जगन्नाथ

Фотозураг дарах хэдэн жор

Бичсэн: Гэрлийн хүч
Зөвлөгөө өгөөч гэж, хүмүүс асуугаад байсан. Гэвч яг тодорхой, ямар талын зөвлөгөө хэрэгтэйгээ ойлгуулж чадахгүй байсан. Бас тодорхой асуулт байгаагүй- тэр учраас тодорхой жор өгч чадахгүй. Бүдэг бадаг асуулт байсан тул, бүдэг бадаг хариулт л өгч чадна. Хүн өөр өөрийнхөө хувь заяаныхаа эзэн, өөрсдөө оролдож, хангалттай алдаа хийснийхээ дараа өөрсдөө юу болоод, юу болохгүй байгаагаа ойлгодог байх даа...

01. Ганц фото зураг дарж байхын оронд цуврал зургаар сэтгэвэл илүү дээр. Хагас ба бүрэн мэргэжилтнүүд цувралаар сэтгэдэг юм. Ганц ганцаар дардаг нь шаврын фото зурагчин гээд ойлгочих. Битги гомдоорой.

02. Цувралдаа зөв нэр өгөх нь асар чухал. Нэр гэдэг нь, фото зурган дээр гого үсэг наах гэсэн үг биш.

03. Фото цуврал хийхдээ, сэдвийнхээ орчин тойрныг анхаарлаасаа алдаж болохгүй. Гэвч хэт их анхаарал хандуулж болохгүй. Мөн цувралынхаа гол дүрээ харуулахдаа үргэлж сэдэвтэйгээ хамаатуулж байх хэрэгтэй. Нэг зураг нь бусад зурагтайгаа бүрэн хосолж байх хэрэгтэй.

04. Цуврал зургаа гаднах өнгө үзэмжээр биш, сэдэвтэйгээ хамаатуулж байвал сайн. Өнгө үзэмжид хэт анхаарснаас болж, цувралын сэдэв алдагддаг.

05. Концертын зургийг тайзан дээр авах маш амархан. Харин тайзнаас буусан уран бүтээлчдийг дарах хамгийн хэцүү нь юм. Энэ учраас тайзнаас буусан уран бүтээлчдийн зураг хамгийн чадварлаг фото зурагчид хийдэг.

06. Зургийг зөв үнэлж, чадвараа дүгнэж эхлэхийн тулд хэсэг хугацаа өнгөрүүлж үзэж байх хэрэгтэй. Яагаад? Яагаад гэвэл, зургаа дарсныхаа дараах хэсэг хугацаанд сэтгэл хөдлөл хэтэрхий их нөлөөлдөг. Сэтгэл хөдлөлд хэт автвал, зураг муу болдог.

07. Сэтгэж эхлээгүй нөхцөлд, чамд бусдаасаа ер ялгарах юмгүй энгийн нэгэн камер барьсан хүн байх болно.

08. Сайхан санаа, гоё сэдэв олох хангалтгүй. Тэр сэдвээ техникийн хувьд зөв хэрэгжүүлэх ёстой.

09. 10 сайн фото зураг хийхийн тулд, 200 зураг дарах хэрэгтэй байдаг.

10. Фокус ба дурангийн фокусын зайг 24 мм -ээс бууруулаад хэрэггүй. Өргөн өнцөгт дурангууд зургийн эрмэг дэх деталиудыг эвддэг.

11. Ус ба шингэн биетийг 1/500 "хөлдөөдөг".

12. Хэрэв чамд гялбаагүй авах боломж байвал, гялбаагүй авч бай.

13. Плёнкоо хэмнэж бай (эсвэл флэш картын зайг). Юмны эцэс төгсгөл хамгийн сонирхолтой байдаг.

14. Ганц-хоёр зураг дараад, түүнийгээ харах гэж бүү яар. Чамайг зургаа харж байх хооронд гоё хором алдагддаг туршлага бий.

15. Фото зурагчинд өөртөө маш анхааралтай хөгжүүлэх ёстой авьяас бол хүнтэй харьцах юм. Миний дүү гэж хүмүүстэй харьцах гэсэн үг биш. Хүний эвийг олохыг хэлж байгаа юм.

16. Зургийн зохиомжийг зөвхөн фотозурагчдаас биш, бас уран зураг, ном, кино гэх мэтээс сурч байх хэрэгтэй.

17. Ямар ч урлагт хүн хоорондын харьцаа хамгийн чухал байдаг. Хэрэв хүн хоорондын харьцаа сайн бол, сайн зураг болно. Гэвч эрх чөлөөгөө алддаг нэг муу талтай.

18. Уран бүтээлч суу бүтээлээ зөвхөн гэр бүлийн тайван амьдралтай нөхцөлд л бүтээдэг.


14:39 - 2012-07-09 - Сэтгэгдэл бичих

дуран, аппарат, үйлдвэрлэгчийн марк биш, хүндээ хамаг гол учир нь байдаг.

AmonRa - 15:44 - 2012-07-13

хүмүүс пиксел сайтай аппарат гэж их ярих юм.

dadido - 14:14 - 2012-07-11

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax