जगन्नाथ |
Энхжингийн орны тухай100 жилийн өмнө Монгол орон буддын 1250 сүм хийдтэй, 100 000 лам хуврагтай, хэдэн сая буддын боть судруудтай, ард түмнээрээ буддын шашныг шүтдэг, нийгэмд нь гэмт хэрэг, нүгэл гардаггүй, энхжингийн ариун орон байлаа. Гэвч 1921 онд Монголд буруу номтнуудын улаан хувьсгал гарч, дөнгөж шинээр байгуулагдсан ардын намынхан оросын большевик улаантнуудтай хүч хавсарч, нийслэлээс зугатан ирж Хиагтад бүгсэн гамин цэргийн бутцохив. Дараа нь монголын нийслэлийг хятадын гамин цэргүүдээс чөлөөлсөн, Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Богд гэгээнийг хаан ширээнд нь залсан гавьяатай Барон фон Унгерн-Штернбергийн армийг ардын намынхан болон большевик улаан арми хүч хавсран бутцохиж, ямар ч хамгаалалтгүй байсан нийслэл Хүрээг эзлэв. Ийнхүү ардын намынхан Богд хаант Монгол улсын хууль ёсны Засгийн газрыг зэвсгийн хүчээр түлхэн унагаж, хязгааргүй эрхт улаантан коммунистуудын харгис засаг Монголд тогтсон түүхтэй.Гайхамшигтай судалгааг энд унших Нийтлэлийг бичсэн илийт хуульч маань алдаатай бичихээс гадна, ямар ч эх үүсвэр дурдсангүй. Гэвч олон талаар маш зөв юм бичсэн байх юм. Тухайлбал: Харгис коммунистууд монголчуудыг тахал тэмбүүнээс анагааж, харанхуй бүдүүлэг хувь заяатай байх ардуудад эмнэлэг сургууль барьсны төлөө заавал хариуцлага тооцох хэрэгтэй. Эрдэмтэн Владимирцовын бичсэнээр, ардууд толгой дараалан бичиг үсэг тайлагдаагүй, харанхуй бүдүүлэг байсан гэдэг. Харгис коммунистүүдийн хор уршгийг арилгаж, дахин энхжин орон болох хэрэгтэй. Энхжингийн оронд цөөн тооны хэдэн хүн зөвхөн уншиж чаддаг байсан бөгөөд, түүнээс бүр цөөн тооны хүн бичиг үсэг бүрэн эзэмшсэн байсныг бас дурддаг. Бичиг үсэг тайлагдсан нь мэдээж хэрэг энхжингийн орны илийтийн давхарга. Миний бодлоор эрдэмтэн Владимирцовын дурсамжуудынх нь сонирхолтой хэсэг. Мөн 19-р зууны дундуур (1838 он) Энхжингийн ариун орноор дайран өнгөрсөн Францын Эварист Гюк ба Жозэф Габэ хоёр аялагч тэмдэглэлдээ энхжингийн орны сургалтын системийн тухай тодорхой бичсэн байдаг. Жишээлбэл: Хүүхдээ эрдэмтэй хүн болгохын тулд эцэг эхчүүд хүүхдээ дацанд оруулахаас өөр арга замгүй байдаг байж. Дацанд хүүхдүүд хамгийн түрүүнд төвд хятад хэл сурч, олон төрлийн маань цээжилсний дараа гайхамшигтай эрдэмтэй хүн болж, улс орны хөгжилд асар их нэмэр оруулдаг байжээ. Уг нэмэр тэр чигээрээ бөөн бонус: хүүхэдгүй гэр бүлийн төлөө залбирч, маань унших. Хүүхдэд нэр хайрлах, эмчлэх, бичиг үсэг заах, талийгаач нутаглуулах, хуримлах мэт ажиллагаанд оролцдог нэгэн байжээ. Энэ бүгд мэдээж хэрэг төлбөртэйгөөр. Энхжингийн орны тухай хоёр линк: Пиүн Пиүн 15:59 - 2011-06-03 - Сэтгэгдэл бичих
niit suregt ayultai.. iim ug chen l etsestee yund hurgedegiig ungursun dalan jiliin tuuh haruulah bh gej boddiim.. niitiin erh ashig medeej bgaa.. gehdee tuugeer dalailgan neg hunii huviin erh ashigt haldah n buruu l yum boluu l gej.. mani ch tegeed zsrashgu etgeed bololtoi kekk. mani chinii sanaag oilgoloo.. teher duusgida :P @Dao: юмыг нэг томруулж ойроос нэг хараад, холоос жижигрүүлэн харахаар их юм харагддын. саахраа талхаар солих ;) @Зурай: чамд талх байхгүйм чэн чи сахараар яадын гэжийвэл яахуу.. @Дао: мал байх эрхийн тухай бид өмнөх сэдэвт ярьж байгаа, тийм ээ. Мал байлаа гээд, буруутах юмгүй. гэвч тэр нь үр дагавартай. хариуцлагыг нь заавал авч байх хэрэгтэй. Үгүй бол, нэг малын эрх чөлөөг харгалзан, бөөцийлээд тойрон гүйгээд байвал бүх сүргийг аюулд өртүүлдэг. Тухайн нөхцөл байдалд, тухайн тархи, яаж хүлээж авахаас л шалтгаалах байх даа. би бол нэг юмаар шалтаглаж нөгөө зүйлийг нь авах нь буруу л гэж боддог.. би лав бусдын мал байх эрхийг нь өгөх ёстой гэж боддог.. аа харин тэдгээр малнууд ингэж мал байх нь тэнэг юм байна гээд хүн болий гэвэл бас л тэгэх эрхтэй байх ёстой... тэрнээс чи мал шиг сэтгэж байна.. чамд зорлиго алга гээд хүн шиг амьдрах эрхийг нь хааж болкуй л гэж.. @Зурай: харьцуулж л ойлгоно доо. хэт их эрх чөлөө сайн уу, аль эсвэл ер эрх чөлөөгүй байсан нь дээр үү. Хоорондоо ямар ямар ялгаатайг ерөнхийдөө төсөөлж байгаа байх, тийм үү. @Дао: өөрөө юу гэж бодож байна? Бүгдийг сайхнаар төсөөлөн бясалгаж, зөвхөн буян үйлдэхийг сургадаг шашин төвт орон Энхжин байх уу? тэгвэл зорлигогүйг нь яахав.. тэд зорлигогүй учир тэдэнд эрх чөлөө хэрэггүй гэсэн үгүү..
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |