जगन्नाथ

Их тоглоомын тухай

Их тоглоом гэж, дэлхийн түүхэнд том мөр үлдээсэн үзэгдэл юм. Тоглоом гэдэг, хүний ердийн сурдаг байдал. Тоглоом гээч, хүний нас ахиж өсөх тусам төвшин улам дээшилж, тоглогчийн чадвараас хамааран хэцүү болдог. Их Тоглоомын тухай бага байхдаа уншсаны дараа, тэрүүхэн тэндээ санах ойныхоо зооринд хийж, мартах дөхөж билээ. Гэтэл, эрт дээр үеэс тоглож байсан Civilizations гэж тоглоомыг найзыгаа тоглож байгааг харахдаа, Их Тоглоомын тухай өөрийн эрхгүй бодогдов. Харсан чинь, Civilizations шинээр хэд хэдэн удаа гарсан байж. Хэсэг найзынхаа тоглож байгааг, тамхи татан ажиглаж суув.

Мань эр дөнгөж тоглоомоо эхэлж, танагтайхан шиг байр сууриа эзлэхээ бодож байх юм. Буруу ч юм биш. Найз маань, хажуу бөөрөндөө ашигт малтмал ихтэй нүх олж, 2 нүүдлийн дараа эзлэхэрэ шийдэж, хүч бэлдэнэ. Гэвч мэдээж хэрэг, өрсөлдөгч нь зүгээр суухгүй: найзын эзлэхээр бодож байсан үүрийн хажууханд хөрш нь 2 ширхэг арми дагуулан ирсэн байх юм. Тоглоом сонирхолтой болж, бид хамтдаа нүүдлээ бодолцож эхлэв.

Биднийг харалгүй, мөн бидний хөгжилд түлхэц өгөх ашигт малтмалын үүрийг харалгүй хажуугаар өнгөрөөсэй, гэж нэг бодно. Уул нь жаахан л цаг дутаж байсан юмсан, тэгвэл арай левел ихтэй барилгачин хийх байсан юм. Бараг залбирах юм болно. Үгүй байхаа, хажуугаар өнгөрнө. Хөршүүдэд тагнуулч байхгүй. Гэвч бүх юм эсрэгээрээ эргэнэ: үгүй, тэд тагнуулуудтай, ашигт малтмал байгааг аль хэдийнээ олж хараад, цэргээ дагуулаад ирсэн.
За арай үгүй байлгүй дээ, тэд нарт барилгачин байхгүй гэж бодтол, тэд барилгачдаа дараагийн нүүдэлдээ авчиран, бидний харж байсан үүрийг бүрэн эзэлж, ашигт малтмалыг өөрийн хөгжилд ашиглаж эхэлнэ.

Энэ учраас бид шинэ технологи нээхийн төлөө, хамаг чадлаараа зүтгэхээс өөр аргаггүй болно. Гэвч хөрш олон арван нүүдлээр түрүүлсэн байдаг. Магадгүй аз шовойж, бид хамгийн түрүүнд шинэ технологи бүтээж, ертөнцийн гайхамшиг бүтээж амжих ч юм билүү. Гэвч хөрш түрүүлж шинэ технологи нээтэл, бид шинэ технологиудыг дөнгөж судалж эхэлнэ. Цаг алдсаар л.

Зарим тохиолдолд том гээч арми манай хилийн хавиар эргэлдэх тохиолдол гарна. Тэр арми нь илүү боловсронгүй зэвсэгтэй, илүү технологжсон, илүү хүчтэй. Намайг дайрахгүй, хөршийг дайрах байлгүй дээ гэж бодож байтал, дайсан намайг дайрна. Зарим тохиолдолд дайралгүй өнгөрөх тохиолдол гарна. Заримдаа гарахгүй: дайсан хөршийг хүйс тэмтэрсний дараа, хөршийн нөөцийг өөртөө ашиглаж барсны дараа намайг дайрах тохиолдол ч гарна. Гэвч тэрүүхэн хооронд цаг гарна, тэрийг яаж ашиглах уу.

Дайсан дайрахад, алдаагаа тунгааж эхэлнэ: би чинь нээрээ, яагаад арми бэлдээгүй сууж байдаг билээ. Яагаад хүчээ зузаатгаагүй бэ. Энэ тэнэг барилгын төлөө хайран нөөцөө барж байхын оронд, нөөцөө арми бий болгоход зарсан нь дээр биш байсан уу. Чөтгөр алагд. Уул нь хөршүүд найзархаг байсан юмсан. Гэвч ухаарал ирсэн цагт бүх оройтсон байдаг. Сануулсан газраасаа дахин эхэлнэ.
Хөршүүд эдийн засгийн түнш, холбоотон байлаа ч, хэзээ ч хамаагүй дайрахыг сайн санаж явна. Өмнөх шигээ тэгж амархан баригдахгүй, пикселэн хоёр нүүртэнгүүдэд тэгж амархан итгэхгүй. Том арми байгуулна. Тэр кинотеатрууд, циркүүд, дэлхийн гайхамшгууд- хамаагүй. Хэрэгтэй бол, хүчээр хөршөөсөө булааж авна.

Гэтэл, бүх юм дөнгөж гайгүй болж ирж байтал, дайснууд далайн зүгээс усан онгоцоор дайрна. Зөвхөн газрын хүчинд найдаж, далайгаа мартачихаж! Яагаад мартсан байдаг билээ? Тагнуулын алба яагаад мэдээ хүргээгүй байдаг билээ? Аан, тагнуулчдынхаа чадварыг дээшлүүлээгүй юм байна. Дайсан хотуудыг маань нэг нэгээр нь эзэлж, манай гүрнийг эдийн засгаар боомийлон алах нь ойлгомжтой. Цагийн л асуудал.  Том армитай болсондоо хамраа сөхөж, олон зүйл мартсандаа өөр өөртөө бухимдаж, сануулсан газраасаа тоглоомоо дахин эхэлнэ.

Гэвч бодит амьдралд, шинэ тоглоомыг эхэлсэн цагт, сануулсан газраасaa цагийг ухрааж эхэлж болдоггүй. Энэ бол, Их Тоглоом юм. Бүр сонирхолтой нь, дараагийн төвшин нь.

15:59 - 2012-01-16 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax