जगन्नाथ

Системийн бие даасан зохион байгуулалт

Системээс бүрэн ангижирч, тусгаар тогтнож болох болов уу. Энэ талаар юу гэж бодож байна? Нийгмийн систем гэж угаасаа байхгүй юм биш үү. Нийгмээсээ хол баймаар байна.
(Захианаас)

Систем бол хүссэн хүсээгүй хүн болгоны амьдралд нөлөө үзүүлж байх болно. Хүн гэдэг нийгэмшсэн (сүргийн) амьтан тул, үргэлж нийгмийн системд хамрагдах болно. Энэ бол бидэнд байгалиас заяагдсан амьд явах стратегийн асуудалтай холбоотой. Нийгэм буюу систем нь хувь хүнтэйгээ харилцан, нэг нэгэндээ харилцан, хүссэн хүсээгүй нөлөөлсөөр л байх болно. Тухайн ажиглагч өөрийн хүрээлэн буй орчин тойрноосоо системийг олж харахгүй байна гэдэг, системийн бүтэц байхгүй гэсэн үг хэрхэвч биш. Дээрх асуултыг би тодорхой хэмжээнд ёс зүйн чанартай асуулт гэж хувьдаа ойлголоо.
Ёс зүйн үндсээс гадна системийн зохион байгуулалт гэдгийг мөн адил тайлбарлах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл нийгэм гэдэг, 2 төрлийн хүчин зүйлтэй нягт холбоотой- нэгийг нөгөөхөөс нь салгаж ер болохгүй.

1. Тухайн системийн гишүүн ба системийн бүтцэд эзлэх байр суурь. Тухайн системд буюу тухайн хүрээлэн буй орчин тойрондоо үзүүлж буй нөлөө.
2. Дасан зохицох чадвар, амьд үлдэх стратеги. Стратеги гэдэг үгээ урьдчилан тайлбарлавал: орчин тойрны дарамт ба нөлөө, нөхцөл байдалд дасан зохицож, өрсөлдөөнийг даван туулах чадварыг хэлж байгаа юм. Энэхүү стратегиуд нь нийгмийн сонгосон хэлбэрээс шалтгаална. Ямар нэгэн азгүй тохиолдол тохиож, нөхөн үржилт ба программыг сайжруулаагүй нөхцөлд амьд үлдэх стратеги нь байгалиас заяагдсан программ улам боловсронгуй болж явдаг.  Боловсронгуй системийн биеэ хамгаалах чадвараа сайн хөгжүүлж чадсан механизмууд амьд үлдэхэд дэм болдог. Бие хамгаалах программ ямар нэгэн алдаа гаргавал, устдаг. Ийнхүү байдлаар байгаль ажилладаг.

Гэвч дорой организмуудыг ажиглаж эхэлбэл зүгээр. Эм хэдгэнэ жишээлбэл, жадандаа мэдээ алдуулагч хор тээж явдаг. Нөхөн үржихийн тулд, эм хэдгэнэ ямар нэгэн авгалдай олох хэрэгтэй. Авгалдайг олсны дараа, жадаараа авгалдайг хатгахад,мэдээ алдуулагч хороороо эрвээхийн авгалдайг мансууруулдаг. Мэдээгүй, мансуурсан авгалдайг хэдгэнэ өндгөө авгалдайн дотор тавьдаг. Хэдгэнийн өндөг боловсрох хугацаанд, шимэгч тээсэн авгалдай өөрөө хэдгэнийн үүрийг нь бэлдэж эхэлдэг.



Энэ бол маш нарийн ба боловсронгуй үйлдлүүд гэдэгт уншигч санал нийлнэ байх. Энэхүү үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд, эм хэдгэнэд ямар нэгэн заавар хэрэггүй байдаг. Өндгөн эст үр тогтоох эр хэдгэнээс өөр ямар нэгэн нийгмийн нөлөө эм хэдгэнэд байдаггүй. Дээрх үйлдлүүд нь хэдгэнийн генетикийн программд нь суурилагдсан байдаг. Гэвч амьтдын тархи ба үйлдлүүдийн горим (программ) нь дээшлэн, улам боловсронгуй болох тусам, нийгмийн амьдрал улам идэвхэждэг. Системийн зохион байгуулалтын доторх амьтны хувийн харилцаа ба системтэйгээ харилцан зохицолдох горимууд улам давамгайлж эхэлдэг. Хүний хувьд генетикийн программ тодорхой хэмжээгээр бас соёлд нь нөлөөлж байдаг. Гэвч бүрэн тусгаар тогтнох гэдэг бол, бүтэмжгүй.

Амьтдын ертөнцийг нэг мэлмийдээ тусган харвал, сармагчин бид нарт тун ойрхон байдаг. Бодсоноос илүү хүнтэй төстэй. Жишээлбэл, шимпанзе сармагчин нийгмийн нарийн бүтэцтэй байдаг бөгөөд, амьд үлдэх ба сүргээ тогтвортой байлгахын тулд тодорхой стратеги боловсруулсан байдаг.
Жэйн Гудолл гэж, гайхамшигтай эрдэмтэн эмэгтэй бий. Гудолл энэ талаар олон тооны сонирхолтой судалгаа ба ажиглалт хийж байсан юм. Түүний олж харсан жишээ дундаас миний хамгийн ихээр сонирхол татсан нэг жишээг хүргэе:
Шимпанзе сармагчны нэгэн сүрэг олон тооны гишүүдтэй болсны улмаас, нэгэн цагт 2 хэсэг болон тарж бутарч, ойр хавьдаа суурьшиж гэнэ.

Тэрхүү хоёр бүлэг болж бутарсан сармагчны сүрэг нь өөр хоорондоо яг тодорхой заагдсан хил хязгаараар хуваагдсан идээшлийн эзэмшилтэй байдаг аж. Гэвч өөр хоорондоо тааралдвал, мөргөлдөөн болдог юмсанж. Ихэвчлэн сармагчны сүрэг доторх мөргөлдөөнүүд 1 минут болохгүй хугацаа үргэлжилж, нэг нэгнээ хэзээ ч шархдуулдаггүй. Ихэвчлэн айлган сүрдүүлдэг юм. Гэвч энэ удаад хоёр өөр сүргийн гишүүд тааралдсан газраа нэг нэгнээ шархдуулах зорилготойгоор хүнд чулуу мод нүүлгэн шидэлцэж байсан юм.  Энэхүү мөргөлдөөний явц нь маш сонирхолтой: сармагчин нь хэзээ ч олуулаа нэг нэгнийхээ эсрэг тулдаггүй бөгөөд, ихэвчлэн 4-5-лаа нэг сармагчныг довтолдог зарчимтай аж.

Энэхүү байдлаар довтлохдоо, өрсөлдөгч сүргийн сармагчныг алах тодорхой зорилготойгоор, 20-30 минут үйлдлээ үргэлжлүүлдэг. Иймэрхүү мөргөлдөөн тогтмол явагддаг бөгөөд, 4 жилийн дотор гэхэд, ганц ганцаараа явсан сармагчин нэг нэгээрээ өрсөлдөөний явцад алуулж, нэг сармагчны сүрэг бүрэн устаж, идэшний эзэмшил газар нь ялагч сүргийн эзэмшил болсон юмсанж.

Ийнхүү тогтвортой, бие даасан систем ба системийн дотоод амьдралд нөлөөлдөг гишүүдийн тусламжтайгаар шилдэг системүүд шигшин үлддэг.

16:49 - 2012-04-11 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax