जगन्नाथ

Аз жаргал No. III

Батка хийж бүтээснээ нэг эргэн харав. Амьдрал бүтжээ гэж хэлж болохоор. Сэргэлэн юм болохоор, мань эр ажлынхаа цалингаа хүлээж суухын оронд, тэнд нэг автомашины зогсоол, энд нэг хүнсний мухлагтай. Татварынхан пээдийгээд, илүү мөнгө авах гээд байвал, прокурорынхонд ольчино. Хэдэн мангар бацаанууд даравч, мөнгө нэхэж сонин болоод байвал танил цагдаа нартаа хэлчихнэ. Цагдаа нар нь давраад байвал, танил цагдаагийн даргад шургачна.
Ер нь давгүй амьдарч байх юм гэнэ, Батка ах. Овоо мөнгө хуримтлаад л, байн байн боовоо хөхүүлдэг нууц амрагаа тэжээгээд л. Өөрийгөө хамгийн ухаантайд тооцохгүй гээд, өөр яах уу.  Хүүхдүүд нь том болж, авгай хүүхэдтэй болгоод, байн байн Вьетнам явж амардаг болж гэнэ. Тэр өдөр нь Батка ах хамаг мөнгөө цуглуулаад, хүмүүстэй мэндийн зөрүүгүй алхаад л байж гэнэ. Хөнгөн алхаагаар шогшин, булан эргэтэл өөдөөс нь Үхэл нь хүлээж байж гэнэ. Үхэл нь яг л кинонд харуулдаг шиг хувцалсан байх юм гэнэ: хар өнгийн цамц, биеийн тамирын хар өмд, цагаан өнгийн хужаа пүүз.

-Юу байна даа, Батка! гэж Үхэл хэлээд, жуумалзав. -Танихаа байгаа юу?
Батка цочиж, амаа ангайн хэсэг зогсов.
-Чи... Чи чинь энд юу хийж байгаа нөхөр бэ? гэж Батка ах нэг ашгүй дуу алдав. -Би чинь дөнгөж тавь зооглож явна гэв.
Үхэл ч яахав, тоосон шинжгүй янжуураа газар хаяж,
-За тэр яах вэ, найзаа! гэв. Угаасаа Үхэлд хэний хэн, ямар гээчийн наймаачин, хэнийх нь хамаатан, хаанахын сэргэлэн бомбоо нь хамаагүй. Батка ахын нөлөө, танил цар хүрээ тэр тусмаа сонин биш- явж явж нэг хүнсний мухлагийн эзний өмнө Үхэл тайлбар тавих болоогүй.
-Алив, хурдалж үз. Тэр тайлбар майлбараа бөгсөндөө хийгээрэй нөхөөр. Яахав, чамайг юм байна гэж нэг харж үзээд, салж барих хэрэгтэй бол, хурдал. Тэгээд хөдөлцгөөе.

Батка ах ийш тийшээ хартал, хуучин солонгос автобус зогсож байх юм гэнэ- тэр автобус нь тамын зүг яарсан уурлаж бухимдсан хүнээр дүүрэн байх юм гэнэ. Бүгд Батка ахыг хүлээгээд л. Батка ах нэг бодож, зугтдаг юм уу гэснээ, болиод, Үхэлтэй найраа гэж байхгүйг мэдэж байгаа хэрнээ, ер нь нэг оролдохоор шийдэж, амьдралдаа ганц удаа эр хүн шиг нэг дуу гарч гэнэ:
-Айн гээч найзаа. Хоёулаа маргааш болгож болох уу?
-Дэмийрээд байгаарай хө. Намайг арай өрхийн эмчийн чинээ гэж бодоогүй биз дээ айн. За яахав, маргааш болгож болох л юм. За бай, маргааш уулзья, гэж хэлээд Үхэл автобустай хамт алга болов.

Батка ах амаа ангайн зогссоор л байв. Юу хийх үү, яах уу? Өөрөө маргааш гэж хэлээд, яах гэснээ ч өөрөө мэдэхгүй. Монголын маргааш ямар үхэлд хамаатай биш, цагаа барьдаг герман шиг яаг цагтаа шовойгоод гэрийн үүдэнд нь зогсож байх болно. Үхлийг ямар мурьж барах биш. Ингээд л маргааш үхдэг юм байж.

Батка ах гэртээ ирж, авгай хоол унд хийж байх хооронд балкон дээр тамхилав. Бодоод л байж гэнэ: "Новш гэж, яах уу. Ажил мажил гэж байгаа ч юм шиг. Үхэхийн хооронд юуных нь ажил байхав дээ. Хэнийг хуурах гэж байсан юм. Хар лай л байна, энэ мөнгө төгрөг, сертификат-миртификат, зөвшөөрөл-мөвшөөрөл, цагдаа нь энд нэг торгоно, тэнд нэг татварынхан. Ер нь юунд тэгж гүйнэ бэ. Бараагаа хар өглөөнөөс татаж, орой нь баахан өнгийн цаас тоолно... Явж явж Үхэлд худлаа шаагаад явж байх ч гэж. Хэнд хэрэгтэй юм, юу амжуулах гэж? Охидуудын нөхрүүд нь бөөн мөнгө олдог, бас дээрээс нь гадаадад. Ач хүүгээ ч хараагүй. Авгай тэгээд учраа олох биз, нэг ганц сар сууж жаахан шаналаад, эрх чөлөөгөө эдлээд алга болно. Ямар мэдэхгүй биш. Ямар эх орны гэрэлт ирээдүйн төлөө ганц хоног гуйсан юм шиг, дэмийрснийг минээ. Ичмээр юм. Одоо шөнөжингөө бодоод салахгүй ээ, тэнэг гэдгийг нь... Уйлах нь л дутаж гэнэ. Сургуулиас хойш аймхай хэвээрээ үлдэж л дээ..."
-Яасан хөгшөөн, юунд гуниглав? Алив, жаахан холдчих, гэж Үхэл хэлээд, хажууд нь газардан, янжуур асаав. 
-Харин тийм ээ, гэж Батка ах хариулав. Гайхсан хэрнээ, айдасгүй байснаа тэр гэнэт ухаарав. Бодол уншаад байгаа юм уу?
-Бодол гэнэ шүү. Чиний наад бөндгөрт одоо байгааг чинь бодол гэдэггүй юм. Уншаад ч хэрэггүй, зүгээр л ойлгомжийн юм.
Тэр хоёр жаргах нарны улаан туяа ажиглан хэсэг зогссоны дараа, Батка:
-Ер нь явья. Шал тэнэг юм, ингэж хүлээх. Миний унаагаар явья.
-Бараг л ялгаагүй дээ. Чинийхээр явсан ч яахав.

Батка ax Үхэлтэйгээ хөтлөлцөн, хүүхэд шиг мишээн, баяр баясгалантайгаар шатаар бууж гадаа гарав.

ТӨГСӨВ
07.04.2011

01:54 - 2011-04-09 - Сэтгэгдэл бичих

Lucky Batka

Зочин - 21:23 - 2013-09-10

Өрөвдөх юм юу байна? Бид бүгд үхнэ. Хийсэн хийгээгүй, бүтээсэн бүтээгээгүй- бүгд хамаагүй. ;)

AmonRa - 02:40 - 2011-04-10

orowdolt deerees ni vhej bgaa bolhoorl hoorhii l gj.amidarsanl bh l daaa,mongo hyraagaadl,end tend sergelenteedl...vhehiinhee omno oorooroo baharhah,az jargalt amidarsan shvv bi chin,hiiisen bvteesen zvilt geel amar amgalan ineemseglen vhliiig ygtsan bol...

Зочин - 23:30 - 2011-04-09

Хэт их шунах хэрэггүй л гэж ойлгоё доо. Өөрөө энэ том пилосоп л доо хэхэ

dadido - 19:54 - 2011-04-09

Яагаад хөөрхий гэж?

Зочин - 15:01 - 2011-04-09

hoorhiii Batka :(

Зочин - 13:25 - 2011-04-09

Ихэнх хүмүүс Батка ах шиг байгаа даа?

Зочин - 12:34 - 2011-04-09

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax