जगन्नाथ

Тодорхой жорын нэмэлт

Өмнөх хэсэг энд

Гадаадад хувь хүн талаасаа ч тэр, бас Монголоос явж байгаа гэсэн төлөөллийн утгаараа ч тэр яаж биеэ авч явбал зохистой вэ?
Түүх соёлоо мэдэж байх гэдгээс гадна өөр юу байж болох вэ?
Өөрөө олж мэдэхээс гадна бусдын хуримталсан туршлага үргэлж хэрэгтэй байдаг даа?


Эргүүлээд асууя: Явах хэрэг байна уу. Монголд амьдрах, хөдөлмөрлөх, арилжаа наймаа хийх боломж бүгд байхад, яах гэж явж байна уу. Хүн бүрийн өөрийнх нь хувийн л шийдвэр юм даа... Хэрэв сурч, мэдэж, тэргүүний туршлага хуримтлах зорилготой бол, ганц л жор бий. Энэхүү жор нь өмнөхтэйгээ төстэй боловч, бас адилгүй. Тайлбарлахад ч тун маш амаргүй.

Элэг нэгтнүүдийнхээ дунд ажиглагсан, хамгийн тархмал зан чанар бол, өөрийгөө зөвтгөх ба бүх гадаадуудыг тэнэг гэж үздэгт. Эсвэл эсрэгээрээ, учир зүггүй гадаадуудыг дуурайх. Цагаан арьстангуудыг дуурайж галбиртсан шар, эсвэл хар арьстангуудыг гадаадууд өөрсдөө "White washed" буюу "цагаанаар угаалгасан" гэж нэрлэдэг. Энэ тодотгол нь, доромжлолын аястай бөгөөд, өөрийн гэсэн онцлогоо хадгалж, соёлоосоо татгалзан уусан шингэж буй хүмүүсийг ийнхүү нэрлэдэг юм.

Энэ бол манайхны цагаачдын дунд их ажиглагддаг зүйл л. Хүн бүр тэд нарт өртэй, эх орныхоо төлөө гадаад орон уруу дөрвөж, гадаад орны нийгмийн халамжинд амьдардгаараа их том гавьяа хийж бүтээсэн гэж үздэг. Нэг нэгэнгүй гарамгай түүхчид, толгой дарааллан гайхамшигтай ардчиллын төлөөх зоригт тэмцэгчид байдаг. Гэвч өндөр өсгийтэй гутал өмсөж, хуурамч Гуччи цүнх барьсан байх жишээтэй. Дорой харагдаж байгаагаа, өөрийгөө хажуунаас харж, биеэ хэрхэн авч явж, байгаа байдлаа ганц ч удаа эргэцүүлэн бодохгүй. Ирээдүйн төлөвлөгөөний тухай бүр ч ярилтгүй.

Ганц л юм ойлгох хэрэгтэй: цагаачид бол гадаадын нийгмийн тогтолцооны хамгийн доод төвшинд оршдог юм. Энэ бол гадаад дахь (тэр тусмаа Европын орнуудын) нийгмийн тогтолцоо юм. Нийгмийн хамаг амьдрал дунд эгнээ буюу ажилчин ангийн нуруун дээр тогтдог юм. Нийгмийн халамжинд хамрагдахад (тэтгэвэл, даатгал, ослын даатгал гэх мэт), ажилчны анги давуу эрх эдэлдэг.

Дараа нь эмзэг бүлэг. Дараа нь өвчтөнгүүд, түүнээс доош архичин, арxичнаас дор мансуурагчид, мансуурагчдын дараа цагаачид ордог. Цагаач хүн гэдэг, xамгийн муу ажил, дээрх үе шатны идээд бараагүй шавхруу идэх заяатай хүн юм. Цагаач хүнд европын нийгмийн халамжийн үлдэгдэл шавхруу л хүртэнэ. Шударга бус явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол амьдрал. Амьдрал өөрөө шударга бус. Өөдлөхийн тулд цагаач хүн мансуурагч болох ёстой гэж хэрхэвч ойлгож болохгүй. Бас өндөр өсгийтэй гутал өмсөж, нийгмийн шатаар ахилаа гэж үзэж болохгүй. Өөдлөх ганц л арга зам бий: тэр нь хөдөлмөр.

Миний туулсан зам урт байлаа. Үүндээ би талархаж явдаг. Яагаад гэвэл, замдаа олон орны эрчүүд эмэгтэйчүүдтэй танилцаж, ажиглах боломж гарсан юм. Зарим эрчүүд зовлон туулж, амьдрал үзсэн юм гэсэндээ, нийгмийн шавхруу байхаасаа өөрсдөө татгалзаж, толгой нь гартайгаа нийлээд, ажиллаад эхэлдэг. Энэ бол ихэвчлэн хүмүүжилтэй холбоотой болов уу гэж би хувьдаа үздэг. Хүмүүжлээс хамааран, сэтгэлийн тэнхээ буюу дотуур тамирын хэлхээ үүсдэг. Сэтгэлийн тэнхээгээс хамааран, амьдрал өөрөө үр шимээ бариад эхэлдэг. Гэвч амьдралынхаа цаг хугацааны эзэн болсон хүн цагаачдын дунд тун ховор байдгийг анзаарсан. Цаг хугацааны үнэ цэнийг ойлгоогүй хэн ч байлаа, өөдлөж байсан түүхгүй.

Ихэнх гадаадад байгаа монголчууд маань, хээвнэгхэн: "Дотуур тамир надад байхгүй ээ, хэрэг ч үгүй" гэж хэлдэг. Гэвч, дорой гэж дуудуулах тун дургуй. Уурлаж, уцаарладаг. Их Монголын үр садыг доромжиллоо гэдэг. Өглөөний дасгал, гүйлт, эсвэл аль болгон унаанаас татгалзаж эрүүл агаараар амьсгалан алхахыг үзэхгүй. Тодорхой хэмжээний спорт бол сэтгэлийн тэнхээ, хатуужлыг улам бататгадаг. Дотоод хүнээ дийлж сургадаг. Хөдөлмөр бол, дотоод хүнээ л ялах явдал юм. Дотоод хүндээ бууж өгсөн эр хүн, эхнэрийнхээ боол болсон эрээс долоон дор болгодог.

Дасгалын төгсгөл тамлалт шиг, хүний хил хязгарт тулгаж байх хэрэгтэй. Өөрийгөө сорьж, дийлэхдээ заавал сургуулийн биеийн тамирын хичээл шиг байх албагүй. Хаяа нэг сагс тоглодгоо сэтгэлийн тэнхээний сорилт гэж үзэж болохгүй. Харин хэр тогтмол хийдэг бэ гэдэг чухал. Өдөр тутмын жижиг зүйлсээр сэтгэлийн тэнхээгээ хүмүүжүүлж болдог. Жишээ нь өглөө хангинах сэрүүлэг ихэнх иргэдийн хувьд тамлалт болдог. Ажилдаа хоцрохгүй байх үй түмэн шалтгааныг оюун ухаан хэлж өгдөг боловч, иргэд сэрүүлгийнхээ өмнө бууж өгч цааш нь унтдаг. Алив гэж, сэрүүлгийг шийдэмгийгээр унтрааж, сэрэх хэрэгтэй. Ийнхүү, өдрийн турш олон мянган сэтгэлийн тэнхээгээ хүмүүжүүлэх аргууд бий.
Буруу шийдвэр гаргахаас, буруу үр дагавараас сэргийлэх ийм л арга байна. Иймд, өөрийн яг одоо хиймэргүй байгаа боловч, хийх хэрэгтэй зүйлийг тунгаан олж, яг одоо барьж авч, дуустал нь хийх хэрэгтэй. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг гайхамшигтай зарчмыг санаж яваарай. Ийнхүү гадаадад өөрийгөө болон, эх орноо зөвөөр ойлгуулж, өөрсдийн соёлооо сайнаар харуулж болно.

Гэвч хий xоосон зарцуулсан хүч сэтгэлийн тэнхээг үгүй хийнэ гэдгийг санаж яваарай.

16:48 - 2011-11-30 - Сэтгэгдэл бичих

гадаадууд их айхтар, хүчээ дэмий зарцуулдаг хүнийг шууд олоод хараад, зайгаа барьдаг шүү. Монгол хүний нэг зан чанар нь, өөрөөсөө бусдыг тэнэгт тооцдог. харь газар биеэ бодож яваарай

AmonRa - 14:52 - 2013-04-17

setgeliin tenhee, tsag 2 hyazgaartai gedeg engiin uneniig zarimdaa martchihdag, tuuniihee toloo daraa ni zondoo une toloh boldog. Hii zartsuulsan energy gej yag unen heljee. Sanaj, hicheej yavah bolno oo.

Зочин - 03:32 - 2013-04-17

Odoo oilgoloo. Ih heregtei sanamj bn. Bayarlalaa!

Зочин - 03:25 - 2013-04-17

Ажлаа буруу, хагас дутуу хийж орхиод байвал зуршил болчихдог. Энэ бол хий зарцуулсан энерги юм. Үүнийг хэрхэвч зуршил болгож болохгүй, үгүй бол амьдралаа хий үрнэ.
Ажил эхэлсэн л бол, түүнийгээ түргэн шуурхай эхэлж, түргэн шуурхай дуустал нь гүйцэтгэх чухал. Сэтгэлийн тэнхээгээ битгий дэмий хоосон үрээрэй гэж байгаа юм.

AmonRa - 14:02 - 2013-04-16

suuliin oguulberiin heleh gesen sanaag neg l sain oilgosongui, tailbarlaj boloh uu?

Зочин - 22:52 - 2013-04-15

@Цагаан Хараацай:
Би тэрийг нээг их муу гэж боддоггүй шд. Тодорхой хэмжээний амбици залуу хүнд бол байх ёстой, наад захын сургалтанд. Өөртэйгээ адил залуучуудтай мэдлэг хөдөлмөрөөрөө ялгаран өрсөлдөхөд ч тэр, бас л амбици хэрэгтэй. Гэхдээ өнөөх тэнцвэр гээч юм тоглоомонд ороод ирнэ. Анализ хийх нь чухал: "би ямар үе шатандаа явж байна уу, зорьсон зорилгоосоо хазайгаагүй биз" гэх мэт.

http://warrior.blogmn.net/37547/baharhah-shaltgaan.html

AmonRa - 15:54 - 2011-12-05

Бусдад мундаг хүн гэж харагдах хүсэл өсөж байгаа мэдлэгтэй залууст их ажиглагддаг. Хүн хүний дотоодод байдаг энэ хүсэл их бага хэмжээгээр байх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй хэний ч хувьд зайлшгүй нь зүй боловч жор хэтрэхээр хэдий сайн хүнийг утгагүй болгодог юм шигээ. Энэ талаар тусгай жортой бичлэг оруулвал сайн даа.

Цагаан хараацай - 14:22 - 2011-12-05

Uzeerei:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=1djrfwqFe4c#!

Зочин - 09:19 - 2011-12-03

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax