जगन्नाथ

Шуналтай зураач

Гэссен гэж, нэртэй зураач лам байсан юм. Зураг зурахынхаа өмнө, төлбөрөө заавал урьдчилан тохирдог нэгэн байж. Зургийнх нь үнэ нь их өндөр байсан бөгөөд, хүмүүс түүнд Шуналтай Зураач гэж хоч хайрлаж гэнэ.

Нэгэн гэйша түүнд ирж, захиалга өгөхөд Гэссен:
Та хэдийг төлөх бэ? гэж асууж гэнэ.
"Таны хүссэн үнийг төлнө," гэж охин хариулж, "гэвч та намайг харж байхад зурагаа зурна уу" гэжээ.
Гэйша удалгүй эзэнтэйгээ найрлаж байх үедээ зураачийг дуудаж гэнэ. Гэссен нүднийх нь өмнө сайхан зураг урласны дараа, асар өндөр үнэ нэхэж гэнэ.
Төлбөрийг төлсний дараа гэйша эзэндээ хандан:
"Бүх зураач нар мөнгө л хүсдэг. Тэдний оюун ухаан нь ялзарч, зөвхөн ашиг хонжоо хардаг. Урласан бүтээл нь гайхамшигтай боловч, ялзарсан оюун ухааны бүтээлийг үзэсгэлэн болгох нь зохисгүй. Энэ учраас, миний дотуур хувцасны зураг байхад тохирох юм байна" гэж хэлээд, дотуур хувцасныхаа нурууг харуулан, дахин нэг зураг зуруулах захиалга өгч гэнэ.
"Та хэдийг төлөх бэ?" гэж Гэссен, тоосон шинжгүй асууж гэнэ.
"Өө, таны хүссэн үнийг төлнө" гэж эмэгтэй хариулжээ. Гэссен дахин маш өндөр үнэ нэхэж, хүссэн загвараар нь зурж өгсний дараа мөнгөө халааслан одож гэнэ. Гэвч бүр хожим нь Гэссены мөнгө хардаг байсны шалтгаан тодорч гэнэ. Тэр газарт өлсгөлөн болсон боловч, баячууд ядуучууддаа тусалдаггүй байж. Энэ учраас, Гэссен зурсан зурагныхаа төлбөрөөр буудай худалдан, өлсөж цангасан хүмүүст тараадаг байжээ. Мөн үүнээс гадна, зоорь барьж, дахин өлсгөлөн болоход бүрэн бэлтгэлтэй байхыг хүсдэг байж гэнэ.

Мөн, нутгийнх нь зам маш муу байсан бөгөөд, хүмүүс аялахад тун төвөгтэй байж гэнэ. Тэр замыг зассан байж. Мөн Гэссены багш нь сүм барихыг маш их хүсдэг байсан боловч, амжилгүй өнгөрсөн юм. Шавь нь багшийнхаа зорилгыг хэрэгжүүлж, сүм барьсан.

Энэ гурван зорилгоо биелүүлсний дараа, Гэссен бийрээ хаяж, дахин хэзээ ч зураг зураагүй, даяанч лам болсон.

15:35 - 2011-09-30 - Сэтгэгдэл бичих

Өөрөөр хэлбэл мөнгөөр зохицуулж болохгүй зүйл ихэсж байнаа л гэж ккк.

123 (зочин) - 21:08 - 2011-10-26

Гессэн шиг хүмүүс олон байгаасай. Яахав магадгүй өнөөдөр мөнгөнөөс бүх зүйл хамаарч байгаа юм шиг байгаа ч удахгүй болино доо, юм эргэх биз.

123 (зочин) - 21:07 - 2011-10-26

Гайхалтай үлгэр бна...Бусдыг сайн мэдэхгүй байж өнгөцхөн дүгнэлт хийх нь утгагүй ...

luna - 20:24 - 2011-10-09

Нээрэн л ганц удаагийн нүдээр харсан зүйлээр аливаад хандаад байж болдоггүй. Миний бодлоор энд мөнгөний тухай гэхээсээ аливаад хандах хандлагын тухай өгүүлжээ гэж хэлмээр байна.

amur - 18:48 - 2011-10-07

Энэ хорвоод амьдарч байгаагийн нэг гол зүйл нь амьдралын хуулийг дагах хэрэгтэй байдаг. Хэчнээн чиний сэтгэл түлхэж байсан ч зохицох шалтгаан түм бум. ХҮн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхдээ амьдралын гайхалтайг илүү тод хардаг байх. Яагаад гэвэл санасанаараа бусдад тусалж чадна гэдэг гайхалтай.

Цагаан хараацай - 11:41 - 2011-10-07

Яараад юу биччихэвээ. Ямартаа ч одоо мөнгө надад дурлах болсоныг би мэдрээд байна.

Цагаан хараацай - 11:35 - 2011-10-07

Мөнгийг би мөн чанараас доогуур үздэг байсан. тэгэх бүр мөнгө надтай тэрсэнэ. харин найз мэт ойлгож эхэлсэнээс хойш арай хөнгөн санагдах болж билээ. үүнийг ойлгуулахад зарим нэг хүний ном тус болж билээ

Цагаан хараацай - 11:34 - 2011-10-07

яг наадах чинь чанар ба цаг

AmonRa - 19:07 - 2011-10-06

yadaj l huslee bieyluulcheed buhniig orhij.. olon hun ingej chadhgui bhdaa gej taamaglaj bna gehdee bi busdiin umnuus setgej chadahgui lde.. ene hunii huvid mungu tiim ch unetei bish.. bagshiin husel n une tsenetei bj.. aa tiim.. bagshiin husel n uuriinh n ner turuus ch unetei bjdee..

tsag hugatsaanii huvid esvel heseg hugatsaanii daraa humuus ingej yarina hemeen bodson bol ner tur l erhem bj .. ingeed tum buman untsuguur haraad bj bolnoo..

gol n ehelsen bol duusgaj chaddag bh l chuhal gej bodnom..

dao - 18:52 - 2011-10-06

хүн бүр өөрийн гэсэн үзэлтэй.
хийж бүтээснээр харвал, тэр үзлийн зөв буруу харагдаад ирнэ.

AmonRa - 17:02 - 2011-10-06

Тэр хүнд ядуусыг тэтгэх хүсэл, хайр байгаа болохоор л мөнгөний төлөө улайрсан хэрэг дээ

Zurai - 11:10 - 2011-10-06

овоо эр юмдаа энэ Гэссэн....

Хүсэл байвч хувийн сахилга бат, хичээл зүтгэл, сэтгэлийн хатгүй бол Залхуурал дотроос минь барьж иднэ шүүдээ...

Хүслийнжигүүр - 10:01 - 2011-10-06

хүсэл зорилго хоёрын хооронд ялгаа байдаг юмдаа.
мөнгө байгаад, бүх юм өөрөө бүтнэ гэж байхгүй. чанар, цаг хоёр хамгийн их үүрэг гүйцэтгэнэ.

AmonRa - 00:53 - 2011-10-06

Boldoo

Нуугаад яахвээ, би хөрөнгө мөнгө тааруухан хүн. Дээр бичсэн ишлэл бол овоо хөрөнгө мөнгөтэй олон ном уншсан хүний сүүлд бичсэн нийтлэлд байгаам. Мөнгөөр бүгдийг шийдэж болохгүй нь ойлгомжтой. Тэгэхдээ ихэнх юмыг шийдэх болов уу. Зураач яалтачгүй өөрийн хүслийг биелүүлэхийн тулд мөнгөний төлөө зүтгэсэн л байна даа. Ядуучуудад тусалсны дараа мань эр мангар том таашаал авсан болов уу.

Зочин - 22:11 - 2011-10-05

Тийм шүү би залуу хүн

Гэр бүлдээ хайртай, энэ биендээ хайртай, найз нартаа хайртай, мөнгөнд хайртай, ажилдаа хайртай, ажлын хамт олондоо хайртай. Энэ бүх хайрын ядаж нэг нь ч атугай байж гэмээнэ цааш амьдрах, тэмүүлэх хүсэл төрөхгүй гэж үү.

Бас дээр нь Хүн хөшиж үхэхээс хөгширч үхдэггүй гэж үг байдаг байх аа.

Zurai - 11:57 - 2011-10-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax