танил нөхөдгүй бол хэнд ч хэрэггүй бомбоо гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Бас үүн дээр ажиллах хэрэгтэй.

Хэлний тухайд богинохон
Францчууд бохир буруу хазгай франц хэлээр ярьдаг гадаадыг сонсоно уу гэхээс, цэвэр англи хэлийг их юманд тооцохгүй. Мөн америкчуудад нээг их сайн хандаад байдаггүй, бас англичуудад. Францын 1994 оноос хойш үйлчилж буй хуулиар зааснаар, бизнесийн бүх салбарын нэрэнд заавал франц хэл хэрэглэж, зар сурталчилгаа, реклам шошго болон үйлчилгээний заруудад франц үг орсон байх шаардлагатай гэсэн байдаг. Жишээлбэл Франц улсын нутаг дэвсгэр дээр англи хэлээр хийгдсэн гэрээ хэлэлцээрийг гадаад хэлээр бичигдсэн хэмээх үндэслэлээр хүчингүй болгох эрх бий.

16:14 - 2013-03-23 - Сэтгэгдэл бичих

хол явж юм үзнээ гэж

dadido - 22:03 - 2013-03-29

сурах юм их бий.

AmonRa - 16:48 - 2013-03-29

тэр цаг барих бас таниал талаараа ажилаа хийж бүтээхийг нь эс тооцвол дажгүй л хүмүүс юм....харин тэр зөвхөн өөрийнхөө хэлийг бүх зүйл дээр ашигладаг нь схан хэрэг бна да...

luna - 17:57 - 2013-03-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax