जगन्नाथ

Каддафи дуусав

Хамгийн түрүүнд шархдсан хөгшин хүнийг зодож, тамлаж, доог тохуу хийсний дараа буудаж хороосон байна. Одоо талархсан ард түмэн нь цогцсоор нь тоглоом хийж, хажууд нь зурагаа авхуулж байгаа.Үхсэн арслангийн цогцсыг илжиг ч тийрчнэ.
Гэвч хөгжилтэй орнуудын хоол болохгуй гэж, Каддафи 10 сар тэмцлээ. Ганцаараа, түүнд хэн ч туслаагүй. Арслан шиг тэмцэж, эр хүн шиг эх орноо хамгаалж өнгөрлөө.

Сүүлийн 10 сард Ливи улсад 50 мянган хүн чадарсан. Цаашид энэ тоо өсөх болно. Дараагийнх нь чи, андаа.

23:12 - 2011-10-23 - Сэтгэгдэл бичих

нурааж устасан байшин барилга, үйлдвэрлэл, дэд бүтцийг нь нөхөн сэргээхэд хэдэн арван жил болохыг мэдэж байгаа байлгүй дээ? хэдэн сая хүн орон гэргүй, ажилгүй, ирээдүйгүй болчив? тэрийг бодоод, хүчээ дахин авахад хэдий хугацаа хэрэгтэй бэ. хайран хүч хөдөлмөр хөрөнгө. хайран алдагдсан боломж!

ямар ч системд алдаа дутагдал байдаг. тэр алдааг нэг дор биш, бага багаар засаж, сайжруулах нь зүйтэй. үгүй бол...
үгүй бол, үр дүнг нь ганц-хоёр жилийн дараа египт, киргизстан, ливи мэтийн дорой улсуудын жишээндээр харж болно. Нөгөө талаас бодоод үзэхээр, каддафи арай л зөөлөн, хэтэрхий итгэмтхий нөхөр байсан бололтой.
Хонин сүргээ хятадууд, европчууд, аль эсвэл америкчууд шиг бяцалж, сүргийг цэвэршүүлж, залан чиглүүлж байж дорой улс орнууд өөдөлдөг бололтой.

AmonRa - 18:26 - 2011-10-31

Уг нь минийхээр бол ямар ч л байсан тэр олон жил төрийг нь барьж байсан хүнийг, ядахдаа өөрийн улс орныг хүндлээд чимээгүйхэн цааш нь харуулж болохгүй л байсан юм байх даа, тэр ард түмэн гэж. Тэгж олны шившиг болгож, тоог тохуу хийж буй ард түмний ухамсар, санаа бодол гэж ямархуу хэмжээнд байгаа хөөрхийлэлтэй амьтад вэ? гэж л бодогдох

Zurai - 10:57 - 2011-10-27

шийдвэрээ л дагаж байгаа хэрэг.
шийдвэрийнхээ хариуг ч авсан. байх л хэрэг.

байхсан гэж яривал, хэзээ ч дуусахгүй яриа эхэлнэ.

AmonRa - 05:12 - 2011-10-27

надад нэг бодол байдаг. гэхдээ магадгүй би хулчгар ч байж магад. Дайны үед нацистууд Чех руу ороход чехууд бууж өгч Прагыг авч үлдсэн гэж яригдаад байдаг. Цаад санааг нь ойлгож байгаа байх
Уг нь дайны эхний өдрүүдэд Каддафи буулт хийсэн бол яах байсан бол. Иракийн дайны бичлэг, сүйдсэн орон гэрийг харахаар ямар олон хүний амьдрал утгагүй болохыг харахаар аймаар. Саддам байлдаагүй бууж өгсөн бол тийм юм болоо ч уу үгүй ч уу. Надад хэн нь ялах нь сонин биш энгийн хүмүүсийн амьдрал л өрөвдмөөр.

dadido - 13:20 - 2011-10-25

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax