जगन्नाथ

"Шал" киноны тухай

Ермек Түрсүновын хоёр дахь уран бүтээлийг нь хэд хоногийн өмнө сонжив. "Шал" нэртэй бүтээлдээ найруулагч хүн амьтнаас зайдуу оршдог тосгоны өвгөн, ач хүү, ач хүүгийнх нь ээжийнх нь амьдралыг харуулна. Киноны өрнөл эхэндээ жаахан хуурайдуу, удаан өрнөх боловч, киноны дундад үйл явдал өрнөн, өвгөн ба зэрлэг байгаль буюу тал нутаг хоёрын тэмцлийг харуулдаг.

Ер нь юманд дэс дараа гэж сайхан. Түрсүновын анхны бүтээл болох "Бэр" киног гарсны дараахан найруулагч "шинэ Имамура" хэмээн өргөмжлөгдөж, найруулагчийн хувьд их ирээдүйтэйгээ харуулан баталсан. Гэтэл нэг мэдсэн чинь, хоёр дахь бүтээл нь бэлэн болчхож. Казак хэлнээс "Шал" гэдэг үг нь Өвгөн гэж орчуулагддаг юм байна. Үүнд нэмэх хэрэгтэй- ах хүнд казакууд маш хүндэтгэлтэй ханддаг. Харин Шал гэдэг үг нь ярианы хэлэнд үл тоомсорлосон, зөнөг өвгөн гэсэн утгатай юм байна.

Найруулагчийн санаа нь "Өвгөн ба далай" хэмээх Эрнст Хэмингүэйн өгүүллэгийг казах маягаар харуулж байгаа нь тун авууштай, цагаа олсон зөв санаа гэж би хувьдаа дүгнэнэ. Далайг тал нутгаар, акул загасыг чоноор орлосон боловч, билэг тэмдгийн хэллэгийг нь хэвээр нь үлдээсэн нь ойлгомжтой. Эрнст Хэмингүэйн зохиолд хүн байгалийг ойлгож, байгалийг хайрлан хүндэтгэж амьдарч байх, өнгөрсөн болгонд харамсалгүй нэг нэгэнтэйгээ хэл учраа ололцож амьдарч байхын ухааныг харуулдаг. Түрсүновын кинонд эх зохиолын уг уур амьсгал байгаа боловч, зарим нэг но бий. Ер нь ноогүй найруулагч гэж үгүй- өөр өөрийн ноогоор кино гэж зүйл бусдаасаа онцлог байдаг.

Уг кинонд зарим нэг дутагдал энэ учраас бий. Тэр дутагдал нь шинэ цаг үеийн нөлөөг арай л бага харуулсан юм шиг ээ. Нүүдэлчдийн амьдралд дэлхийн хөгжил амьдрах хэв маяг зааж, улмаар гарцаагүй нөлөөлж, зарим нэг чухал зүйлийг шахан зайлуулахад хүргэж байгаа билээ. Тэр чухал зүйл нь гэвэл, нүүдэлчдийн амьдралын арга ухаан, соёл, хангай дэлхийтэйгээ нэг хэмнэлтэй амьдрах хэв маягийг, энэрэн хайрлах, гэр бүлийн харьцаа холбоог эвдэж сүйтгэж байгаа. Уг нөлөө нь сайн уу, муу юу гэдэг- хүн хүндээ өөр өөр. Энэ тал дээр зохиолын оновчтой зөв шийдэл олсон боловч, зарим тал дээр уг нөлөөг улам бүр сайн тусгаж болох байсан.

Киноны эцэст өвгөн ач хүүдээ ишгээ өгч, мөн талийгаач ээжийнхээ араас явалгүй амьдрахыг шийдсэн өвгөний үзэгдлээр өмнөхийг засаж залруулан, их сайхан төгсгөлтэй болсон байв. Уг бэлэг нь амьдрах урам, амьдралын нугачааг тэмцэгч байж ялан дийлж, амьдралыг заавал тэтгэн хамгаалж байхын билэг тэмдэг.

Уг киног сонжих хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол бүтсэн кино. Нүүдэлчдийн соёлыг харуулсан орчин үеийн тухай кино дундаас сайчуулын дунд казахын уран бүтээлчийн кино заавал багтана. Лав энэ киноноос хамаагүй дээр.

01:47 - 2013-01-13 - Сэтгэгдэл бичих

Энэ киног би казак хэлээр үзсэн болохоор, зарим хэсгийг нь ерөөсөө ойлгоогүй- хараад л өнгөрсөн. Одоохондоо орчуулгатай үзээгүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө нилээд их юм ойлгуулсан, олон зүйл агуулсан кино. Чонын тухай их гоё, хүчтэй хэсэг. Хүн шиг чоно, чоно шиг хүн гэх мэт. Тэгээд тэр хоёр нэг нэгэнтэйгээ хэл ололцож, тэр их далай уужим сэтгэл гээд.

AmonRa - 01:37 - 2013-11-19

Апшот

Чоно гээд ярихлээр л миний нүд нээгддэг юм. Надад бол их таалагдсан гэх үү дээ. Хүн байгаль гэхээс илүү Анчин-Чоно 2-ын ариун нандин харилцаа л чухал юм биш үү. Чоно үнэхээр л кино дээрх шиг тийм л амьтан байхгүй юу.

Зочин - 00:04 - 2013-11-17

тийм, их сайн кино.
сайн бүтээл иймэрхүү байдлаар дотроо их гоё задраад, олон сэдэв хөнддөг.

AmonRa - 15:02 - 2013-03-25

Сая л үзлээ. Үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Бидэнд зориулаад хийсэн кино шиг л санагдлаа. Тэр баян эртэй ярьдаг хэсэг нь бас л их юм бодуулж байна. Бас хүн төрөлхтөн хөгжиж дэвшсэн ч байгалийн өмнө хүчгүй гэдгийг бас л харуулжээ гэж бодож байна.

Эрка (зочин) - 11:07 - 2013-03-25

миний анзаараад байхад мэргэжлийн шүүмжлэгч сайн бүтээлийг тоож шүүмж нийтлэл бичдэг. кино ч тэр, номонд ч тэр. Энэ "шал" киноны тухай сайн ажиглалт, судалгаатай нийтлэл бичсэн байна.

Цагаан хараацай - 11:40 - 2013-01-30

богино танилцуулга маягийн юмыг нь харсан- нээг их сүрхий эмоци төрүүлээгүй. тэгж байгаад болох биз

AmonRa - 21:55 - 2013-01-26

Boldoo

Хөгшөөн Ану хатан гээд сүүлд гараад байгаа кинон дээр нэг дүгнэлт маягийн юм өгөөрэй. Шүүдэрцэцэг гэгч феминист зохиолч зохиолыг нь бичсэн юм байналээ

Зочин - 19:03 - 2013-01-26

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax