जगन्नाथ

Ярилцав

Нутгынхаа хүнтэйгээ тааралдаж, хэсэг чалчиж тамхилав. Амьдрал-мамьдрал, ажил-мажил. Цаашдын төлөвлөгөө. Мань эр бразилийн өнчин хүүхдүүдийг асарсан хэсэг эмч нартай туршлага солилцож, сэтгэл зүйч багш нарын гаргадаг амжилтын тухай ярилцав. Өнөөх бразилийн өнчин хүүхдүүд нь ихэвчлэн том болсныхоо дараа хар тамхичид, аль эсвэл гэмт хэрэгтэн болдог гэнэ. Тэр хүүхдүүдийг асран хамгаалж, чадварлаг мэргэжилтэнгүүдтэй хамтарч, мэргэжил амжиж эзэмшүүлсэн тохиолдолд 100%-ийн 1-5% амьдралын замаа олдог. Энэ нь том амжилт гэнэ. Өмнө нь 1-ээс бага хувьтай байдаг байсан гэнэ. Үүнийг Монголд аль болгон түргэн нэвтрүүлэх хэрэгтэйг дахин дахин онцолж байхын. 

А. Ажлыг чинь пяалмааргүй байна андаа. Биднийг нутаг буцаад, их юм хийнэ гэж горьдсон хүмүүс дүүрэн байгааг мэдэж байгаа биз дээ. Үнэндээ хийгдэж байгаа ажлыг бодитоор харахаас биш, саалийн үнээ шиг биднийг хардаг биз дээ. Өөрсдөө хараад суух болов уу, хамжилцаж хамт зүтгэх болов уу гэдэг бол том асуудал.

Б. Мэдэхгүй. Хэлэхэд тун хэцүү. Сонин сэтгүүлийн сайтуудаар харагдана даа- тэр гадаад явсан оюутнууд эргэж ирээд хөгжүүл ч гэх шиг сэтгэдэл байн байн таарна.

А. Гэхдээ зүгээр сууж болохгүй биз дээ. Бид нарт хариуцлага гэж бий.

Б: За чи айн гээч. Манай нэг найз Монголд хорт хавдар оношилгооны, эмчилгээний тоног төхөөрөмж бэлдэж, диализын тоног төхөөрөмж өөрийн халааснаас мөнгө гаргаж оруулах гэж байгаа юм. Германы сайн дурын эмч нартай үнэгүйгээр хүмүүсийг эмчлэхээс гадна, эмчилгээний дараах диализ бас үнэгүй хийж, монгол эмч нарынхаа ажлын чанарыг сайжруулах гэж байсан. Манайд чинь диализын мэргэжилтэнгүүд байдаггүй шүү дээ. Байхгүй гэдэг нэг их том проблем биш. Тэднийг бэлтгэж болно. Одоо 3 жил болж байна, хүлээгээд.

А. Юу хүлээдэг билээ?

Б. Хариуг.

А. Юун хариу.

Б. Зөвшөөрөл.

А. Тэр эмч нарыг оруулах зөвшөөрөл үү, тоног төхөөрөмж оруулах зөвшөөрөл үү.

Б. Аль альныг нь. Ерөнхийдөө бүгдийг нь. Эмч нарыг ч оруулахад, тоног төхөөрөмж суулгаж өгөх сайн дурын техникчдэд ч. Тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд хүртэл.

А. Бөөр элэгээр манайд хэдэн хүн жилд үхдэг билээ. Удаах тусам хайран хэдэн хүнээ алдсаар л байх болно биз дээ? Тэр их олон хайран хүн! Би ойлгохгүй байна, нэг тодорхой яриад аль даа. Оруулах хүмүүс мөнгө горьдоод суучихсан юм уу?

Б. Тэр оруулна гэсэн тоног төхөөрөмжийг нь сайн дурынхан мөнгө цуглуулж худалдан авсан юм. Манайд ийм тоног төхөөрөмж зөвхөн хятадаас, хамаг тээвэр ачаатайгаа тооцсон ч 3 илүү дахин үнэтэй оруулж ирдэг сурагтай. Мэдээж хувийн эмнэлэгт. Энэ бол нэгт. Хоёрт, эмч нар ирье гэхэд тэднийг 3 жилийн ажлын гэрээтэйгээр л оруулна гээд, эмч нарыг бэлтгэх суурь тавиулахгүй, боогдож байна. Тэр эмч нар бол, жилд 2-3 сараар л орж ирэх чадалтай. Биелүүлж чадахгүй гэрээнд герман хүн гарын үсэг тавьна гэж салаавч, чи өөрөө мэднэ.

А. Мэднэ.

Б. Ийм л байна даа. Уул нь эндхийн эмч нар айхтар нь бүр арай л дэндэчихсэн. Элэг бөөрөөр өнөө маргаашгүй үхэх гэж байгаа хүнд элэг суулгаад, өнөөх нь 2-3 сарын дараа ажлаа хийгээд явж байгаам даа. Хичнээн олон хүн аварч болох байсан гэж бодохоор, бүр дотор харалмаар.

А. Мөнгө горьдоод үхэх гээд байгаа бол, цаад хүндээ мөнгийг нь өгчих л дөө.

Б. Байдагсан бол, өгмөөр байна. Ганц хоёр мянга нэхээгүй, нүдээ ухаад ч хамаагүй өгмөөр байна. 50-ийг нэхэж байгаа юм.

А. Мянга уу?

Б. Мянга.

А. Евро юу?!

Б. Евро.

А. Тэр чинь яасан аймаар мөнгө бэ. Яах уу.

Б. Яахав дээ. Хүлээнэ дээ, сураагүй биш. Яаж ийгээд болгоно доо! Чиний ажил?

А. Өндөр технологи нэвтрүүлэх санаа байна. Хятадын хүнд үйлдвэр тун хурдтай хөгжиж байгаа- үүнийг ашиглах хэрэгтэй, цагтай өрсөлдөж хийж амжих нь тун боломжтой санагдаад. Сэтгэлд багтаад байгаам даа.  Гэхдээ бас л бэрхшээл. Чинийхээс өөр л дөө.  Мэргэжилтэн дутаж байна. Наад захын гагнуурчид, барилгачид, ган төмрийн хольцын хянагчид. Гэхдээ чиний наад хэлснийг чинь санаж явахад илүүдэхгүй юм байна.

Б. Шар хадын техникийн захаар л дүүрэн байдаг биз дээ, гагнуурч-магнуурч?

А. 1мм зузаантай хромжуулсан ган хоолойн гагнаас хийж чаддаг технологи эзэмшсэн байх хэрэгтэй. Хаанаас тэрийгээ олохыг мэдэхгүй байна. Баахан сэхээтэн мөөг шиг ургаад л байдаг. Гагнуурчин байхгүй. (инээв)

Б. Бодоод л байж дээ! (инээв) Зүгээр, юманд тэвчээр хэрэгтэй.

А. Чухам чухам.

(Үргэлжлэл байгаа л байх)

02:01 - 2011-07-19 - Сэтгэгдэл бичих

@10:

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Эргэж ирэх хүн зөндөө шд, надаас эхсүүлээд? Цалин мөнгөндөө биш юм байгаан. Манай эндxийн хэдэн залуучуудыг харах юм бол, чи гайхна даа? Хийж бүтээхдээ байгаа юм. Монголчуудад зориулаад гоё юм хийж бүтээе гэж байгаа хүн гадаад монголгүй дүүрэн бий.
Гэхдээ юм хийж бүтээе гэхээр, дэс дараа, шат гэж бий дээ? Дэс дараатай ажиллана гэхээр, боогдоод байгаа юм. Тэрнээс бол, бодит потенциал бол байгаа. Ямар ч цөмийн станцгүйгээр, ямар ч нүүрсний экспортгүй.

AmonRa - 19:24 - 2011-08-09

энэ нээрээ гадаад явсан оюутнууд ирнэ гэж худлаа шүү нээрээ.Тун бага нь л эрэгж ирдэг байх .Тэгээд л мэргэжил нь таарахгүй өөр 2 ажил хийгээд л .Монголчууд ажил муутай биш л дэ уг нь. тэр солонгост очоод л од болж байгаа биз дэээ.яаж ч тэр сайхан орчинд ахиу мөнгөтэй ажлаасаа эргээд энэ цалин бага дарамт ихтэй газар ажиллахийг бодохов дээ

БИД НЭГ ГЭР БҮЛ 10 Г анги - 11:32 - 2011-07-20

@Дао & Хүү:

ёстой бүү мэд. юм юм дутагдаж байна.
хот гэхэд л цөмийн бөмбөг цохиод, дайн дажин болоод өнгөрсөн юм шиг л байсан. ямар ч хот байгууламжийн төлөвлөл, бохирын цахилгаан шугмын нэгдсэн бодлого байгаагүй нь ил харагдаж байсан. зүгээг л хамгийн түрүүнд нүдэнд тусах эд шүү дээ.
хөдөө хавиар, эрдэнэт дарханаар юу болж байгааг бодохоос үс арзайж байна.
ажил бол их, мэргэжилтэнгүүд нь ч бэлэн. гэхдээ боогдоод байгаа нь аймшигтай.

AmonRa - 20:46 - 2011-07-19

Дээр нь оюутнуудад зүв зүгээ байхад нь нийтээр нь цалинжуулах нэг тийм хууль гарсан гэсэн. Сургалтаа чанаржуулж байгаа ухаан нь юм гэнэ ээ. Дарга нараа гэж...
Ёстой нөгөө ухаанд нь ухна ишиг үхсэн гэдгийн л үлгэр юм даа...
Юун тэр дунд мэргэжилтэн, яг гардан хийх мэргэжилтэй хүн бэлдэх...

xvv - 20:26 - 2011-07-19

олон арван дарга нар сэхээтнүүдийхээ буянд холбирнуу гэхээс хожихгүй гэдгийг ойлгож л баймаар.. гэхдий би ингэж боддым.. германд бол хөдөлмөрийн хуваарь гээч юм байдым байна.. харин монголд тэр нь алга... тэрийг л бий болгочуул..

dao - 17:49 - 2011-07-19

харин тиймөө...
ирж юм хийгээч гэж хүмүүс хэлдэг хэрнээ, юм хийхэд ямар гээч бартаа босгосныг харж ойлгохыг хүсэхгүй байдын.
ирээд хийнэ гэвэл, дургуйцах юм алга. энд гадаад дотоодгүй, Монгол гэсэн сэтгэлтэй хүн үй түмнээрээ.

AmonRa - 14:03 - 2011-07-19

сэхээтэн мөөг шиг ургаад л байдаг. Гагнуурчин байхгүй. (инээв)

бодууштай...

дээхэн үед 10 цэрэгт нэг дарга байсан бол одоо үед 1 цэрэгт 10 дарга бий болсон бололтойдогоо кккк

Хүслийнжигүүр - 11:34 - 2011-07-19

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax