जगन्नाथ

Орчуулга, судалгаа бас өөр баахан юмны тухай

Бичсэн: Бодошрол
Өмнө нь энэ номыг орчуулж билээ. Нээг их том, сүрхий гавьяа юм биш л. Гэвч орчуулж байхдаа их олон төрлийн юм бодогдож билээ. Хүний ой ухаан гэж, ямар өчүүхэн, арчаагүй богино юм байдаг юм бэ гэж. Жишээ нь гэхэд, аавынхаа бага насанд нь хэрхэн аж төрж, залуудаа хэрхэн амьдарч байсныг нь сайн мэдэхгүй. Бүр сайн лавлаж, бүр сайн асууж, ямар нэгэн үйл явдлын талаар юу бодож явдаг бол, энэ тэр үйл явдал ямар учиртай бэ гэж асуух юмсан гэж маш их бодогдож билээ. Цагийн эрхэнд ааваасаа тэс ондоо хүн болж хүмүүжсэн л байж таараа. Зарим юмыг эцгээсээ тэс өөрөөр харна- мэдээж хэрэг олон төрлийн нөлөө үүнд үйлчилнэ.

Бас өвөө гэдэг хүн: "Ардын (Ардчилсан) хувьсгал эхлэхээс өмнө би ингэж амьдарч байсан (сайнтай нь, муутай нь), тэр ноён (дарга) бид нарт (сайнтай нь муутай нь), харин би ингэж тэгсэн (сайнтай нь, муутай нь). Харин чи миний энэ хийсэн сайн мууг хараад, муугаас холдож, сайнаар яваарай" гэж сийрүүлэн бичиж үлдээгээгүй юм бол? Бас гол нь яг тодорхой, өнө олон жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн туршлага хуримтлуулж, мэдлэг нь шалгагдан шүүгдээгүй. 100 жилийн өмнө яаж амьдарч байсныг бүр тодорхой хэлээд өгөх хүн тун ховор. Үнэн худал хоёр холилдоод, иргэд 800 жилийн өмнөх үйл явдалд гацаастай.

Өмнөх үеийн хэлээд, туршлагийг ойлгуулаад өгөх ёстой ном нь, хэний хэнээр, хэний даалгавраар бичигдсэн нь ч бүү мэд. Тэр бичигдсэн, хоосон хөндий амьгүй хэлээр бичсэн ном нь өмнөх үеийн алдаанаас хол барихын оронд, бүр түүх гэдэг үгнээс холдуулаад өгдөг.
Тэгээд тэр өмнө давтагдаж байсан алдааг дахин дахин давтах жамтай тулгардаг. Үе болгон өөрийн алдаан дээр сурахаас өөр замгүй болгоод өгдөг.

Харин хужаа хүн гэж, өмнө гаргаж байсан амжилтаа ч, алдаагаа ч энэ тэнд бичээд, гантиг чулуунд сийрүүлээд үлдээчихсэн. Тэрийг нь нэг монгол залуу орчуулаад сууж байх ч гэж. Өөрийн бичмэл дутсандаа биш. Яагаад гэвэл өөрийнх нь ертөнцийг донсолгогчдынх нь бичиж үлдээсэн бичгийг нь тайлж унших хүнгүй- үнэндээ тэр Жанжуур данжууранд юу бичсэнийг мэдэх хүн байгаа болов уу. Гэрэлт бичгэн хөшөөн дээр юу сийрүүлснийг харж ялгах ч хүртэл бэрх- тэрэн дээр нь Ловэ, аагий+баагий=247, хип-хоп мандтугай! гэж баярлаж талархсан хойч үе нь нэмээд өгсөн байдаг. Одоо амьд байгаа нь үүнээс өөр юу бичиж, юу гэж өөрийгөө ойлгуулах бол?

Уул нь дэндүү олон принтер ч байна, шивдэг компьютер нь ч байна, хэвлэсэн цаасыг бүрдэг ламинаторууд нь ч байна. Гэвч яг суугаад, хамаг мэдэж байгаа бүхнээ хойч үеийнхэндээ үлдээхдээ, юу бичих бол?
Уриа лоозон босгоод, хошигруулмааргүй байна. Гэвч уншигчдаа нэг жишээ санаа болгье: 
"Хайрт ач гуч нар минь ээ. Та бүхэндээ 2011 оноос Бямбын Бямбаа өвөө нь бичиж байна! Миний хүүхдүүд архи битгий уу, цагийг үнэл, миний хийсэн энэ бас энэ алдааг бүү давт, хашир бай! Хүний үгэнд хамаагүй бүү ор, өөрийн толгойтой, сэргэлэн бай. Бас ухаантай бай. Хүүхэн шиг бүү хувцал, эр хүний 13 мэх сур, зодолдож мэд, энэрч мэд. Эр хүн шиг бай. Бор гэртээ богд, хар гэртээ хаан. Тэр хувьсгал гэж орилоод байгаа нөхдүүд чамайг л хуурах гэж орилж байгаа. Тэр орилсон нөхрийг шаргуу бяц дар. Үгүй бол..." гээд учир шалтгааныг тайлбарлаад, хамаг мэдэж ойлгосноо, толгойндоо хуримтлагдсанаа сайхан өрөөд бичиж болж байна уу?

Эцсийн эцэст, чамаас юу ч үлдэхгүй. Ийм нэг эр хүн байж билээ гэж, чиний араас хэн ч дурсахгүй. Эр хүн байж билээ гэж дурсгал үлдээхийн тулд, чиний цээжээ дэлдсэн шүлэг юу ч биш. Хоосон үг, хоосон үйлдэл ямар нэгэн мөр үлдээж байгаагүй. Тэрүүхэн тэндээ, тэгс хийгээд замхраад үгүй болно.

Газар үлдэнэ гэж л битгий тэнэгтээрэй. "Францаас 10 дахин том" гэж нэг шүлэг байдгийг санаж байна. Гэвч тэр шүлэг бол тэнэг шүлэг. Францаас 10 дахин том газартай юм бол, тэрийгээ хамгаалж ч чаддаггүй байж, битгий том унгас алда. Чи энэ өргөн уудам газрыг дайтаж олоогүй. Барьж ч чадахгүй. Энэ их газар нутгыг чиний оролцоогүй, чиний өмнөөс шийдээд, газрыг чинь аль хэдийнээ хоосолж эхэлсэн. Чиний дараа Баялаг үлдэхгүй. Хэдэн өнгийн зүсмэл цаасын араас хайран цагаа үрж гүйгээд, хамаад хамаад улайраад ч, эцэстээ чи эрхийн тэнэг хүүхэд өсгөж, тэр хайран хөрөнгө мөнгө чинь хүний л хөрөнгө болно. Харин ч эсрэгээр: энд баялаг байхгүй. Харин миний сараачсан хэдэн цаас байна. Хүүхдүүд минь гээж хаялгүй, нүдний цөцгий мэт хайралтугай гээд.

00:12 - 2011-04-16 - Сэтгэгдэл бичих

Хэнд нь хэрэгтэй бэ, надад уу, асуултын залуучуудад уу

AmonRa - 16:02 - 2011-05-06

жаахан сонирхолтой болгоход нь анхаарвал зүгээр байх, ойлгомжтой л байна, уранзохиолын найруулга! хэрэгтэй юм шиг санагдлаа.

123 (зочин) - 16:28 - 2011-05-05

Сайт цаг нь болохоор нээгдэнэ дээ.
харин тэр орчуулга нь энд байгаа: http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=157&t=141112

AmonRa - 15:59 - 2011-04-30

тийм байхнээ. Би тэр гадуур байгаа номыг харнаа. Үнэхээр тийм байгаа бол мэргэжлийн хүнтэй н хамтраач. Их сургуулийн Монгол-хэл найруулга зүйн багш ч юмуу. Мэргэжлийн хүн арай өөр шүү дээ. Гэхдээ таныг найруулга зүйн алдаа гаргаж байна гэхээр гайхаж байна шүү. Урианхайн артаа хэзээ нээх гэж байна даа.

123 (зочин) - 11:55 - 2011-04-30

@123: тийм, орчуулж байсан. Гэхдээ хятад хэлнээс биш- герман, англи, орос гурвыг харьцуулан орчуулж байсан. Сонин л юм байна лээ- хэл бүрт төрөл бүрийн утга учир гарч ирж байна лээ. Үнэндээ хэлэхэд, бараг тэр учраас найруулга дээр жаахан ноо гараад байх шиг байгаам. Жаахан цэгцэлж, бүр их ажиллах хэрэгтэй болоод байгаам.
Бас Сүнзэг асуулт форумын 2 залуу орчуулсан байсан- Carrot, Orgil09 гэж санаж байна. Бас сонин өнцгөөс харж орчуулсан байна лээ- англи хэлнээс орчуулсан нь харагддаг.

Ер нь цэргийн тактикийн, төр улсуудын тогтвортой хөгжил, стратегийн бодлогын тухай хэд хэдэн ном орчуулаад тавьчихсан байгаа боловч, яг найруулга дээрээ л би гэж нэг хүн болж өгөхгүй байна. Өөрөө уншихаар ойлгоод, аавдаа үзүүлэхээр загнуулдаг. Шал наад захын алдаа л гаргаад байх шиг байгаам.

AmonRa - 02:18 - 2011-04-30

123

У улсын жанжин Сүнзэ-ийн Дайтах урлагыг та хятдаас орчуулсан юм уу? Монгол хэл дээр би харсан...Тэр нь орчуулсан хүн Блогчин Амонра мөн үү? хэхэ. ер нь олон хэл дээр байдаг байх. Би сайн мэдэхгүй ч их сайхан арга техникүүд байдаг гэнэлээ. Тэгж байгаад харий гэж боддог.

Зочин (зочин) - 12:57 - 2011-04-29

Хэрэгт хэрэггүй юм шивж л байх хэрэгтэйм шиг байгаан...
Энд тэнд бичиж үлдээсэн янзан бүрийн юмнуудаа уг нь нэгтгээд, цэгцлээд явах нь зөв бололтойм...

xvv - 21:09 - 2011-04-24

Зөвхөн нэр уснаас гадна, амьдралын хэв маяг, сайнтай муутай нь дүгнэн бичиж байвал, хойч үед маш их цаг хэмнэнэ дээ. Тэрийг л хэлэх гэсэн юм.

AmonRa - 16:34 - 2011-04-24

Наад захын дээд доод 7 үеэ мэдэж, ургийн бичиг гээч юмыг хөтлөөд ирвэл аяндаа хэлж, бичиж үлдээх зүйлс нь гараал ирмээр.

Zurai - 14:31 - 2011-04-23

Нүүдэлчдэд соёл бий. Гэвч давамгай соёлоор орлогдож байгаа гэж хэлж болно. Наад захын дуулдаг дуу, үздэг кану, уншдаг ном гээд. Өөрийн гэсэн юм гэж үлдэхгүй цаг ирэх шинжтэй...

AmonRa - 15:11 - 2011-04-21

Зарим нэгэн дээр санал нийлж байна аа. Сайхан болж..Хятдууд түүхийг бичээд үлдээдэг, манайх бүтээгээд өгдөг ккк..Ер нь харж байхад нөгөө их засаг нтр одоо хаа байна? алга байна шүү дээ. Энэ нөгөө нүүдэлчинд ямар ч соёл гэж байдаггүй байх.за одоо ч загнуулсаан ккк\

123 (зочин) - 22:30 - 2011-04-20

Хамгийн түрүүнд чамаас яаж амьдарч, юунд итгэхээ асуудаг байж л дээ.

AmonRa - 17:49 - 2011-04-18

ooroo yu uldeej bga ym be
ym buhen shan bno gedegt itgeldee harin ooroo busdad tuslaad l ybj baidoo hun ta

Зочин - 20:10 - 2011-04-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax