जगन्नाथ

Сталины хэлмэгдүүлэлтийн тухай

Зарим зөвхөн нэг талын мэдээлэл танилцуулсан мэдээлэл тархаж байгаа нь, эртнээс гижиг хүргээд байсан юм. Жишээ нь энэ.
Иймэрхүү зөвхөн нэг талыг тусган харуулсан мэдээллээр Монголын интернет дүүрэн.

Монголын тусгаар тогтнолд Сталин гээч хүн, яг ямар үүрэг гүйцэтгэж байсныг, Монголын түүхчид дутуу үнэлдэг нь хачирхалтай. Үүнийг бага зэрэг ойлгуулан харуулахын тулд, 1945 оны 2-р сарын Ялтын уулзалтаас сэдвээ эхлэх хэрэгтэй байх.

2-р дэлхийн дайнд оролцож, Японд дайн зарласнаар, БНМАУ тусгаар тогтнолоо бататгаж, түүхэн алхам хийж байсан юм. Ялагч орнууд буюу АНУ, Англи, ЗХУ-ын удирдагчид Ялтын уулзалтын үеэр, 1945 оны 2 сард уулзахдаа, Монголыг гоминтан (гамингийн) Хятадын эрхшээлд өгөх, эс эгэх талаар ярилцаж байсан юм. Сталины шахалтаар: "БНМАУ "статус quo" хадгалан үлдэх ёстой" гэдэг дээр тохирч үлдэцгээсэн юм.

Үүнийг гоминданы Хятад, орос-хятадын 1924 оны хоёр талын хэлэлцээрийн байдлаар авч үзнэ, гэж хүлээн авсан. Гэвч ЗХУ-ын тал: "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" хэмээх үг байгаа цагт, ЗХУ-ын тал Монголын бүрэн эрхт тусгаар тогтносон улс хэмээн үзнэ" хэмээн тайлбарлах ёстойг, Хятадын талд тулгаж байсан юм.

Ер нь ЗХУ ба гоминданы Хятад улс хооронд Монголын тусгаар тогтнолын талаар яриа их хурц болж өнгөрдөг байсан. 1945 онд ЗХУ-Хятад хоорондын хэлэлцээрээр, Ар Монголын иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга болж өнгөрсөн.

Шинэ Хятад буюу Маогийн Хятад бий болоход, 1946 оны 1 сарын 6-нд БНМАУ-БНХАУ харилцан нэг нэгнийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.

Гэвч, 1946 онд Мао Москвад хүрэлцэн ирэхдээ Ар ба Өвөр Монголыг нэгтгэх санааг дахин гаргаж ирсэн юм. Зөвлөлтийн тал буюу Сталин энэ асуудалд дахин хандахгүйг маш хурцаар ойлгуулж, гамингийн Хятад БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 онд хүлээн зөвшөөрсөн хэлэлцээрийг сануулсан юм.

Саруул яваарай андаа.

21:00 - 2012-01-15 - Сэтгэгдэл бичих

@Алмас: бас нэг юм ойлгосонгүй: гений цэвэрлэгээ гэж яг юуг хэлээд байна? цагт нь асуухаа мартсан байна.
гений цэвэрлэгээ гэж, геноцидыг хэлээд байна уу? Тийм юм бол, БНМАУ-ын хүн ам яагаад өсөөд байсан юм бол. нэг л сонин геноцид байх чинь.

AmonRa - 15:35 - 2012-04-05

чингис хаан ч муу хүн шүү нээрээ хэхэхэ

dadido - 22:40 - 2012-02-01

@Алмас:
одоо л нэг завтай болж тухтай бичих завтай боллоо. өмнөх сээгий жаахан эмх замбараагүй болчиж- цагийн шахалтын дор бичсэн болохоор тэр. ойлгоорой андаа. Бичлэгийг нэлээдгүй олон хүн өдөөн хатгалга гэж ойлгосон бололтой. Үүнд бас миний өөрийн буруу байгаа байх- сэдвээ бүрэн дэлгэж ойлгуулсангүй.

Сталины хэлмэгдүүлэлтэд сайныг, эсвэл мууг хар гэсэндээ энэ бичлэгийг хийгээгүйг ойлгоорой андаа. Харин дээрх сээгийнд бичсэн тоглоомын тухай юм. Монгол орон гэж, бусдын гарт шатрын хүү болж явсныг ойлгуулах гээд байгаа юм. Нөхцөл байдлын улмаас, одоо ч бас явсаар байгаа. Шатрын хүүд яг юу нь сонин, яг юу хүсэж байгаа нь их гарын тоглогчид бол ер сонин биш. Энэ бол бидний ухааныг бүр асар хол хаясан, ард түмнүүдийн хувь заяаг бүрмөсөн шийддэг тоглоом юм байгаам. Гэвч энэ тоглоомын горимыг ойлгож болохгүй гэсэн үг биш.
Хувьсгалын өв залгамжлагчид энэ их хүнэ алдсаны дараа аятаахан аваад л гарчихсан, өнөө үе хүртэл. Бас л сор болсон хүмүүс шд.

Үүнд л үл ойлголцлын эх байх шиг байна- би өөрөө түүхийг шүүж, хар цагаанаар будаад байх маш дургүй. Сургамжуудыг нь авч, шинжлэн дүгнэж тоглоомны цаадах учир начрыг нь тайлах хэрэгтэйг ойлгуулах гээд байгаа юм.
Гашуун ч гэсэн үнэн- Сталины оролцоогүй бидний тусгаар тогтнол тэнгэрийн од шиг хол байхсан. Энэ бол их зовлон зүдүүр амссаны эцэст боссон тусгаар улс юм. Одооны хэдэн гудамжны хувьсгалчдын хүсэж байгаагаар, эх суурийг нь дураараа нураагаад байж ер болохгүй. Маш болгоомжтойгоор, мэдрэмжтэйхэн шиг суурийг нь бататгаж, хэрэгтэй газар нь шавардаж шохойдож будаж, хана босгоод, үүд цонх дээвэр тавих юм.

Өмнө нь олсон бүтээсэн, хийж байгуулсан, бас тэр золиос талаар нэг өнгрөөж болохгүй болохоор, бид нарт их хариуцлага ноогдоод байгаа юм шүү дээ.

AmonRa - 16:51 - 2012-01-20

@Алмас:
хувьсгал гэж өөрөө ийм үзэгдэл байдаг юм: өөр өөрийнхөө төрүүлсэн хүүхдээ иддэг юм. Үүнийг сайн муу гэж ялгалгүй, нийгмийн үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Энэ учраас би хувьсгал гэж орилолдоод байгаа хүмүүсийг үздэггүй юм. Тэр мандах, ундрах мэтийн хүмүүс ийм ирээдүйг бид нарт бэлэглэх гэж байгаа юм.

AmonRa - 22:07 - 2012-01-18

@Цагаан хараацай & Almas:
Тэр бол болоод л өнгөрсөн түүх. Түүх гэдэг, ийм хэрцгий эд дээ. Өөрийн хувь заяаны эзэн байж чадаагүй ард түмнүүдийн хувь заяа юм. Гэвч, юм болгон өөрийн давуу бас сул талтай- Сталин байсан нь, бидний хувьд сайн талтай ч, муу талтай ч. Зөвхөн сайн, эсвэл зөвхөн муу байгаагүй. Бүхэл бүтэн улсын түүх 70-80 жилийн туршид хав харанхуй байх учиргүй.

Цаг байдал үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг- цагтай хөл нийлүүлэн амжиж хувьсах, өөрсдийн хувь заяаны эзэд болж байж энэ дахин давтагдахгүй. аюулыг холдуулах, зайлуулах арга барил суух хэрэгтэйг чухалчлан ойлгуулах гээд байгаа юм.
тэр цагийн түүх сайнтай муутай нь сайн дүгнэж, хаана алдаа гарсан, дахин тэр алдааг яаж давтахгүй байх арга хэмжээ авах гээд- энэ бүгд хувьсан өөрчлөгдөх цаг ойртож буйн дохио.

тас хараар, эсвэл цав цагаанаар түүхийг яаж ч бодсон дүгнэж болохгүй.

AmonRa - 22:01 - 2012-01-18

Мэдээж бид өөрсдөө л хичээхгүй бол хэн ч бидэнд туслахгүй. Тэр үед тусгаар улс болж үлдсэн нь Орос Хятад хоёрын харилцааны байдлаас үүдээд тухайн үеийн Оросын удирдлага өөртөө ашигтай гэж үзэж шийдвэр гаргахад бид азаар тусгаар тогтносон байх. Цаашид ингээд аз дайраад яваад байхгүйгээс хойш өөрсөддөө л найдах хэрэгтэй байх даа уг нь.

Алмас - 19:22 - 2012-01-18

Сор мөн байсан ч бай, биш байсан ч бай энэ алан хядлагаас би сайн талыг нь олж хардаггүй ээ.
Сталинаас өөр хүн байгаад, Монголчуудыг Хятадын нэг хэсэг гээд бүгдийг нь хядах эсвэл өөр ямар нэгэн байдлаар яах байсан эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ бас ХЭРЭВ гэдэг юм яривал хэрэв Сталинаас өөр илүү сайн хүн байгаад Монголчуудын тусгаар тогтнолыг зөвшөөрөөд, бас бидний өвөг дээдсийг алж хядалгүй үлдээж бас болох байсан гэж бодож байна.

ЮМ БҮРД ЗААВАЛ ТИЙМ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ч гэх юмуу. Эсвэл заавал сайн тал байдаг ч гэдэг юм уу хандахыг бол би эсэргүүцдэг. Монголын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулсан ч бай үгүй ч бай Сталины хийсэн зүйлийг жишээ нь үнэлж дүгнэж, цаашид бүтээх ирээдүйгээ харахын тулд түүхийг ч бас сайн муу гэх байдлаар үнэлж дүгнэж хуваах нь зүйн хэрэг. Жишээ нь бид Сталин Монголд сайн санаад ч юмуу тусгаар тогтносон улс болгочихсон гэвэл би лав үгүй гэж боддог. Ер нь бол хичнээн хичээгээд ч цайрахгүй зүйл гэж байгаа байх. Манайханд ч гэсэн түүх сайн харвал тэр үед алдсан зүйл ч олон байгаа байх...

Алмас - 19:19 - 2012-01-18

иймэрхүү хэргүүдийг зохиомлоор үүсгэн олон сайн хүмүүсийг хядсан даа. Эрэгдэндагвын 38-ын хэрэгт холбогдсон Дилав худагт бол тэр үеийн төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан. Монголоос Хятад руу илгээгдсэн манай тагнуул байсан юм билээ. Чинкайши болон далай ламын зөвлөх хийж байсан түүний гавьяа бол ХЯтад улсын Чинкайшигаар НҮБ-д монголыг тусгаар тогтносон улс болно гэдгийг зөвшөөрүүлсэн, НҮБ-ийн танхимд монгол улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглахад нулимс дуслуулж байсан түүхэн хүн билээ. Завхан нутгийн 10 худагтын нэг түүний түүх нэн сонирхолтой, хэрвээ кино болгож хүмүүст толилуулбал их сонин түүхтэй хүн юм билээ. Монголын төр үнэнч хөвгүүддээ халтай байдаг нь ямар гээчийн хараал юм бэ? Хамгийн шударга үнэнч хүмүүс ихэнхидээ л гашуун тавиланг туулж золиослогдож өнгөрсөн байх юм даа.

Цагаан хараацай - 14:02 - 2012-01-18

Тийм ээ, тэхээр алива Их хувьсгал, Аугаа их нийгэм бүтээн байгуулалт тодорхой хэсгийн амийг зольж, хэсэг түмний нулимсан дээр босдог байх нь

Аан бас амь, нулимсаар босдоггүй нийгэм ч гэж байх нь

Энэ бол түүх

Гашуун түүхийг дахин давтахгүй талаараа л бид мэтгэлзүүштэй

Zurai - 11:06 - 2012-01-18

bi emeegeesee sonsson.. emeeg maani naiman nastai aaviinhaa uvurt untaj bhad shunu nogoon malgaitnuud ireed avaad yavsan gej yarihdaa uilj bsan..
jiriin neg malchin darhan uvgun l bsiim.. emeegiin maani ah bolohoor germand surj bgaad mongold ireed hevleh uildvert ajillaj bgaad barigdsan yum bilee..

za eejiin talaas bol neg geriin tavan huug bugdiig n bariad yavsan gedgiin.. gehdee neg goyo n odoo tednii ur udam tegehees tegeh gesiim shig oluulaa manai gehed l tavan huutei..

hervee ter tusgaar togtnoliin unetei ami nasnuud bsiin bol minii emeegiin nulisan deer bii bolsiim shuu :P

dao - 10:31 - 2012-01-18

@Цагаан Хараацай:
Тиймээ, тэр үед маш том хэмжээний геополитикийн тоглоом явагдаж байсан. Одоо ч бас явагдсаар. Ирээдүй ямар байх бол? яг мэдэх юм алга. Үүнийг түүх л харуулна.
Чамд, бас бусад уншигчдад сонирхолтой байж мэднэ. Энэ баримтыг нэг уншаад үзээрэй.

Хятадаас цэргийн тусламж авч Монгол Улсын тусгаар тогтнолыг устгахыг санаархсан тайж Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоосон тухай

@Алтаар:
яриа нэг л зөрөөд болж өгөхгүй юм.
Надад түүх сонин, идеологи биш.

AmonRa - 00:18 - 2012-01-18

Дээр нэг ойлгомж муутай юм биччихэж. хятадуудаар Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхэд сталин хүчилж шахсан гэдэг юм билээ.
Олон сайхан хүмүүсийнхээ халуун амиар дэнчин тавьж тусгаар улс болсон Монгол орон минь үүрд мандан бадраг.

Цагаан хараацай - 21:59 - 2012-01-17

түүхийн улбаагаас үзэхэд Сталин Монголын тэргүүнүүдэд шууд утгаар лам нарыг устга гэж шаардангуй шахсан байдаг юм билээ. Хар шар феодалуудыг бүрэн дарсан цагт танай улс улс болно гэсэн утгатай үгийг цохон тэмдэглэсэн байдаг. сталины ганцхан л сайшаалтай юм нь Хятад улсыг БНХАУ болоход БНМАУ-ыг зөвшөөрүүлсэн байдаг. Хөрш улсуудын маань дотоодын хувьсгалууд нь яг л манай улсынхтай адил аллага хядлага дүүрэн. Том гүрний шахаа дарамт манай улсад нөлөөлөхөөс ч аргагүй байхдаа. Миний хувьд социалист замаар манай орон явахаас өөр ямар ч гарц байгаагүй гэж боддог. Сталины удирдлагаар манай сор болсон оюунлаг хүмүүсийг хүйс тэмтэрсэн нь арилахгүй түүх.

Тэр үед япончууд гэж бас аймаар том дайсан гарсан. Хятад Орос Монгол 3 Японыг хамтдаа шахуу дарсан гэх мэтээр сайн муу зүйлд Сталин манай улсын заяанд нөлөөлсөн л. 1921 онд ардын хувьсгал ялаагүй байсан бол, 1937-4? онд Япон Хятад Орос 2ртой дайтахын тулд манай улсыг цэргийн түшиц газраа болгон нэлэнхүйд нь дайны талбар болгох байсан биз гэж мунхаглав. тэгвэл Гитлерийн өдөөсөн дайны үр дүн бас өөрчлөгдөх ч байсан магад. Мөн оросууд Монголд япончуудтай дайтаад эзэлсэн хэсэг газраа өөрсдөө муж болгон эзэмшиж, хятадууд нэг хэсгийг нь өөрийн болгох гэж улайрах байсан байх даа. Монголын минь заяа их юмдаа.
Өнөөдөр Д.Сүхбаатарыг муулж гутааж үгүйсгэж байгаа зарим нийтлэгчийг багалзуурдмаар санагддагыг нуух юун. Тэр хүн бол манай улсын баатарлаг удирдагч мөнөөс мөн шүү томоор дуугараад утга авцалдаагүй үргэлжилсэн бодлоо дуусгая даа.

Цагаан хараацай - 21:56 - 2012-01-17

Анд минь
1. Сээгийгээ эргээд нэг хараарай.
2. Гарчигаа өөрчлөх хэрэгтэй мэт..
3. Таныг гүнээ хүндэтгэе..

Алтаар (зочин) - 17:59 - 2012-01-17

Болоод өнгөрсөнд би бухимдаад яах уу. Тэр алуулсан хүмүүс гайхамшигтай сор байсныг нь, чи яаж батлахын?
Ямар ч баримтгүйгээр барагцаалан зохиох нь миний ажил биш ээ, найзаа. Түүхийн ухаанд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй юм. Чиний бичсэн сээгийнүүд бөөн сэтгэл хөдлөл байна.

Тэр цагт хүнтэй нялцагнаад байдаггүй цаг байсан юм. Хувьсгал, эдийн засгийн хямрал, үүдийг тогшиж буй дайн гэх мэт, өчнөөн хүчин зүйлс энэ байдалд нөлөөлсөн. Дэлхий даяар ийм юм болж байсан. 20-р зууны ердийн байдал байсан гэж ойлгож болно.

Юманд цөсөө хөөргөлгүй хандаж үзээч. Түүхээс сургамж авах нь л чухал. Хувьсгал гэж орилолдоод байвал, ийм юм дахин давтана гэж ойлгож болно.

AmonRa - 16:33 - 2012-01-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax