जगन्नाथ

Тусгаар тогтносон сэтгэлгээний тухай No. II

Зигмунд Фройд (манайхан оросуудыг дуурайн, Фрейд гэдэг. Үнэн хэрэгтээ, Фройд юм) хүн бүр бодит байдлыг гажуудалтай хардгийг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр нэг зүйлийг өөр өөрөөр хардаг. Жишээлбэл, олон хүн нэг хүнийг (эсвэл эд зүйлсийг) ажиглавал, бүгд өөр өөрсдийн дүгнэлт хийсэн байх болно. Нийтлэг шинж чанар нь тухайн ажиглалтын объектын талаарх дүгнэлтээ хийхдээ, өөрийн үзэл бодолдоо тохируулан гаргадаг нь хамгийн сонирхолтой нь юм.

Энэхүү дүгнэлтээ хийхдээ хүн ихэвчлэн өөрт нь нөлөөлж байгаа импульсийг (эсвэл олон тооны импульсийг) анзааралгүй өнгөрөөдөг. Жишээлбэл, зарим дүгнэлт нь нийгмийн үзэл бодолд нийцээгүй тохиолдолд хүн тэр үзэл бодлоосоо өөрийн эрхгүй татгалзах ч тал бий.
Хялбархан жишээ татаж үзье: хэсэг хүн дундаа нэг өндөг харлаа гэж төсөөлье. Тэр өндөг нь энгийн өндөг шиг л өндөг. Гэвч ажиглагч бүрийн фонон импульс буюу нөлөөлөх хүчин нь боловсрол, мэргэжил, орчин тойрон, хүмүүжил гэх мэтээс хамааран бүгд өөр өөр зүйл хэлэх болно: нэг нь өглөөний хоол, нөгөөх нь дахин амилахын билэг тэмдэг, нөгөөх нь тахианы нөхөн үржилт, дараагийнх нь бас нэг өөрөөр харсан байх болно.

Өөрийн тэр харсан өнцгөө хүн хамаг чадлаараа өмөөрөн, хуурамч ч байсан мэдээ нотолгоо зохиохоос ч буцдаггүй тохиолдол мөн адил гардаг- үүнийг Фройд рационалчлал гэж нэрлэсэн юм. Энэ нь нийгэмд маш тархмал үзэгдэл бөгөөд, нийгэмд тархмал үзэл бодолд хүн тун амархан бууж өгч, өөр өөртөө нийгмийн зөв (эсвэл буруу) хэмээх олон түмэн нотолгоо зохиож эхэлдэг. Энэ бол нийгмийн мунхруулдаг увидас юм. 

Хэрэв энэ бодлыг цааш нь үргэлжлүүлэн бодож үзвэл, яавч эрүүл биш үзэгдэл гэж уншигчийн толгойнд бууна байх. Инээхээсээ өмнө эрүүл хүн энэ хорвоод байдаггүй гэдгийг сайтар санаарай. Эрүүл эсвэл солиотой гэдэг нь, зөвхөн нийгмийн дунджийн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн нормд багтах аль эсвэл эс багтах, гажуудах эс гажуудах хоёр юм. Яах аргаггүй дундаж хүн гэж хэн бэ? Мөн дундаж хүний бодит байдал гэж юу бэ? гэдэг асуулт гарч ирнэ.

Дундаж хүн ихэвчлэн хагас нойрмоглолын байдалд оршдог юм. Энэхүү хагас нойрмоглохыг анх тогтоосон профессор Эрих Фромм маш хурцаар шинжлэн үзэж, дундаж хүн зөвхөн өөрийн хэрэгцээтэй, харахыг хүссэн л тэр бодит байдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд, бодит байдлыг богинохон хэмжээнд л мэдэрдэг гэж тэмдэглэсэн байдаг. Дундаж хүн өөрийн мэдээгүй үй түмэн нөлөөнд автдаг бөгөөд, тэрхүү нөлөөнөөс чөлөөлөгдөх тун хэцүү байдаг. Зарим тохиолдолд тэрхүү нөлөөндөө бүр хүйн холбоо үүсгэх ч тохиолдол байдаг.

Энэ бол яг галзуурлын байдал биш юм. Галзуурлын тухайд гэвэл, сэтгэцийн өвчтэй (галзуурсан) хүн орчин тойрны нөлөөнд огт тоомсоргүй, оюуны холбоогоо бүрэн тасалсан байдаг. Хэрэв аюул тулгарч, ямар нэгэн бэрхшээл ба саад тулгарсан нөхцөлд "эрүүл" гэгдэх сэтгэлгээ буюу нийгмийн стандартыг ойлгож, харилцан үйлдэх орчин тойронтойгоо харилцан үйлдэх алгоритмууд бүрэн алдагдаж, нөхөн сэргээх ямар ч боломжгүй, чадваргүй болсон байдаг юм.

Өөрөөр хэлбэл, аль аль тохиолдолд ч бодит байдлыг бүрэн дүгнэж, бүрэн ойлгож бол хүн чадахгүй. Бодит байдлыг бага багаар бүрэн ойлгож эхлэхийн тулд, өөрийгөө таних хэрэгцээтэй болдог. Өөрийгөө танина гэдэг нь, өөрийн бодит би буюу тусгаар тогтносон, дотоод мөн чанараа таних юм. Мөн адил, фонон импульсийг таньж мэдэх, экосистемийн нөлөө ба дотоод оюуны амьдрал, дотоод баялгийнхаа эх үүсвэрийг нээж хоорондын зөрчилдөөний үндсийг таних шаардлагатай байдаг.

Хэрэв хүн өөр өөрийнхөө бодит Би буюу дотоодын оюуны амьдралаараа  амьдарч эхлээгүй нөхцөлд хүн өөр өөртөө үл таних хүн, үүний адил орчин тойрон, нийгэм ба ойр хүн бүгд үл танигдах хүн байсаар л байх болно. Ийм нэг хүн бол тахир дутуу гэмээр. Хил хязгаар нь хэмжигдээгүй дотоодынхоо тэр их баялгаа нийгэмтэйгээ болон дотоод хүн хоёрын нягт холбоо үүсгээгүй тохиолдолд,  өөрийн тусгаар тогтносон сэтгэлгээнээс улам холдсоор байх болно.

Үргэлжлэл бий

19:44 - 2012-04-29 - Сэтгэгдэл бичих

Хүн төрөлхтний түүхэнд тухайн үедээ галзуу гэгдэж байсан хүмүүс үй түмнээрээ дайралдана. Үүний тухай Чезаре Ломбросо тун сонирхолтой судалгааны ажил хийсэн байдаг.
Их олон сайхан жишээ татсан байдаг, номдоо:
Зарим хүмүүсийн суу билгийн мэлмий нь багаасаа нээгддэг- жишээлбэл, Ампер 13 насандаа маш сайн математикч, Паскаль 10 насандаа акустикийн онолоо гаргасан.
Мөн зарим суут хүмүүс ажлын өрөөнийхөө тайван чимээгүй нөхцөлд ажиллаж чадахгүй, хүмүүсийн дунд орж, үргэлж хөдөлгөөнд оршиж, байнгын аялж байх шаардлагатай байдаг.
Мөн суутнууд ямар зөвхөн нэг мэргэжил эсвэл чиглэл барьж авч түүгээрээ дагнадаггүй- үргэлж хоёр, эсвэл гурав (заримдаа түүнээс дээш) мэргэжил эзэмшсэн байдаг. Сонирхлынх нь хүрээ асар өндөр.
Мөн юманд маш түргэн асаж, түүндээ удаанаар ухаанаа төвлөрүүлж, их амьтай болж ирдэг. Сонирхол нь ямар нэгэн байдлаар тэжээгдээгүй нөхцөлд, уйтгар гунигт маш түргэн автдаг.
Бас суутнууд ямар нэгэн байдлаар шашны нөлөөнд автаж, түүнээсээ дараа нь бүрэн татгалздаг. Амбиваленц гэж хэлж болох боловч, бас яг ч тийм биш.
Мэдээж хэрэг, энэ бол бүх үзэгдэл бол нийгмийн "эрүүл" гэгддэг нормын гажуудлууд. Өөрөөр хэлбэл, яавч эрүүл биш.
Цаг зав, боломж байвал Ломбросог уншаад аваач. Их сонирхолтой шд.

AmonRa - 15:33 - 2012-05-01

Сүүлийн өгүүлбэр зарим нэгэн "галзуурсан" гэх онцгой хүмүүсийн амьдралаас жишээлж төрсөн бодол юм.

Цагаан хараацай - 11:53 - 2012-05-01

Сонирхолтой мэдээлэл, мэдлэг авч байна шүү. Зигмуд Фрейдын нотолгоог амьдрал дээр өдөр тутамд хардаг шүү хэхэ.
Ихэнхидээ хагас нойрмог амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрч байнаа.
Өөрийн дэвшилтэт хөгжлийг хүсээд эхлэнгүүт оюун санаа нь тусгаар тогтнож эхлэх болов уу гэж ойлгов. Илрэл нь боолын сэтгэлгээнээс ангижирсанаас эхлэх магад? Үнэндээ эргэн тойрноос нэлэнхүйдээ хараат байдалд хүүхэд ахуйгаас өссөн хүн нэлээдгүй хүчин чармайлтаар л өөрийн оюунын нөөц боломжыг эзэмших байх даа. Төрөхөөсөө чадамжтай нэгэн ч байх.
Сэдэв өөрөө том учир ярих цар хүрээ ч хэт өргөн юмаа. Хамт олон, сүргээр амьдардагын хувьд хүмүүсийн нийгэмд заавал байх, тулгах, дагах, үзэл, хууль мэдээж мөнхийн оршин тогтнох ёстой. Үүнд зохицох гээд өөрийнхөө үзэл бодлоос өөрийн эрхгүй татгалзсанаас мөн чанарт нь "ичгүүртэй" мэт санагдсаар эцэстээ "галзуурал"-д хүргэдэг ч магад. гэж бодогдов...

Цагаан хараацай - 11:44 - 2012-05-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax