जगन्नाथ

Дурсамж

Тав- зургаан жилийн өмнө болсон явдал байх аа. Нэгэн маш сонирхолтой зураачтай танилцаж билээ. Тэр өдөр зул сарын баяр- шинэ жил ч билүү, ямар ч байсан өвлийн баяр дөхсөн байсан. Гэрийнхэнтэйгээ утсаар ярьж баяр хүргэж дууссаны дараа, халаасандаа сохор зоосгүй үлдэж билээ.

Өөр шигээ бусад ядуу зураач оюутнуудтай нийлж, ярьж хөөрч, нэг нэгнийхээ нийтийн байрны өрөөгөөр орж гаран, зургуудыг нь үздэг байв. Нэг ёсны үнэгүй үзэсгэлэн - бүр уран бүтээлчийн өөрийнх нь тайлбартай. Дараа нь бид бүгд хэдэн зоосоо нийлүүлэн цуглуулаад, нэгнийгээ дарсанд гүйлгэнэ. Тэгж л баяраа тэмдэглэгдэнэ дээ.

Зураачдын дунд нэг танил царай харагдсан тул, очиж мэндлээд хаана танилцсанаа асуун ярилцав. Тэр залуу зураач ч бас, намайг хаана харснаа мэдэхгүй байв. Нэр усаа мэдэлцэж, ярьж хөөртөл, ер таньдаггүй болж хувирав. Ер нь их эелдэг марзан залуу байсан болохоор, хоорондоо буу халж, тэр ч надад зургуудаа харуулав.
Ер нь залуучууд кинонд харж л байсан байх- алдартай зураачид ноорхой хувцастай, орон гэр нь гэж ганц өрөө, тэр нь хүртэл зураг, зургийн хэрэглэлээр дүүрчихсэн. Яг л тийм орчимд амьдарч байсан залуу, магадгүй бүр ч ядуу байж мэднэ. Зураг нь ч бас надад их таалагдаж билээ. Бас гайхаж ч билээ- надаас илүү, бас удаан зураг зурсан боловч яагаад ийн амьдардаг юм бол оо гэж. Тэр цагт зураачийн амжилт гэж мөнгөөр хэмжигддэггүйг огт ойлгодоггүй, гэнэн байж ээ.

Дараа нь хэдэн зураач нартай хамтын үзэсгэлэн нэгэн баян айлд гаргах урилга ирэв. Аль зургаараа өөрийгөө танилцуулбал дээр бол гэж бодон, баахан толгойгоо гашилгаж, өнөөх залуутай зөвлөлдөв. Зургуудаа ялгаад дууссаны дараа тэр:
-Чи хоол идсэн үү? гэж гэнэт асуув. Би гайхаад,
-Баян айлд зочлохдоо гэдэс цатгалан очно гэж юу байх уу? гэж хариулав. Мөнгө ч үгүй, гэдэс ч хоосон байсандаа санаа зовоод л тэр. Тэр бүгдийг шууд ойлгосон л доо. Түргэн хоолны газар дагуулан очиж билээ.
-Чи эндхийн ёсыг сайн мэдэхгүй байх. Энд айл баян байх тусам дайлдаг хоол нь муу байдаг. Энэ учраас баян айлд уригдвал заавал өмнө нь хоол идэж байгаарай, гэдэс хоосон очиж ер болохгүй шүү! гэж захиж билээ. Шарсан төмс, хоёр бургер идсэнийхээ дараа тэр баян айлд очиход, үнэхээр хоолоор дайлаагүй. Аяга ус л амсуулсан. Бас нэг ч зураг худалдаж аваагүй.

Эргээд бодоход, тэр их ухаантай тусархаг хүн байж ээ.

14:57 - 2013-02-21 - Сэтгэгдэл бичих

материаллаг бус баялаг гэж байдаг.
дуу хөгжим, аман зохиол (үлгэр домог гэх мэт)... тэр бүгдийг жинхэнэ гарт баригддаг, матери болгох нь бас урлаг.

AmonRa - 16:23 - 2013-03-15

Урлаг гэхээр маангар өргөн цар хүрээтэй ойлголт болохын хувьд энэ нь ерөнхийдөө хүмүүний сэтгэлийн хөг юм байна дөө гэж. Мөнгө ч олох хэрэгсэл, мэдээллийн ч багц, орчинтойгоо харилцах хэл ч болох мэт. Би лав жинхэнэ зураач хүн хүний харцыг хэр дүрслэгч байх ёстойм бол оо? гэж боддог. Магадгүй урлагийн мэдлэггүй хүний бодол ч байж болох

Zurai - 18:30 - 2013-03-12

урлагийн бүтээлд агуулагддаг мэдээллээс нь шалтгаална- мэдээллийг багцалж, коджуулсан хэлбэрт оруулж байгаа юм. хичнээн видео фото хөгжсөн ч, гар зургийн ач холбогдол хэзээ ч хуучрахгүй. үзэмж бол нээг их том үүрэг гүйцэтгэдэггүй- гоо зүй бол урлагийн шалгуур биш ч, мөн ч. гоо зүй бол мэдээлэл дамжуулалтыг улам хүчтэй болгодог л үүрэгтэй. урлагийн бүтээл дотор нь агуулагдсан мэдээлэл нь чухал. тэр мэдээллийг олж унших ухаан хүрэх нь үү, хүн хүндээ өөр өөр.

мэдрэмжийг мэдээлэл болгон багцалж, түүнийг бусдад хүргэж байдаг онцлогтой.
видео фото мөн адил үүрэгтэй. зарчим бол нэг. урлаг гэж, маш универсал зүйл. товчхондоо бол иймэрхүү.

AmonRa - 00:47 - 2013-03-06

Зураач гэснээс одоогийн зураачийн ямар байх ёстой вэ. Фото зураг дүрс бичлэг бий болчихсон. Яг үнэндээ би тэр Пикассо битгий хэл Леонардо Да Винчи нь чухам яагаад яригдаад байгаа ч мэдэхгүй. Урлаг гэдэг 10 хүний 7 хүнийх нь сэтгэлийг хөдөлгөж байвал урлаг болдог юм уу. 7 хүнд таалагдвал агуу бүтээл болох уу. Миний хувьд ийм л байдаг. Дуурийн театрт очиж байгаа хүмүүсийн маш бага хэсэг нь л ойлгодог байх. Бусад нь хэлбэрддэг санагддаг

dadido - 22:42 - 2013-03-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax