जगन्नाथ |
Адал явдал хайгчдадОлон төрлийн адал явдал хүсэн мөрөөддөг залуучууд зөндөө байдаг. Адал явдал хайж, саваагүйтэж явахдаа залуучууд "Зүгээр, болно", эсвэл "Маргааш гэж нэг өдөр" бий гэж өөрийгөө хуураад, үр дагаврыг нь эс тооцож явах нь элбэг байдаг. Дэмий мөрөөдөл ихэвчлэн дэмий үр дүнтэйгээр, бусдыгаа ч араасаа татдаг тал бий. Гэвч зарим тохиолдолд хайж явсан адал явдал нь иймэрхүү байдлаар дуусах ч явдал бий:Хол замд машин бариад хичнээн ядарлаа ч хажуудах хүн чинь 100 татчихсан, эсвэл айраг ихээр уучихсан бол жолоогоо битгий шилжүүлээрэй, унтаж байгаад явсан нь дээр. Цаад нөхөр чинь хүн дайраад алчихвал та жолоогоо бусдад шилжүүлсэн гээд гурван жил хүртэл хугацаагаар шорон руу ачигдах болно шүү. Танхай, булаалт, дээрэм гээд л хэн бүхэнд ойлгомжтой гэмт хэргүүдийг авч үзье. Нэрийг нь сонсохоор үнэхээр жигшүүртэй, бас аюултай сонсогдоно. Гэтэл амьдрал дээр энэ хэргүүдэд ялихгүй байдлаар буруутгагдаж хэчнээн залуус, хүүхэд хорих ял авдаг гэж санана! Атаман нэрэндээ хөөрөөд ангийнхаа хүүхдээс гар утсыг нь булаагаад гангарч явсан хүүхэд, хэсэг бүлгээрээ зодолдож байгаад газраас чулуу шүүрэн нэгнийхээ тархийг хагалсан банди нар, тэр ч байтугай “я…” гэж доромжилсных нь төлөө гурвуулаа нийлж байгаад байрныхаа бандийн нурууг маажчихсан охидууд хүртэл шүүхээр таслагдан хэдэн жилийн хорих ял авдаг. Хөөрхөн л дөө. Ихэнх ийм байдлаар амьдралаа үгүй хийсэн гэнэн хүүхэд залуучууд "Үнэнийг ол" гэж цагдаа шүүхийн байгууллагаас шаарддаг. Үнэнийг хайна гэдэг, цагдаагийн ажил биш. Үнэнийг олно гэдэг, эрдэмтэн мэргэдийн ч ажил биш. Цагдаа ч, эрдэмтэн мэргэд ч зөвхөн нотлох баримт л хайдаг. Үнэн гээч нь бол абстракт, хийсвэр ойлголт гэдгийг залуучууд хөгшрөөд ч ойлгодоггүй тохиолдол бий. Тиймээс, энэ нийтлэлийг уншаад танилцаад авахад буруутахгүй. 16:19 - 2011-06-06 - Сэтгэгдэл бичиххаанаас бас эг оцентризм олчив доо... mash pragmatic german bolovsrol hanhalj bna. aa bas egocentrism. соёмбо үсэг л хагас дутуу мэднэ. tanii l hutuldug blog asuuj bna shu dee. Tanii byasalgal towlorol ntr zugeer ee busad hunii blogiig harsnaas nomnoos harsan n dr. ta lanz, tuwd usegt suraltsaj bgaa muu. bi t-orolddog uym kkk
Тэгж байгаад солиотой болчихгүй л бол зүгээр биз. Бясалгалын тухай бичлэгээ оруулах уу? Ондоо блог байна уу? Яг үнэнийг хэлэхэд би тийм бичлэгт илүү сонирхолтой. энгийн юманд анхааралтай байх нь надад илүү сонирхолтой байдгийм. илүүдлийг хаях, хэрэгцээтэйг үлдээх миний хувийн хобби юм байгаам. Үнэн абстракт бол одоо хохино л гэх байхдаа. Сэрэмжтэй байцгаахгүй юу, харамсахгүйгээр амьдарвал болоо шүү дээ. Энгийн юмыг хүртэл философидоод байхын, Жи та 2 ямар софистууд биш ккк. Гэхдээ бичлэг чинь таалагдаж байна. чи шүү! :) zorohgvi dee vnen gej tiim l bdag gesnees minii vnen gej heleegvi яагаад өмнөх хэлсэн, одоо хэлсэн хоёр чинь зөрчив? би олонхын үнэлэмжид итгэдэггүй тэдний үнэлэмжээр шүүгдэх гэж аж төрдөггүй @G84: Олонх хавцлаас үсрэх нь эрүүл мэндэд сайн гэвэл, чи үсрэх үү? vgvi dee buruu bolj taarahgvi @MAR2: |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |