जगन्नाथ

Хонгил ухсан нь

Зэнкай нэртэй, нэгэн самурайн хөвгүүн байж гэнэ. Зэнкай Эдо хотод нэгэн том түшмэлийн зөвлөх болж гэнэ. Зэнкай түшмэлийн эхнэрт хайр сэтгэлтэй болж, тэдний харьцаа илэрч гэнэ. Шийтгэлээс эмээсэн Зэнкай даргаа алж, эхнэртэй нь цуг оргожээ.

Тэр хоёр хулгай хийж амьдардаг болж гэнэ. Гэвч эмэгтэй нь асар их шуналтай нэгэн байсан бөгөөд, шунал нь өдрөөс өдөрт ихссээр байв. Үүнд зэвүүцсэн Зэнкай эмэгтэйгээ орхин, асар хол оршдог Бузэн муж зорьж, тэр хавиар гуйлгачилан амьдардаг болж гэнэ. Өнгөрсөн бүхэнд харамссан Зэнкай, амьдралдаа ядаж ганц ч болов сайн юм хийж үлдээчих юмсан гэж боддог байжээ. Ойр хавьд нь хүн амьтан олноор осолдож, үхэж бэртдэг хадны хавцлын аюултай зам байдгийг дуулж, Зэнкай хаданд хонгил ухахаар шийдэж гэнэ.

Өдөрөөр гуйлгачилж, шөнөөр хонгилоо ухсаар, Зэнкай 30 жилийн нүүр үзжээ.  30 жилийн дотор хонгил нь 2.280 тохой урт, 20 тохой өндөр, өргөөшөө 20 тохой гүн хонгил ухсан байв. Ажилаа дуусгахын 2 жилийн өмнөхөн нь, алуулсан түшмэлийн хүү эцгийнхээ өшөөг авахаар ирж гэнэ. Түшмэлийн хүү чадварлаг илдийн мастер байсан бөгөөд, Зэнкайг тулаанд дуудахад:
"Би чамд дуртайяа амиа өгье. Гэвч надад ажилаа дуусгах хугацаа өгөөч. Ажил дууссан тэр өдөр нь намайг алаарай" гэж Зэнкай хэлж гэнэ.

Хүү зөвшөөрч, товлосон өдрөө хүлээж гэнэ. Хэдэн сар өнгөрсөн ч, Зэнкай ухсаар л байв. Хүлээлтээс захлсан хүү, Зэнкайд хонгилыг дуусгахад тусалж эхэлж гэнэ. Хамтдаа нэг жил ажиллахад, Зэнкайн хатуужил, сэтгэлийн хатыг хүү ажигласаар л байв. Ажил дуусаж, хүмүүс хонгилоор аюулгүй аялах боломжтой болсны дараа, Зэнкай хүүд хандан:
"Толгойг минь одоо авна уу. Хийх ажил минь дууслаа" гэж хэлэхэд,
"Багшынхаа амийг хэрхэн хороож болох билээ?" гэж хүү нулимс дусаан хариулж гэнэ.

19:49 - 2011-10-06 - Сэтгэгдэл бичих

Юу ч гэмээр юм дэ...ямар ч л гэсэн муухай биш... Нэг тм ...ккк

luna - 20:27 - 2011-10-09

ooroo zohioson uu belen bsan uu

Зочин - 12:52 - 2011-10-08

кино юу? эсүүл зохиол, бүүр эсүүл үлгэр...
гэхдээ агуулга сайтай :)

Хүслийнжигүүр - 11:25 - 2011-10-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax