जगन्नाथ

Европын зэвсгийн урлаг II

Бичсэн: Төмөр
Итали дархны сургууль

XV–XVI зууны хамгын алдартай Италийн дархад Миланы Миссалья гэр бүлээс гаралтай аж. Бүрнээрээ: де Негроли да Элло детто Миссалья (орчуулхаар Миссалья газрын Негроли). Дараахь урчууд ихэд нэр хүндтэй: Томазо (1430-1452), Антонио (1441-1496), Жованни Анжело (1496-1529) ба Дамиано (?-1514). XVI зууны Миланд Миссалья гэр бүлийн урлан байрласан байж, эцэстээ тэр гэр бүл эртний овгын нэрээ буцааж авч, энэ нэрээр дараа нь уран бүтээлдээ тамгаа орхидог байж: Филиппо Негроли (1510-1579), ойрын хамаатан Франческо (1522-1600), Жованни Баттисто (1511-1591), Алессандро (1528-1573) ба Жованни Паоло (1513-1569), удаа дараа Гэгээн Ромын Гүрний хаадад, Урбино вангуудад, франц испани хаадудад зориулан гоёлын хуяг дуулга бэлтгэдэг байж. Томоохон өрсөлдөгч нар нь германы мастерүүд байв, тэд нэг нэгнээ ур чадвараараа хурцалж, гайхамшигтай бүтээл туурвидаг байв.

Негролигын зарим бүтээлүүд гэвэл, алдарт "Луугын дуулга" гэж Эрмитажд бий:



Тавдугаар Карл хааны Бургонэ (эрүүвч, задгай шанаатай битүү дуулга)- хүзүүвчийг нь сайн ажиглаарай, хааны Golden Rune одонгын билэг тэмдэг нь юм.



Мeдүзын толгойтой бамбай:



Бас нэгэн сонирхолтой үзмэр бий, Лондонд.



Өмнө бичиж байсан Гринвичын дуулгын нэг. Энэ үед Хенри VIII тарган сайхан өвөлжсөн бололтой.
Тайлбарыг нь уншхаар: "Эразм Киркэнар урлаж, Жованни ди Майано буюу Франческо Квельбончи чимэж, төлөвлөлтийг Ханс Хольбайн хийв. 1540 оны турнирт зориулан урлаж, майн нэгний баярт тохиолдуулан урласан болно" (to celebrate May Day) гэж байна?









Мөрөвчиндээр Haute-Piecе гэгчийг суйрлуулсан байдал нь. Энэ залаагаар жадны тулаанд гулгуулан хамгаалах ач холбогдолтой юм. Haute-Piece рauldron (мөрөвч)-дээр суйрлалхад:



Тэр үеийн хүмүүс моод дагаж, том гульфик зүүдэг байв. Харин Хенри VIII төрийн хүн учраас, хамгын томыг зүүх нь дамжиггуй:



Гульфик том байх тусам дэгжин, эрх мэдлийг нь харуулдаг имижын нэг илэрхийлэл гэхэд болох юм. Энэ хэрэгслэл нь зөвхөн эр хүний сүр хүчийг харуулахгуй, бас алчуур, зоос, захиа мэтийн жижиг сажиг зүйл хадгалж болдог байв. Түрүйвч юмдаа, нэг ёсны?

Хенри хааныг холоос таних тэмдэг:





Сэлгээний гульфик:





22:04 - 2011-06-25 - Сэтгэгдэл бичих

үгийнхээ эцэст "байлаа" гэдэг үгийг бичихийг мартжээ андаа. ;)

тэр цагын монгол зэвсгийн технологи маш сайн хөгжсөн байсан- мэргэжилтэнгүүдээс гадна, цагаа түрүүлсэн зэвсэг нь байсан болохоор.

төрөл бүрийн материал хооронд нь нааж хослуулан харвалтын хүчийг улам ихэсгэдэг байсан композитэн рефлекс нум гэж одоо цагт нэрлэгддэг технологи эзэмшсэн байсан юм. энд дээр харуулсан дуулга хуяг болгоныг цөм харвана.

гэхдээ хар дарь гээч юмыг европчууд оролдсоор, хэрэглээг нь зөв олсны дараа нь нумны хэрэгцээ бүр байхгүй болсон.

AmonRa - 17:59 - 2011-06-30

бомбооны хамгаалалт бол сүрлэг биз ккккккк

монгол харваачид Эртний Рицаруудын нүд л гарсан нүхрүү нь харваж чаддаг байсан гэх...

гүй мөн мэргэн гарууд юмдаа манайхан

Хүслийнжигүүр - 17:03 - 2011-06-30

тэсэн ядан хүлээж байя

dadido - 15:04 - 2011-06-30

алга ташилт

Zurai - 16:12 - 2011-06-29

зөв хэллээ шүү.
амжвал ган төмөр, хатан болд мэтийн технологи, ган хайлуулах пийшин хийх талаар бичье.

AmonRa - 14:44 - 2011-06-29

мэдлэгийн чанартай зүйл бичнэ гэдэг их хөдөлмөр шаарддаг байх даа.
Бодоод хэвтэхнээ төмрөөр наадаж сурсан ард түмэн түүхэнд нэрээ заавал үлдээж, хөгжлийг түргэтгэдэг юм шиг. Мод энэ тэрээр наадсан ард түмэн тэгээд нэг сийлбэрээс цаашгүй болоод дуусдаг мэт.
Төмөртэй орд газрыг хайна олборлоно зөөнө хайлуулна ангилна гээд олон дамжлага хүн төрөлхтний толгойд их юм хийж өгсөн юм шиг. Төмрийн наадам технологийг урагшлуулсан юм уу даа гэж боддог юм.
Хэзээ нэгэн цагт хүүтэй болвол заавал төмөр метал оролцуулсан нэр өгнөө ер нь. Төмрийн хаанчлал хэзээд мөнх

dadido - 13:50 - 2011-06-29

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax