जगन्नाथ

Жинхэнэ эрдэм

Жинхэнэ эрдэм гэж байхаа ер нь больжээ! Тэр тусмаа жинхэнэ байлдааны эрдэм. Жинхэнэ байлдааны урлаг гэж харуулаад байгаа юмыг зурагтаар харахаар, хоёр зөнөг дух нэг нэгнээ хөл гараараа зодоод байдаг. Бас хачин хачин аар тэврэлдэн, нэг нэгнээ ноолоод байдаг. Яг ямар учиртайг нь тайлж ойлгох их хэцүү. Нэг нэгнээ их санасан юм байхдаа, чааваас.

Гэтэл жинхэнэ байлдааны урлаг нь мөн чанартаа тэс өөр. Жинхэнэ байлдааны урлагт аль болгон өөрийгөө тарчлааж зовоолгүй хан шиг дайснаа ялахад хамаг учир начир нь оршдог байсан. Дайснаа ялахын тулд заавал дайсантайгаа духаараа мөргөлдөөд ч байх албагүй.

Жишээлбэл таны дайсан хутга шөвгөө барин, таны гэрийн зүг довтоллоо гэж төсөөлөн бодъё. Тэр Дайсан гээч нь таны гэрт явах зуур баасан дээр халтирч унаад, нүүрээрээ баасанд унаж, уурандаа гуядаа хутга шаалаа гэж бодъё. Энэ тохиолдолд хэн ялах бэ? Мэдээж хэрэг та ялна. Магадгүй энэ ялалтынхаа тухай та өөрөө юу ч дуулаагүй байж болно- гэлээ ч та ялсан. Энэ бол хамгийн зөв ялалт юм.

Эсвэл Дайсан таныг янз янзаар дуудан, хэл амаараа доромжлохоор шийдлээ гэж бодъё. Гэтэл цагт нь хийгээгүй төлбөрөөс болж, таны гар утас салчихсан байдаг. Эсвэл сүлжээ хэт ачаалалтай байдаг. Бас гэрийн утас салчихсан байдаг- өнөөх л цагт нь хийгдээгүй төлбөрөөс болж. Дайсан таныг доромжлох гэж баахан залгаад л байлаа, залгаад л байлаа. Утас орж өгдөггүй. Уурандаа мангар үнэтэй ухаалаг утсаа газар чулуудан, хагалжээ. Дайсан хагарсан ухаалаг утсаа хараад, уурандаа гараа тас хасжээ. Энэ үед та дахин л ялах болно.

Ер нь байгаа байдлыг ажиглавал, жинхэнэ тулааны мастерууд хаашаа ч юм алга болжээ. Өөрийгөө тулааны мастер гээд байгаа нь бодролд дарагдаад, биеэ суллаад, их зандаа дийлдэж аль хэдийнээ гар хөлөө хугалчихсан, нуруундаа хутга шөвөг зоогдуулан, элдэв янзаар доромжуулчихсан татами дээр хэвтэж байдаг.

08:04 - 2012-12-30 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax