जगन्नाथ |
Шинэ мэдээШинэ сайхан мэдээ дуулдаж, магнай тэнийлгэв: Тусгаар тогтносон Ливи улсыг европчууд пуужингаар харваж эхэлж гэнэ.Хэний ачаар бэ? Нэгдэж, жагсаж, уриа лоозон түлхсэн гаруудын тусламжтайгаар. Одоо Ливийн ард түмэн эрх чөлөөгөө эдлэхийн сацуу, хурандааг үгүй болсны дараа нэг нэгнээ алж эхэлнэ. Тэр хооронд эрх чөлөөг нь олгосон гадаад иргэд газрын баялаг, газрын тосыг нь халааслана. Хурандаа харин жинхэнэ эр хүн. Олон жилээр хуримталсан хөрөнгө мөнгөө үүрээд, швейцар нутаг уруу мубарак шиг зугтаж, эх орноо хүний хоол болгосонгүй. Гичийнүүдийг хага хага дарсан. Гэвч харамсалтай нь дутуу дарсан бололтой. Хэсэг хугацаанд үзэлцэнэ л байх. Гэвч мань эр саддамын хувь заяаг давтах нь ойлгомжтой. Ливийн ардууд азтай юм аа, жинхэнэ 03:44 - 2011-03-21 - Сэтгэгдэл бичих;) Зав зайгаараа оруулж байгаарай. Чиний http://news.blogmn.net дээр оруулсан нийтлэлүүдийг би их олон зүйлд иш татдаг болоод байгаа. Бас тэндээс зөндөө зүйл олж харж ойлгож авсан. Бүх зүйлд чинь амжилт хүсье! Би бас сайн яваа :D @Хүү: чиний бичсэнд нэмж хасах юм алга. Толгой дотор явагдсан хувьсгал бол хамгийн том хувьсгал. Тэгээд тэр тэр хувьссан толгой баялаг бүтээж эхэлбэл яах уу? :) бас нээрээ 7р сарын 1нд жирийн тэр хүмүүс биш Баяр дарга өөрөө тэр морин хуур энэ тэрийг шатаасан гэж зарим хүмүүс сэжиглэдэг, бас хүмүүсийг буудуулсан нь дээрээс тушаалтай, цагдаа биш тагнуулынхны хийсэн ажил байсан гэж байгаа. Янз бүрийн баримт, жишээ дурдсан байсан. Одоо бол бүгд л бараг тэр хүмүүсийн буруу байсан, цагдаа хүн буудсан гэсэн ойлголттой болсон. Гэтэл яав нөгөө төр барьж байгаа гарууд маань л өөрснөө буудчихсан байдаг. Ер нь бол мэдээллийн тийм хаалттай, дарангуйлах тогтолцооноосоо гараагүй байгаа манай нийгмийн хувьд хувьсгал гарвал яг л иймэрхүү маягаар өрнөл явагдаад дуусах юм билээ. Би ч бас урьд нь ninedimensions шиг боддог байсан. Урд хуудсуудаар миний үлдээсэн ninedimensions шиг зүйл бичсэн сэтгэгдлүүд маань байгаа. Харин одоо бол илүү олон зүйлийг олж мэдсэн гэх үү дээ... Манайх шиг төртэй газар хувьсгал гаргах гэж оролдвол 7р сарын 1 дахин давтагдаад бүүр дарангуйлагч нэг нь ерөнхийлөгчийн засаглалтай болоод нөгөө улсуудын араас орох биз. Нөгөөх нь өөрийн ганц бөгсний төлөө Орос Хятад юмуу Америкад үйлчлээд. аан тийн: хувьсгалд эрх баригчид биш, ард түмэн нь мөн адил буруутай байдаг юм. Танго бүжиглэхэд хоёр тал хэрэгтэй. Хувьсгалыг хүчээр дардаг. Бас аргаар ч дарна. Ухаантай хүмүүсээр жолоодуулсан төр аюултай хүмүүсийг шуурхай зайлуулдаг. Америкт ч хүртэл. хувьсгалыг хүчээр зогсоох угаас бүтэхгүй юм биш үү. гэхдээ бүх зүйл хэвэндээ байх нь бас л онцгүй.. яамаар ч юмбдээ..
хувьсгал бол ихэнх тохиолдолд зогсоож болшгүй процесс шүү дээ, Тэд бас яахлээрээ мал болчдын? :)) 5 эрэгтэй хүүхэд айл байдаг юм. Аав ээж нь авч явдаг ерөнхийдөө. Аав ээж нь нас барахаар яах юм бол бүү мэд. Байраа зараад 5 тийшээ алга болно биз. Аав ээж нь ч өөрсдийгөө үхэхгүй юм шиг бодно, хандана. Саддам ч бай Каддафи ч бай малнууд. Саддам чадахгүйгээ мэдээд буугаад өгсөн бол цус арай л бага урсах байсан биз. Энэ тал дээр Батмөнх дарга ухаантай хүн байж дээ. Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг дээ ер нь. Одоо Казахстан яах юм бол бүү мэд. Тэр өвгөнийгөө ойчоод өгөхөөр Өөр ямар арга байна, хүлээж суухаас? Бүтээн босгох нэг арга байна, хамгийн үр дүнтэй. хэн гарч ирэх нь мэдэгдэхгүй учраас байж л байг гэж хэлж байна уу? Бодууштай. Хараад байхад нээрээ ихэнхдээ энэ хувьсгалууд гадныхны ашиг сонирхлоор явагдаад байгаа харагдаж байгаа. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |